x

Б.Бат-Эрдэнэ: Э.Оюунболд бол байгалиас заяасан бяр чадалтай бөх

Өнөө жилийн наадмын түрүү бөх улсын аварга Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэх асуудал нийгэмд дуулиан дэгдээгээд байна. Энэ талаар Э.Оюунболдын багш Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнээс тодруулга ярилцлага авчээ.

 

-Та сайхан намаржиж байна уу.Танай нутгийн хүү, таны шавь Э.Оюунболд аварга допинг хэрэглэсэн тухай яригдаж байна. Таныг утсаа салгаад зугтсан, залгахаар утсаа таслаад байна, шавьтайгаа хамт Солонгос улсад очиж шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр допингийн лабораториор хөөцөлдөж явна гэсэн мэдээ зарим сайтад гарлаа. Эдгээр асуултад хариу өгнө үү?

-Цэвэр гүтгэлэг байна.

Тийм юм гэж юу байх вэ дээ. Миний хувьд утсаа хаагаад зугтсан, залгахаар утсаа таслаад байгаа асуудал ердөө байхгүй. Мөн Э.Оюунболд шавийнхаа шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр БНСУ-д явна гэдэг нь хэн нэгэн зориуд санаатайгаар тараасан худал мэдээлэл бололтой.

Учир нь энэ сарын 7-ны өдрөөс эхлээд би орон нутагт томилолттой ажиллаж байгаад үргэлжлүүлээд цөөн хэд хоног биеэ сувилуулж амарлаа.

-Э.Оюунболд аварга сэргээш хэрэглэсэн эсэх тухайд та юу хэлэх вэ?

-Хөдөө холбоогүй газар явсан тул энэ талаар сумын төвд орж ирж байгаад сонслоо. Сэргээшийн асуудлыг хуулийн дагуу төрийн их баяр наадмыг зохион байгуулах хороо хариуцан явуулдаг.

Бөхийн салбар комисст өмнө нь Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, дэд тэргүүн нар орж ажилладаг байсан юм билээ. Сүүлийн хоёр жил Монголын үндэсний бөхийн холбооны асуудал маргаантай, шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаа тул бөхийн холбооноос хүн орж ажиллахгүй байгаа. Тиймээс би сэргээшийн талаар ямар ч мэдээлэлгүй байна.

Монголын үндэсний олимпийн хорооны дэргэдэх Допингийн эсрэг үндэсний төвөөс хуулийн дагуу баяр наадмын шөвгийн 16-д үлдсэн бөхөөс допингийн шинжилгээ авч БНСУ-д байдаг олон улсын итгэмжлэгдсэн лабораторид явуулж шинжлүүлээд журмынхаа дагуу хариуг нь баяр наадмыг зохион байгуулах хороонд ирүүлж, тэндээс л зарлаж мэдээлдэг учиртай.

Тэгэхээр одоо баяр наадмыг зохион байгуулах хороо л юмаа мэднэ, бидэнд огт хамаа байхгүй. Солонгост шавиа дагуулаад шинжилгээнийх нь хариуг өөрчлүүлэхээр явах нь бүү хэл, би чинь хэл амнаас хол байх нь амар гэж бодоод улсын баяр наадмын бөхийн барилдааныг тавын даваанаас хойш л Төв цэнгэлдэхэд очиж үздэг хүн шүү дээ.

Наадмаар утсаа бүр салгадаг. Төв асарт сууж байхдаа нэг ч удаа утсаар ярьдаггүй. Олон түмний хэл амны нэмэр, хардаж сэрдэхийн нэмэр гээд утсаар ярьдаггүй. Тэр нь амар байдаг юм. Өнөө жилийн хувьд би бүр долоогийн даваа эхэлсэн байхад очсон хүн.

-Э.Оюунболд аваргын сэргээштэй холбоотой асуудлыг дахиад лавлан асууя. Монголын ард түмэн таны амыг л харж байна?

-Манай шавьд бяр чадал, бие бялдар барилдах ур мэх, авьяас байгалиас заяасан.

Бяр хүчний хувьд аргагүй тамиртай бөх. Элдэв төрлийн нэмэлт бүтээгдэхүүн шаардагдахааргүй ийм л хүн. Сэргээшийн тухайд бол санаанд ч орж байгаагүй юм байна.

20 настай хүүхэд улсад зургаа давж харцага цол хүртсэнээсээ хойш дандаа л сэргээшийн шинжилгээ өгч байсан. Энэ талын мэдэгдэхүүн өндөр байх ёстой. Тийм болохоор би сэргээшийн хувьд огт санаа зовохгүй байсан.

Харин Э.Оюунболдыг улсад түрүүлж арслан болсноос хойш үнэн худал нь мэдэгдэхгүй уулаа, идлээ гэсэн яриа гарсан тул түүнд нь багшийн хувьд санаа зовж сүүлийн жил гаруйн хугацаанд утсаар ярьж, мессежээр харилцаж, байнга хэлж, ярьж зөвлөж ирсэн.

Ер нь энэ шавь нарыг чинь шөнө болгон өвөртөлж унтаж байлтай нь биш дээ. Өөрсдөө л ухамсартай хариуцлагатай биеэ зөв аваад явах учиртай юм л даа. Э.Оюунболд надтай нэг ч удаа согтуу таарч байгаагүй хүн шүү дээ. Тиймийн учир үнэн худал нь мэдэгдэхгүй гэж хэлж байгаа юм.

-Та ер нь сүүлд хэзээ уулзав. Холбоо барьсан уу?

-Холбоо бариагүй. Утас руу нь залгаад ямар ч холбоогүй байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумандаа Жонон ханчин гэгээнийг урьж залсан ёслол дээр таарсан. Түүнээс хойш уулзаагүй.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • пуужин (150.129.140.225)
    Пуужинт аврага маань өөрөөсөө зайлуулаад л байх юм аа
    2019 оны 09 сарын 04 | Хариулах
  • Цолмон (66.181.161.33)
    Олон улсад магадлан итгэмжлэгдсэн допингийн шинжилгээний 32 төв байдаг гэнэ билээ. Солонгосын лаборатори түүний нэг. Олон улсад магадлан итгэмжлэгдсэн лабораторын хариу бол бодот баримт факт мөн. Баримтыг үгүйсгэхийн тулд мөн тэр зэргийн баримт шаардана. Энэ бол логик. Түүнээс тогос шиг гоёж, хөхөө шиг донгодоод ямар ч нэмэргүй, тусгүй. Элдэв долоо үг ярьсаар байх юм бол өөрсдийгөө улам л доошоо оруулна. Тиймээс үнэнтэй тулж, хариуцлагаа хүлээх хэрэгтэй.
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг төгрөг зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай infousdbanko.com энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг infousdbanko.com
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (103.212.119.76)
    Оюунболдыг үнэхээр хүчтэй гэж хүлээн зөвшөөрч бага залуу болохоор дайралт хийж мөхөөх гэсэн арга. Хүү минь хүчтэй байгаарай. Баянмөнхийн муу арга заль жинхэнэ хүчтэн Хадаа аваргыг шоронд хийж, Цэрэнтогтох аваргаар өөрийн машиныг өргүүлж арагш ухарч нурууг нь гэмтээсэн гээд муу юм их л яригддаг.
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • ДНК шинжилгээ өгнө гэсэн чинь баянаа аварга, авгайгаа шоронд явуулдаг хүрэлбаатар тэргүүтэй нөхдүүд эсэгүүцээд амь тавих нь эээ!!! Яагаад??? Гүтгэлэг зохион байгуулсан нөхдүүд ЯЛ АВАХ УУ?? (192.82.65.56)
    ДНК шинжилгээ өгнө гэсэн чинь баянаа аварга, авгайгаа шоронд явуулдаг хүрэлбаатар тэргүүтэй нөхдүүд эсэгүүцээд амь тавих нь эээ!!! Яагаад??? Гүтгэлэг зохион байгуулсан нөхдүүд ЯЛ АВАХ УУ??
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
    • Зочин
      Тэр Баянаа аваргын талаар хүмүүсийн ярианаас л мэднэ, Хүрэлбаатар бол жинхэнэ новш шүү, өөрийнхөө өмнөөс авгайдаа хэрэг тохож шоронд суулгах бол наад захын хэрэг нь...
      2019 оны 08 сарын 19
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top