x

Б.Энх-Амгалан: Замчид Дарханы замыг ашиглалтад оруулахаар өдөр, шөнөгүй ажиллаж байна

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

-Налайхын замын ажил ямар явагдаж байна. Үер усанд сүйдлээ гэсэн мэдээлэл гараад байгаа?

-Бид замчидтайгаа өдөр, шөнөгүй ажиллаж байна.

Яамны газар, хэлтсийн дарга нар газар дээр нь хонож, өнжиж байгаа. Төмөр зам болоод авто замынхан энэ бороо ус ихтэй улиралд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгааг хэлье.

Наадмаар бид амраагүй. Манай ганц ч газрын дарга амраагүй ажлаа хийж байгаа. Гэтэл бас буруу зөрүү мэдээлэл гадуур гарах юм. Төсөвгүй ажил хийж байна гэсэн мэдээлэл явсан.

Энэ бол олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хийж буй ажил. Гачууртын чиглэлийн 20.9 км зам дээр бол БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэж байгаа. Монгол Улс-БНХАУ хооронд хийсэн хэлэлцээрийн дагуу Засгийн газрын 2017 оны 312 дугаар тогтоолоор энэ зам хийгдэхээр болсон. Энэ замын төслийг Зам, тээврийн хөгжлийн яам, НЗДТГ, нийслэлийн Авто замын хөгжлийн газар хэрэгжүүлж байна.

Нийт зардал нь 36.5 сая ам.доллар. Гүйцэтгэгчээр Хятадын компани шалгарсан. Туслан гүйцэтгэгчээр нь гурван Монгол компани ажиллаж байна. Төсөл 2019 оны дөрөвдүгээр сарын 1 -нээс 2020 оны зургаадугаар сарын 30 буюу 15 cap хэрэгжинэ. 2019 оны арваннэгдүгээр сард энэ дөрвөн эгнээ замын зорчих хэсэг бүрэн дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээнэ гэсэн гэрээтэй.

Гэрээт ажлын явц одоогийн байдлаар 35.4 хувьтай байна. Энэ зам 26 метр өргөнтэй, 5.1 км урт далантай, далангийн өргөн 24 метр, Хөлийн голд 20.75 метр урт гүүр тавигдаж байгаа. Ан амьтан доогуур нь гарах гурван том нүхэн гарцтай. Явган хүний зам 1.5 метртэйгээр явж байгаа. Дугуйн замтай.

Явган хүний гүүр тав, нийтийн тээврийн зогсоол долоон байршилд бий. 38 цэгт ус зайлуулах хоолойтой. Нийт замын дагуу гэрэлтүүлэг хийгдэнэ. Нэг гэрлэн дохиотой, 10 газар уулзварын цэг, буцах эргэлт таван цэгт байна. Бороо устай холбоотойгоор саяхан түр зам урссан. Хөдөлгөөнийг нь хаагаад тэр шөнийнхөө 03.00 цагт хөдөлгөөнийг буцаагаад нээсэн. Тэгэхээр төсөв, зураг, хяналт байхгүй явж байна гэдэг асуудал худлаа.

Олон улсын төсөл учраас бүр нарийн шалгаж байгаа.

-Тэгвэл Улаанбаатар-Дарханы замын ажил удаашралтай байна гэсэн шүүмжлэлд ямар хариу өгөх вэ?

-Улаанбаатар Дарханы зам дээр ямар ч ажил хийгдэхгүй байна. Мөнгийг нь аваад идчихсэн юм гэнэ лээ гэдэг яриа гарах юм. Энэ өдөр шөнөгүй ажиллаж байгаа замчдын хөдөлмөрийг жаахан үнэлмээр байна.

Дарханы зам бол 1937 онд анх эхэлж баригдсан зам шүү дээ. Нийт 82 жил болж байгаа. Налайхын зам 1957 онд эхэлсэн 60 гаруй жил болж байгаа зам. Энэ замуудаа бид янзлаад, аваар осол гардаггүй, дөрвөн эгнээтэй болгоод, урсгалыг нь сайжруулаад, хийцийг нь нэмэгдүүлээд явуулъя гэж зориглоод ард түмэндээ өнгөрсөн хавар маш тодорхой мэдээлэл хийсэн.

Замын маршрутуудыг гаргаж өгсөн. Дарханы замын хувьд босоо тэнхлэгийн зам учраас хөдөлгөөний эрчим хамгийн ихтэй.

Энгийн үед өдөртөө 5,802 тээврийн хэрэгсэл явж байна. Оргил ачааллын үедээ 12,800 тээврийн хэрэгсэл явж байгаа. Ийм замыг маш хурдан засаж янзлах үүрэг даалгавар Засгийн газраас аваад бид ажиллаж байна. Энэ зам дээр сүүлийн гурван жилд 231 осол гарсан. 69 хүний алтан амийг авч одсон, есөн хар цэг байна. Үүнийг бүгдийг нь янзалъя гэж зорьж байгаа.

Ажил бол Азийн хөгжлийн банктай өмнө нь байгуулагдсан гэрээний дагуу явж байна. Азийн хөгжлийн банктай 2017 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр гэрээ байгуулсан байдаг.

Энэ гэрээг 2018 оны хоёрдугаар 2-ны өдөр УИХ-аар соёрхон баталчихсан. Төслийн удирдлагын баг газар дээр нь ажиллаж байгаа. Манай яамны хоёр газрын дарга ээлжээр долоодугаар сарын 11-нээс хойш бүтэн газар дээр нь байж байна.

Өнөөдөр Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Доржханд тэнд гэр бариад ажиллаж байгаа. Энэ бол яалт ч үгүй хөдөлгөөний эрчим ихтэй зам учраас бид гэрээт хугацаанд нь ашиглалтад оруулах хэрэгцээ байна. Замын уртыг нийт таван багц болгож салгаад тус тусад нь шалгарсан компаниудад хариуцуулан ажиллаж байгаа.

Нийтдээ 62.8 сая ам.долларын өртөгтэй зам. Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байгаа, олон улсын тендер зарласан босго өндөртэй хийгдэж байгаа зам юм.

-Гэхдээ түр зам нь борооны усанд урслаа. Дарханы зам чанаргүй тавигдаж байна гэсэн яриа бол байна?

-Бид 6.5 тэрбум төгрөгийг Сангийн сайдын багцаас авч түр зам тавих ажлыг хийсэн. 78.5 хувьтай байна. Зарим онцгой газруудад түр зам тавилгүй үндсэн замаараа явуулж байгаа. Ялангуяа Хар модтын даваа болоод Урьханы наад талын уулзвар дээр гол устай болохоор түр зам тавихад хэцүү. Энэ хэсэгт бид тавиагүй байгаа.

Авто зам дагуу объект, шилэн кабель, цахилгааны шугам сүлжээг шилжүүлэх ажлууд хийгдээд дуусаж байна. Авто замын барилгын ажил саадгүй хийгдэх хүрээнд 207 км замын 150 км-т түр зам тавьсан. Яах вэ, энэ замыг чанар муутай, талхан дээр масло түрхсэн юм шиг зам болж байна гэсэн яриа гарсан. Тийм биш л дээ.

Энэ замын суурийн доод үе нь 30 см, дээшээгээ цементээр бэхжүүлсэн хөрсөн суурь 20 см, дахиад цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурь 20 см, асфальтан бетон хучилт 10 см. Тэгэхээр дээшээгээ 80 см-ын зузаан зам болно. Урт настай зам болно гэж бодож байна.

Бид замчдадаа хэлж байгаа. “Бороотой, шороотой өдөр та бүхэн минь битгий зогсоорой. Ядаж карьераа ухаж овоолго бий болго. Хийж болох ажлуудаа борооны үед хийж байгаарай. Битгий зогсоорой” гэж хүсэж байгаа. Замчид маань ч тэгж ажиллаж байна. Тэгээд шороог нь авчраад овоолохоор “Хуучин зам дээр нь шороо овоолж байгаад барих гэж байна” гээд цуурхал гарчихдаг.

Энэ өөрөө олон улсын тендер. Зөвлөх компани нь Энэтхэгийн компани байгаа. Ард иргэддээ хандаж хэлэхэд одоо хэдхэн cap тэвчээд бүгдээрээ замтай болъё. Тэгэхгүй бол харлуулах юм их байна. Үнэхээр ч бороо их орлоо.

Дархан, Сэлэнгэ газар тариалангийн бүс болохоор бор шороо ихтэй. Тавьсан түр зам урсаад явчих юм. Бороо их орсон үед бид үндсэн замаараа явуулахаас аргагүй болж байгаа. Зохицуулалтуудыг газар дээр нь хийж байна. Яг бороо ороод ус нь шингэсний дараа бор хөрс нь урсаад хайрга нь үлдчихдэг.

Тэгээд дахиад замаа тавьж байна. Ийм хүндрэлүүд байгаа учраас олон нийтийг ойлгохыг хүсэж байна.

-Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Энэ журмыг батлах шаардлага хэрэгцээ юу байсан бэ?

-Авто замын тухай шинэчилсэн хуулийн 24.7 дахь хэсэгт “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг Засгийн газар батална гэж заасан байдаг. Үүний дагуу бид энэ журмыг хэлэлцүүлж батлууллаа.

Ерөнхийдөө авто замын ашиглалтын бэлэн байдлыг хангах, аюул осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, замын засвар арчлалттай холбоотой гэнэтийн үер усны аюулаас гарсан эвдрэлтэй холбоотой асуудлуудыг цаг алдалгүй засварлах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, санхүүжилтийн эх үүсвэрийг баталгаатай болгох, Авто замын санд төвлөрүүлэх хөрөнгийг захиран зарцуулах, тус санд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах үүднээс энэ журам гарч байгаа.

Өнөөгийн Авто замын санд төвлөрч байгаа нийт мөнгөний хэмжээ бол бас авто замыг засаж сэлбэхэд хангалттай хүрэлцэхгүй байна. Олон улсын болон улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах 19 цэгээр дамжуулж бид хураамж авдаг. Энэ хураамжаас 2018 оны байдлаар гэхэд 7.6 тэрбум төгрөг орж ирсэн.

Гэтэл 2020 онд 14,918 км замын засвар ашиглалтын зардалд 95.8 тэрбум төгрөг шаардлагатай тооцоо судалгаа гарсан. Сүүлийн жилүүдэд үүнийг бас тодорхой хэмжээгээр улсын төсөвт суулгаж, шийдэж ирсэн.

20-30 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан байна. Энэ бол нийт хийгдэх шаардлагатай ажлын 31.6 хувь юм. Цаана нь 68.4 хувийг бид бас олон улсын байгууллага, төсөл хөтөлбөр рүү хандаж байгаа юм. Тэгэхээр ер нь бол Авто замын санд төвлөрүүлэх мөнгөнийхөө хэмжээг нэмэгдүүлэх шаардлага хэрэгцээ бий. Одоо бол бас бороо усны улирал болж байна.

Зам талбай их эвдэрлээ. Үер усны аюул их байна. Үүнтэй холбоотойгоор авто замын засвар, арчлалтын ажлуудыг явуулахад хэрэгцээтэй төсөв хөрөнгө хэрэгтэй. Тийм учраас журмаа шинэчилье гэсэн хэрэг.

-Сангийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлэх гэж байна?

-Авто зам ашигласны төлбөрийнхөө асуудлыг бас цэгүүдийнхээ тоог нэмж байж шийдвэрлэе гэж тогтлоо. Мөн авто бензин, дизель түлшний албан татвараас улсын төсөвт 217 тэрбум төгрөг төвлөрдөг.

Үүний 10 хувийг буюу тонн тутамд 18 мянган төгрөгийн оногдох хэсгийг Авто замын сан руу шилжүүлье, Төсвийн тухай хуульдаа энэ бол ямар нэгэн зөрчил гарахгүй гэсэн нөхцөл байдлаар журамд тусгагдсан.

Хоёрдахь нь, олон улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөрийг Авто замын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу улсын Авто замын тусгай санд төвлөрүүлж ашиглая гэдэг зүйл заалт орлоо.

Гуравдугаарт, дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хураамжийн асуудлыг үүн дээр эргэж харж шийдвэрлэе гэж байгаа. ОХУ, БНХАУ-тай манайх гурван талын хэлэлцээртэй. Хоёр талдаа бид бол хураамж авдаггүй. Тийм учраас гуравдагч дөрөвдөгч улсын авто тээврийн хэрэгслүүдээс татвар авах асуудлыг энд оруулъя гэж ярилцлаа.

Дараагийн нэг асуудал бол шинээр оруулж ирж байгаа автомашины онцгой албан татвараас улсын төсөвт 214.1 тэрбум төгрөг төвлөрдөг. Үүний 10.3 хувийг улсын Авто замын санд төвлөрүүлээд цааш нь явуулъя гэж тогтлоо.

Мөн авто замын зурвас газрын төлбөр дээрээс бас хураамж авч түүний бас тодорхой хэсгийг Авто замын санд төвлөрүүлнэ. Ийм шийдвэрүүдийг Засгийн газраас гаргаж журмыг баталлаа. Тийм учраас ийм гэнэтийн осол гарсан, зам угаагдсан нөхцөл байдлын үед бид Авто замын сангаас шаардлагатай хөрөнгөө авах хэрэгцээ цаашдаа байгаа учраас Авто замд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмаа Засгийн газарт оруулж батлуулаад байна.

-Зам угаагдсан гэхээр?

-Саяны орсон борооноос болоод Баянгийн чиглэлийн төмөр замын 46 дугаар зөрлөг дээр зам угаагдсан. Баян өртөөний доогуур ус орж шилжүүлгийн хэсэг дээр төмөр зам хөндийрсөн. Тэрнээс болж 276, 46 дугаар чиглэлийн галт тэрэгнүүд түр хугацаагаар саатсан. Манай төмөр замчид маш яаралтай энэ байдлыг засаж, сэлбэж хэвийн байдалд оруулсан.

-2019 онд авто замын салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ онд улсын хэмжээнд улсын болон гадаадын төсөл хөтөлбөр, төр хувийн хэвшлийн түншлэл хөрөнгө оруулалтаар олон улс, улсын чанартай нийт 30 төсөл арга хэмжээний 1,549.4 км хатуу хучилттай авто зам, 655.8 метр урт төмөр бетон гүүрийн барилгын ажил, орон нутгийн чанартай нийт 118 төсөл арга хэмжээний 218 км хатуу хучилттай авто зам, 412 метр урт гүүрийн барилгын ажил хэрэгжиж байна.

Үүнээс улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй зам, барилгын ажлын явц 54.4 хувь, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй зам, барилгын ажил 57.2 хувьтай байгаа. Харин төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зам, барилгын ажил 39.5 хувьтай байна.

Нийт улсын хэмжээнд зам барилгын ажил 52.3 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна гэсэн тооцоо гарсан. 2019 онд олон улс, улсын чанартай нийт 805.4 км хатуу хучилттай авто зам, 356.9 метр урт төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

-Тухайлбал, Улаанбаатар хотын хувьд ямар бүтээн байгуулалт байна?

-Улаанбаатар хотод хэд хэдэн томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Дөрвөн олон түвшний огтлолцох гүүрэн гарц, Яармагийн 250 метр урт шинэ гүүр барих, засварлах ажил, Замын цагдаагийн ойролцоох гүүрэн замын гарц, Туул гол дээгүүр Баянзүрх дүүргийн 321 метр гүүр, Сонсголонгийн 289.4 метр урт төмөр бетон гүүр шинээр барих ажлууд ирэх аравдугаар сард багтан шинээр ашиглалтад орохоор төлөвлөн ажиллаж байна.

Аймгуудад тавьж байгаа зам, гүүрийн ажлын заримаас сонирхуулахад, Баян-Өлгий аймгийн Улаан-Ус сумын Согоогийн голын 18 метр урт гүүрийн ажил дууссан.

Мөн тус аймгийн Өлгий сумын 10.4 км урт замын өргөтгөл шинэчлэлийн ажил 80 хувьтай явж байна. Булган, Үенч, Ховдын чиглэлийн 60 км хатуу хучилттай авто замын ажил 96.5 хувьтай байна.

Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ширээгийн голын 90.9 метр урт төмөр бетон гүүрийн ажил 75 хувь, Баянхонгорын Галуут сумын Мандалын голын 62 метр урт төмөр бетон гүүрийн ажил эхлээд 10 хувьтай явж байна.

Цахир Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км хатуу хучилттай авто замын ажил дууссан. Баянхонгор Байдраг чиглэлийн 128 км замын ажил дууссан. Наймдугаар сарын 16-20-ны хооронд би баруун аймгуудаар явна. Тэр үеэр нээх ёстой. Байдрагийн гүүрнээс Говь-Алтай аймаг хүртэл 126.1 км авто замын ажил 50 хувьтай байгаа.

Мөн түүнчлэн баруун бүсийн босоо тэнхлэгийн Мөст сумын чиглэлийн 20.3 км хатуу хучилттай авто замын ажил 38.1 хувьтай байна. Тосонцэнгэл Улиастай чиглэлийн 67 км авто замын ажил 11 хувьтай өрнөж байна.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITY
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • зочин
    сайд та ѳѳрѳѳ гэнэтийн зочин болоод бараа бологчгүй ганцаараа приус машинтай яваад үз.Тэгээд та ѳѳрѳѳ ойлгоно.Вакум орчноосоо тасарна....
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Ж.Дэлгэрсайхан: Улстөрчид төсвийг эдийн засгийн талаас нь харахыг хүсэхгүй байна саяхан Д.Одбаяр өөрөө өргөдлөө өгөөгүй тохиолдолд Цэцийн гишүүнээрээ үлдэнэ 7 минутын өмнө Энэ өвлийн цаг агаарын урьдчилсан төлөв 17 минутын өмнө Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян Даваа гаригт эхэлнэ 55 минутын өмнө Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны даргыг томилно 1 цаг 32 минутын өмнө Цэцийн дарга Д.Одбаярын асуудлыг маргааш хэлэлцэнэ 15 цаг 22 минутын өмнө МАН-ынхны “ТОЛЬ” болсон Д.ОДБАЯР 15 цаг 55 минутын өмнө Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх АЯН өрнүүлнэ 16 цаг 23 минутын өмнө Индонези улсад “Монгол дуурийн үдэш” тоглолт болжээ 16 цаг 28 минутын өмнө Малчин Д.Гомбо-Очир: Малын үнэ резинэн тоглоомын үнэтэй байна 16 цаг 45 минутын өмнө "Өнөөдөр тамхинаас татгалзах өдөр" 18 цаг 40 минутын өмнө Улаанбаатар-Дархан чиглэлийн шинэ замд 137 сая ам.доллар зарцуулна 19 цаг 1 минутын өмнө Л.Энх-Амгалан: Цаашдаа яавал ашигтай байхаа ярьж, өөрчлөлт оруулах шаардлагатай 19 цаг 27 минутын өмнө БНХАУ-ын иргэд манай улсад хуурамч эртний эдлэл зарж байсныг илрүүлжээ 20 цаг 44 минутын өмнө ЖҮДО: Осакагийн “Гранд Слам” маргааш эхэлнэ 20 цаг 58 минутын өмнө Агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарч байгаа нь автомашины утаанаас болсон гэв 21 цаг 29 минутын өмнө Н.Баяртсайхан, С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө 22 цаг 24 минутын өмнө Манай улсад болох Олон улсын залуучуудын ногоон наадмын урилгыг гардууллаа 22 цаг 41 минутын өмнө Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 километр төмөр замыг угсарчээ 22 цаг 51 минутын өмнө "Монголын компаниуд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой" 23 цаг 27 минутын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав Өчигдөр 09 цаг 41 минутад Ц.Мөнхдүүрэн: Бөхчүүд ард түмний хайр хишигт хариу барих ёстой Өчигдөр 09 цаг 12 минутад Жорлонгоо өөрчлөгчид гурван Х-гийн зарчмаар ажиллана Өчигдөр 09 цаг 03 минутад Да.Ганболд: Оюутолгойд маргаантай байсан нэг асуудлыг би шийдсэн Өчигдөр 09 цаг 00 минутад Гудамж биднээс хариугаа авдаг Өчигдөр 08 цаг 15 минутад Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 06 минутад Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг батлуулах нь зүйтэй гэж үзлээ Уржигдар 18 цаг 40 минутад Японд эмэгтэйчүүдийг ажлын байр дээр нүдний шил зүүхийг хоригложээ Уржигдар 18 цаг 21 минутад ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив Уржигдар 18 цаг 06 минутад "Ажлын байрны дарамт үзүүлсэн этгээдэд ногдуулах хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй" Уржигдар 16 цаг 35 минутад Нандигнахгүй байхын аргагүй Нандинцэцэг Уржигдар 16 цаг 01 минутад "Ногоон гэрэл цагаан шугам" тэмцээн 38 дахь жилдээ Уржигдар 15 цаг 43 минутад Иргэдээс гаргасан саналуудыг нэгтгэн Нийслэлийн 2020 оны төсөвт тусгана Уржигдар 15 цаг 42 минутад Мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдээс 500 орчим зөрчил илрүүлжээ Уржигдар 15 цаг 26 минутад Өвдөгний үенд хиймэл үе суулгах мэс заслыг эмчилгээний шинэ технологи ашиглан амжилттай нэвтрүүллээ Уржигдар 15 цаг 03 минутад Монгол улсын Ерөнхийлөгчийн захидлыг гардууллаа Уржигдар 14 цаг 54 минутад ШУА-ийн хүрээлэнгүүдийн үйл ажиллагаатай хотын удирдлагууд танилцлаа Уржигдар 14 цаг 47 минутад Ц.Нямдорж: Оюутолгойн гэрээг зогсоож болохгүй Уржигдар 14 цаг 29 минутад Ц.Нямдоржийг боомилох шахсан “Дубайн гэрээ”-г цуцлах уу? Уржигдар 14 цаг 09 минутад Улаанбаатар хотын хэмжээнд 59,5 км үерийн хамгаалалтын суваг барина Уржигдар 13 цаг 18 минутад Н.Мандуул: Нийгмийн сүлжээгээр дамжуулж сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчилж, хөгжиж чадна Уржигдар 13 цаг 07 минутад Сидней хот түймрийн утаанд дарагдаж, иргэддээ зөвлөмж хүргэж байна Уржигдар 12 цаг 55 минутад Оюутолгой ба Монголын улс төр Уржигдар 12 цаг 46 минутад Шүүгч Ц.Зориг, хуульч Б.Сарантуяа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө Уржигдар 11 цаг 55 минутад “Сургуулийн автобус”-аар хүүхдүүд амар тайван, аюулгүй, тухтай зорчиж байна Уржигдар 11 цаг 43 минутад Туркойз Хилл Ресурс: Дубайн гэрээтэй холбоотой шүүхийн шийдвэр үндэслэлгүй Уржигдар 10 цаг 55 минутад Төрийн албаны ерөнхий шалгалтад 1,588 иргэн тэнцжээ Уржигдар 09 цаг 33 минутад С.Баянмөнх: Эрүүгийн хууль ЖДҮХС-гаас зээл авсан албан тушаалтнуудад ял завших боломж олгож байна Уржигдар 09 цаг 04 минутад Дүүргийн Засаг дарга нар гэр хорооллын хороодод ажиллах хуваарь Уржигдар 08 цаг 34 минутад Ихэнх нутгаар цас орж, хүйтний эрч чангарна Уржигдар 08 цаг 08 минутад
iШинэ мэдээ
ЦААШ ҮЗЭХ
Top