x

Б.Чойжилсүрэн: Би уг нь ардчилсан нийгэмд амьдарч байна гэж бодоод байгаа

-Монголын бизнесийн салбарын түүхэнд төрөөс шалтгаалсан хамгийн их хохиролтой хэлмэгдүүлэлт болох байх-

 

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнтэй ярилцлаа.

-Засгийн газрын шийдвэрээр Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газрын хилийн заагт өөрчлөлт орууллаа. Ингэснээр тантай нэр холбогддог “Сауд гоби коэл транс” компанийн ашиглалтын лиценз цуцлагдахад хүрлээ. Та энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээн авч байгаа вэ?

-Би нарийн мэдээллийг албан бичгээр аваагүй байна. Хэвлэл, сошиалын хүрээнд л мэдээлэлтэй байна. Тодорхой, нарийн мэдээлэл авч, яг юу болоод байгааг нь гүйцэт ойлгоё. Яг үнэндээ ойлгоод ч байгаа юм алга.

-Хууль зөрчиж зөвшөөрөл авсан эсэхийг нь шалгахаар болсон байна. Үнэхээр хууль зөрчсөн асуудал байгаа юм уу?

-Одоо ажлын хэсэг байгуулж, шалгах юм гэсэн. Сайн шалгаж, хууль зөрчсөн үйлдэл байгаа эсэхийг тогтооно биз.

Би 2010 оны сүүлчээр энэ лицензийг худалдаж авсан. 2016 оны долдугаар сард буцаагаад худалдсан.

Өмнө нь 2004 онд гадаадын компанид олгогдсон лиценз юм билээ. Өчигдөр (уржигдар) уурхайд цагдаа нар очиж баахан асуудал болсон шиг байна. Компанийн залуучууд хот руу ирж байгаа. Тэднийг ирэхээр нь олж уулзана.

Одоо яригдаад байгаа асуудлуудыг бичиг баримттай нь харж, юу болсон, ямар нөхцөл байдалтай байгааг нь мэднэ дээ.

-Таныг Сангийн сайд байхдаа Засгийн газарт нөлөөлж, тусгай хамгаалалтад авах газрынх нь хэмжээг өөрчилсөн гэж яриад байгаа шүү дээ?

-Манай улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар хэрвээ ашиглаж буй газрыг нь улсын тусгай хамгаалалтад авах гэж байгаа бол нөхөн олговрыг нь өгөх ёстой. 2016 онд лицензийг шилжүүлэхэд 50 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байсан.

Гэхдээ тухайн үед Засгийн газарт 50 тэрбум гаруй төгрөг өгөх мөнгө байсан юм уу. Би Сангийн сайд байхдаа нөхөн олговор авчихвал юу гэх байсан бол. Лиценз нь надад байсан нь үнэн. Тэгэхээр Сангийн сайд өөртөө мөнгө авлаа гэж ярина шүү дээ.

-Лиценз цуцлахад улс төр нөлөөллөө гэх шүүмжлэл бас гарч байна. Та юу гэж харж байгаа вэ?

-Энэ асуудалд улс төр орж байгаа гэж дүгнэж болохоор байна.

Ард түмний нэрийг барьж хэдэн хүн авчраад л зохиомлоор орилуулсан. Яг үнэндээ лиценз шилжүүлж авсан залуучууд надтай холбогдсоноороо хэлмэгдчихлээ. Өмнө нь тэнд есөн уурхай ажиллаж байсан. Тэр залуучууд 10 дахь уурхайг нь тэнд ажиллуулсан. Бүгд л зэрэгцэн ажиллаж байгаа. Дараа нь таван ч аж ахуйн нэгж уурхай ажиллуулах хүсэлтээ өгсөн юм билээ.

Гэтэл зөвхөн нэгийг нь яриад байгаа биз дээ. Монголын бизнесийн салбарын түүхэнд төрөөс шалтгаалсан хамгийн их хохиролтой хэлмэгдүүлэлт болох байх.

-Тэгвэл энэ асуудлын ард хэн байгаа юм бэ?

-Нотлоогүй учраас нотолгоогүй зүйл ярьж чадахгүй байгаа юм. Таамаг төдий зүйлээр нийгмийг шууруулах нь ёс зүйгүй үйлдэл. Баримт нотолгоотой зүйлийг л ярина.

Ер нь манай нийгэмд баялгийн хуваарилалт гэж бий. “Чи ядуу амьдарч байхад тэр чиний өмчийг хулгайлаад баяжчихлаа” гэж тайлбар хэлж, нэрд гарах хүмүүс байгаа шүү дээ.

Харин тэр баяжсан хүний хамгийн тохиромжтой дүр нь би юм байна л даа. Бизнестэй, УИХ-ын гишүүн учраас би тохиромжтой дүр нь болжээ. Ийм л юм. Одоо яах вэ дээ. Миний гуравдугаар курсийн оюутан, 20 настай байхдаа сонгосон амьдрал.

Тухайн үед би 20, 30 жилийн дараа ийм зүйл болно гэдгийг яаж таамаглах билээ. Хүмүүсийн сэтгэгдлийг харахаар УИХ-ын гишүүн, мөн “Хурд” гэж компанитай учраас намайг их шуналтай гэж ойлгодог юм шиг байна лээ. Би дараа нь шуналын тухай ярина аа.

-Таныг их шуналтай хүн гэж Ерөнхий сайд орон даяар хэлсэн шүү дээ?

-Шунал гэх үү. Амбийц гэх үү. Бизнес хийдэг хүнд үйл ажиллагаа өргөжүүлэх хүсэл байдаг. Зардал нэмэгдэхийн хэрээр нэмж ашигтай ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр бизнесийнхнийг шуналтай гэж хараад байгаа юм.

-Лицензийг анхнаас нь хууль бусаар авсан учраас нөхөн олговор олгохгүй гэсэн мэдээлэл байна. Компанид хэр хэмжээний хохирол учрахаар байгаа вэ?

-Компанийн залуучуудтай уулзаагүй учраас тодорхой мэдэхгүй байна. Хэвлэлээр гарсан мэдээллээр ойролцоогоор 130 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэсэн. Миний эзэмшилд байх үед 50 тэрбум гаруй төгрөг болсон байсан.

Би энэ лицензийг гурван сая 600 мянган ам.доллар буюу тухайн үеийн ханшаар хоёр тэрбум гаруй төгрөгөөр худалдаж авч байсан. Үүний дараа өөрийн эх үүсвэрээр 6-7 сая ам.долларын хайгуул хийж, дараа нь компанийн мөнгө хүрэлцэхгүй болохоор нь зээл авсан. Ингэснээр нийтдээ 20 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт гаргасан байсан.

-Үнэхээр нөхөн төлбөр төлөхгүй байх нөхцөл байдал үүсчихвэл яах вэ?

-Харъя даа. Уг нь ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэж бодоод л байгаа. Улс төр “хөрөөд” бодит амьдрал дээр бууна биз.

-Аж ахуйн нэгжид асар их хэмжээний хохиролтой байгаа нь ойлгомжтой. Харин танд?

-Хууль зүйн хувьд надад их асуудал алга. Харин лиценз шилжүүлж авсан залуучууд надтай холбогдсоноороо хэлмэгдчихлээ.

Хэрвээ Б.Чойжилсүрэнгийн оронд гадаадын компани ч юм уу, өөр хүн байсан бол асуудалгүй юм байна. Энэ үүднээс ёс зүйн хувьд би тэр залуучуудын өмнө хүнд цохилтод орж байгаа нь үнэн. Би мөрөөрөө амьдарч байсан хүмүүст гай болж байна шүү дээ.

Хууль зүйн үүднээс энэ асуудлыг шалгана гэсэн. Сайн шалгаад тогтоосон нь дээр байх. Асуудал нэг талдаа гарна.

-Ерөнхий сайд танд хоёр, гурван удаа сануулсан гэж хэлж байсан. Та тухайн үед ямар байр суурь илэрхийлж байв?

-Өнгөрсөн жил нэг удаа уулзсан. Тэгэхэд Ерөнхий сайд “Чойжилоо чи ашиглахгүй байж болдоггүй юм уу” гэж хэлсэн. Би нэгэнт эрхийг шилжүүлчихсэн учраас миний эрх мэдлээс хальсан асуудал байсан л даа.

-Уурхайн техник хэрэгслийг хураах даалгавар өгсөн гэсэн. Уурхайн нөхцөл байдлын танд мэдээлэл ирсэн үү?

-Тодорхой мэдээлэл ирээгүй. Ер нь энэ бол олон зуун биш олон мянган шөнийн нойр хагасалсан хөдөлмөр шүү дээ.

Нэг компанийн залуучууд их хэмжээний эх үүсвэр гаргасан. Хүний бүхэл бүтэн амьдрал шүү дээ. Тэнд 700 гаруй ажилтан ажилгүй болж байгаа сурагтай. Тэр залуучууд ажилчдынхаа цалин, нийгмийн даатгал, нүүрсний урьдчилгаа төлбөрөө хэрхэн төлөх вэ гээд л асуудал хүнд байгаа байх.

Ер нь тооцоолшгүй нөхцөл байдал үүссэн байх. Харин асуудал нь надад байна. Би улс төрд орсны үр дагавар. Олон уурхай зэрэгцэж үйл ажиллагаа явуулж байхад нэгийг нь ингэж анхаарч байгаа нь улс төртэй л холбоотой. Ер нь бусад уурхайн орчимд байгаа ирвэс нь хүмүүст дасчихсан, миний нэртэй холбогдсон “Сауд гоби коэл транс” компанийн уурхайн ирвэсүүд л аюултай юм шиг байна лээ (инээв).

-Ер нь, уурхайн орчимд ирвэс байсан уу. Ирвэс нутагладаг гэсэн судалгаа гарсан гэсэн. Танд энэ талаарх мэдээлэл бий юү?

-Би мэдэхгүй.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Нараа (202.9.43.120)
    анхнаасаал бүх юмаа жам ёосоорно хийхгүй яасан юм бэ албан тушаалаа ашилаж булхайтай юм хийж хохирсон одоо яая гэхвдээ одоо улс орний минь бага шиг хохирогорлй доо ахидал олон хүний хараал идэх юм болно шүү дээ
    2019 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.68)
    Энэ бол чам шиг хулгайчуудын байгуулсан чамд ээлтэй ардчилал жинхэнэ ардчилсан нийгэмд чи шоронд хатаж шонд өлгөгдөх байсан
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • ubs (202.9.45.135)
    ene ymar soliotoi pizdak ve iim teneg yum chine araggui bizdee 700 hunii amidral genee
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • oilgo malnuuda (193.37.255.50)
    Medleggui, zudersen ydarsan ard irgedeer ene Khurelsukh terguutei shantaachid toglolt hiigeed bnashdee. Businessiin zarchim. Choijilsuren Khurelsukh zandanshatariig bodvol buteesen zuiltei olon 100n companiig ajiltai amidraltai bolgoj baigaa ard ni heden 100myangan hun tsalintai bdag. Uls turd ene hun huulid zaagdsan erhiin daguu songogdson ta nar songohgui baij boloh baisan? Ter shunaltai ene ter geed bgaa humuusd uls turd orj gishuun boloh business hiij barilga barih buh erh chuluu ni baigaa shdee. Khurd group busad shig unegui tom obiekt huvichillaar negiig ch avaagui. Misheel, UID, nomingiin ter olon aguulah baishinguud shig.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • dolgor (128.199.193.75)
    Тост ТОсон бумба-н нуруунаас 120км хол зайд байгаа гэвч САУД ГОИ КОЭЛ ТРАНСххк-с өмнө 7уурхай байгаа бүгд ТОСТЫН нуруутай маш ойрхон тэгээд бүгд гадаадын хөрөнгө орууллтай тэд нарыг яагаад ярихгүй байна тэд нараас хэдэн төгрөг авсан шудрага баялдаа
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • uurtai negen (185.189.114.74)
    end hudlaa ingej poporj baihaara ter ner turuu sergeegeed ene bolomjiig buruu talaar ashiglasan MANDAHBAYR-g onil muu buunii nohoinuudaa
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Цэцэнбилэг (194.99.105.211)
    Чойжилсүрэнг дэмжиж байна түц ч ажилуулж үзээгүй хүмүүс төрөөс тэрбүмтан болчихоод одоо ингэж шахаж дарамталж байгаа н юу ч мэддэггүй гэдэг н ойлгомжтой байна ! Хэрвээ энэ байдлаараа байвал хувийн бизнес эрхлэгчид минь дээрэмдүүлж тонуулсаар байгаад элгээрээ өнхрөөд унахад ойрхон байна! Энэ коммент бичээд байгаа залуус дотроо бодолтой доороо суурьтай баймаар юм дэлгэцний араас хүн муулсан 1 ширхэг талх зарж үзээгүй хүмүүс яаж ч ойлгоховдээ хүн шүүмжилж суухаар босоод хөдөлмөрлө залуусаа !!!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
    • Танай Чойжилсүрэн 2017 онд сангийн сайд байхдаа улстөржсөн мэдэгдэл хийсэний дараа олон улсад Монголын зээлжих зэрэглэл огцом буурч хөрөнгө оруулагчид зугтаж Эрдэнэбилэгийн засгийн газар Японоос зээл авч чадахгүй чацга алдсан юм шүү дээ
      2019 оны 08 сарын 15
  • Surenhorloo (85.204.124.184)
    Бүхэл бүтэн 10 уурхай үйл ажиллагаа явуулж байгаа газар 1 Монгол уурхайг нь онилж дайрж ард түмний дайсан шахуу болгоод гадны компаниудыг н үлдээж тэднээс мөнгө авах санаа хэнээс гарч болох вэ тэрийг сайн бодох хэрэгтэй !!!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Baataraa (194.99.105.211)
    Чойжилсүрэнгийн зөв шүү ийм улсад ямар хүн хөрөнгө оруулалт хийж бизнес явуулахыг хүсэх вэ дээ нэг өглөө сэрэхэд л поп уудаас болж хамаг хөрөнгө мөнгө хөдөлмөрийг нь сүйд хийж орхино арайчдээ балран доройтоод дуусч байнадаа !
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.161.17)
    Юу ч ойлгоогүй л явна гэнэ ээ чи аль хэдийн ээ ойлгочихсон одоо ямар хор найруулах вэ гээд явж байгааг чинь ойлгоогүй гэж бодож байна уу сумъяабазар гэж нэг муу ямарч боловсоролгүй нөхрийг чи кармандаа оруулсан чинь илт байна олон долоон юм чалчилгүй зайл энэ чинь чиний ч юм биш монголын ард түмний баялаг !!! Түрийний бөөснүүд толгойд гарчээ !!! Монголын хуульд захирагдах л болно чи !!чи анхнаасаа л ийм баян тарган байсан уу гэвэл тэрэн шиг худлаа зүйл байхгүй чиулсын өмч идэж л ийм хөрөнгөтэй болоо биз дээ !!! Одоо уг нь ханамаар юм !!!!үхэх дээ авсандаа авч орж чадахгүйгээс хойш наад шуналтай зангаа татвал таарна !!!!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • уцалгүй зайл!! ЛХАГВАСҮМБэрэлийн СҮНС чОЙЖООГ ДАГАЖ БАЙНА!! (192.82.65.56)
    уул уурхай бол ДЭЭЭРЭМ!!! хөрөнгө оруулалт гэж байхгүй !!! Бүгд өр! өрөөр дардаг дээрэм!!! Үхсэний чинь ажлын байр?????? Хуцалгүй зайл!! ЛХАГВАСҮМБЭРЛИН СҮНС чОЙЖООГ ДАГАЖ БАЙНА!!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Чойжоо гуай!!! Тост, тосон бумба таны ӨМЧ БИШ!!! Хэзээ ч таны өмч болохгүй!!!! (192.82.65.56)
    Чойжоо гуай!!! Тост, тосон бумба таны ӨМЧ БИШ!!! Хэзээ ч таны өмч болохгүй!!!!! Байгалийн байгалийн баялаг бол АРД ТҮМНИЙ өмч, ганц хүний, ганц гэр бүлийн өмч биш!! Та эндүүрсэн байна. Луйварчин минь бусад луйварын бизнес чинь илрэхээс өмнө дуугүй зайлж үз!!! Монголчууд үүн дундаа Өмнө говийн ард түмэн газар шороогоо ухуулах үгүйгээ, ухуулвал хэн ухуулхаа өөрсдөө мэднэ!!!!! Чойжоо баахан барилга барьсан газраа хэрхэн яаж авсан талаар маш ноцтой мдээллүүд яваад байна. Түүнийг чин шалгаад эхэлвэл та бизнес байтугай 9 үеэрээ төлөөд барахгүй НҮГЭЛ, өр, төлөөс, нөхөөсөнд унах байх шүү!!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Ард түмэн (64.119.24.83)
    ЭЗЭН Н Ь ЮМАА МЭДЭЖ БАЙНА. 2012 ОНООС ХОЙШ ОВОО ЮМ ИДСЭН ДЭЭ. ЧОЙЖИЛСҮРЭН. ЧАМАЙГ ӨШӨӨ ИХ ЮМ ХҮЛЭЭЖ БАЙГААШҮҮ.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Гишүүн (64.119.24.83)
    ОДОО ӨӨРИЙГ НЬ ХӨРӨНГИЙГ ХУРАА.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (64.119.24.83)
    АРЧИЛАЛЫГ САЙН ХАРААГААД БАЙ ХАРИУ НЬ ШҮҮ.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.100)
    чамаас нэхэх юм байхгүй гэж бодоод байнаадаа. чи байгалд учруулсан хохирлоо тооцсон уу. нөхөн сэргээх зардлаа тооцоорой. олзворлосон эрдэнэсээ үнэлээрэй. эрх мэдлээ урвуулан ашиглаж хууль бусаар лиценз авсан ялтай гэдгээ тооцоорой улс чамаас энэ бүхнээ тооцож нэхэмжлэнэ. өөр чамаас нэхэх олон зүйл бии
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
    • Бусад луйварчин илэрхээс өмнө зайвал өлзийтэй Чойжоо гуай!
      Чойжоо гуай!!! Тост, тосон бумба таны ӨМЧ БИШ!!! Хэзээ ч таны өмч болохгүй!!!!! Байгалийн байгалийн баялаг бол АРД ТҮМНИЙ өмч, ганц хүний, ганц гэр бүлийн өмч биш!! Та эндүүрсэн байна. Луйварчин минь бусад луйварын бизнес чинь илрэхээс өмнө дуугүй зайлж үз!!! Монголчууд үүн дундаа Өмнө говийн ард түмэн газар шороогоо ухуулах үгүйгээ, ухуулвал хэн ухуулхаа өөрсдөө мэднэ!!!!! Чойжоо баахан барилга барьсан газраа хэрхэн яаж авсан талаар маш ноцтой мдээллүүд яваад байна. Түүнийг чин шалгаад эхэлвэл та бизнес байтугай 9 үеэрээ төлөөд барахгүй НҮГЭЛ, өр, төлөөс, нөхөөсөнд унах байх шүү!!
      2019 оны 08 сарын 15
    • ардчилалын талаар чи их буруу ойлголттой юм бна. мөнгөтэй эрх мэдэлтэй бол юү ч хийсэн болно гэсэн үг биш. хуулийг дээдлэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. мөн ганцаараа дураар авирлаж хүсэл бодлоо олонход тулгадаггүй л байхгүй юу даа. олонхоо дагдаг юм ядаж ардчилалын анхны мэдэгдэхүүнтэй байлдаа.
      2019 оны 08 сарын 15
iШинэ мэдээ
Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 2 цаг 4 мин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Ховд аймагт ажиллаж байна 2 цаг 6 мин Дэлхий дахинд өнгөрсөн долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлууд 2 цаг 7 мин ХХААХҮ-ийн сайд услалтын системийн төслийг тавдугаар сарын 20-нд дуусгахыг үүрэг болгов 2 цаг 8 мин Катарт саатсан жуулчдын зочид буудалд үнэгүй байрлах хугацааг сунгалаа 2 цаг 9 мин Төрийн ордонд Алдарт эхийн одонт 1000 ээжид хүндэтгэл үзүүллээ 2 цаг 9 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "Инновац Норвег" байгууллагын удирдлагатай уулзлаа 2 цаг 10 мин Ерөнхий сайд Г.Занданшатар эмэгтэйчүүд, гэр бүлийг дэмжих бодлого, хөтөлбөрүүдийг танилцууллаа 2 цаг 11 мин БОУАӨЯ-наас гадаад томилолтын асуудлаар гаргасан албан ёсны мэдэгдэл Өчигдөр 18 цаг 55 мин "Их хотын бүсгүйчүүд 2026" арга хэмжээний шилдгүүдийг тодрууллаа Өчигдөр 18 цаг 15 мин Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, өөрчлөлтийн талаар хэлэлцлээ Өчигдөр 18 цаг 13 мин ХУД-ийн 8 дугаар хороонд хэрэгжих "Шүншиг гэгээн" төслийн нээлт боллоо Өчигдөр 18 цаг 12 мин Монгол, Норвегийн Гадаад хэргийн яамд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр 18 цаг 10 мин Улаанбаатар метроны төсөлд ажиллах долоон оюутан БНСУ-д суралцахаар боллоо Өчигдөр 16 цаг 33 мин Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2026 оны төлөвлөгөөгөө баталлаа Өчигдөр 16 цаг 30 мин Согтуу эмэгтэйн гар утсыг дээрэмдсэн этгээдийг баривчилжээ Өчигдөр 16 цаг 25 мин Шар усны үерийн аюулаас сэрэмжлүүлж, ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна Өчигдөр 16 цаг 24 мин Дархан-Уул аймагт хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг чадавхижуулах төсөл эхэллээ Өчигдөр 16 цаг 24 мин Д.Трамп: Ираны дараа Кубын талаарх бодлогоо боловсруулна Өчигдөр 16 цаг 15 мин О.Алтангэрэл: Ерөнхийлөгчийн санаачлах эрхтэй хуульд хамаарах уу гэдгийг харна Өчигдөр 16 цаг 05 мин
iИх уншсан
Г.Гантулга: Дотоод сонгуулиа шударга явуулж байж АН-д эв нэг... Намаа цэгцэл. Нам дээрээ эхлээд цэгцэр Ираны удирдагч нас барлаа, Иран цаашид яах бол? Сарнай идсэн ямааны шөл Игавахара Масарү: Эзэн хааны айлчлал амжилттай болсон нь хоё... Т.Сумъяабазар: Гурван шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогд... Орон байрны архидалтын онцгүй түүх Буриад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ба “парламентын дархлаа” хэ... 2026 оны Элсэлтийн шалгалт болон Монгол хэл, бичгийн шалгалт... Аутизмтай хүүхдэд тэгш боловсрол олгох хөтөлбөрийг 2026-2030... Казахстаны Хөдөө аж ахуйн яамны төлөөлөгчид Баян-Өлгий аймаг... АНУ-ын гурван сөнөөгч онгоцыг андуурч сөнөөжээ Говийн байгаль, түүхийн музей иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж ... Умард Солонгосоос ОХУ руу 33 мянган чингэлэг зэвсэг илгээжээ... Ираны дараагийн дээд удирдагчаар Можтаба Хаменеиг сонгожээ Таван шарын нүхэн гарцаар хоногт дунджаар 42,830 тээврийн хэ... Х.Нямбаатар: Гандангийн дэнжийг нийслэлийн хамгийн том цэцэр... "Сүүн дархлаа" хөтөлбөрийн ажлын хэсэг хуралдлаа АНУ, Израилын цохилтын дараа Индонез улс Энхийн зөвлөлөөс га...
Top