x

Л.Санжаасүрэн: Д.Энхбатыг хулгайлах ажиллагааг тагнуул, цагдаа, дипломат алба, МИАТ-ийг “атгадаг” эрх мэдэлтэн зохион байгуулсан

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэгт тагнуулынхан Францаас Д.Энхбатыг хулгайлан авчирч, улмаар Д.Энхбат амиа алдсан билээ. Түүний өмгөөлөгч Л.Санжаасүрэнгийн тухайн үед хэвлэлд өгч байсан ярилцлагаас хүргэе.

-Францаас Д.Энхбатыг хулгайлсан хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга Б.Хурц сэжиглэгдэж, Лондонд саатуулагдаад байгаа. Та Д.Энхбат агсны өмгөөлөгчөөр ажиллаж байсны хувьд одоо өрнөж буй улс хоорондын энэ үйл явцыг хэрхэн харж байна вэ?

-Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан асуудал бол хууль бус хэрэг. Түүнийг эрүүдэн шүүх ажиллагаа мөн хууль бус. Энэ ажиллагаа Монголын төдийгүй олон улсын хооронд байгуулсан эрхийн хэм хэмжээг зөрчсөн гэж үздэг. НҮБ-аас гаргасан шүүх эрх мэдлийн хүрээнд хоригдолтой харилцах наад захын жишгийг зөрчсөн үйлдэл байдаг. Би 2004 онд шүүх хурал дээр хууль дүрэм зөрчиж байгаа энэ үйлдлүүдийн талаар дэлгэрэнгүй хэлсэн. Д.Энхбатын эсрэг хэрэглэж байгаа эрүүдэн шүүх харгислал, хэлмэгдүүлэлтээ таслан зогсоохгүй бол асар их хор уршиг дагуулна. Үүнийг би хариуцахгүй шүү гэдгийг хэлсэн. Д.Энхбатын эсрэг үйл ажиллагаа явуулсан албан тушаалтан, түүний удирдлага хариуцах болно шүү гэдгийг би долоон жилийн өмнө хэлчихсэн.

-Хууль зөрчсөн ажиллагаа явагдаад байна гэдгийг та хангалттай их хэлж, ярьж байсныг тань санаж байна. Тэгвэл тэр үед манай улсын хуулийн байгууллага өмгөөлөгч таны асуулгад ямар байдлаар хариулт өгч байсан бэ гэдэг нь сонин байна?

-Тухайн үед ямар арга хэмжээ авч байсан нь надад мэдрэгдээгүй. Би өмгөөлөл хийснийхээ төлөө байцаагдаж байх үедээ мөрдөн байцаагчаас эхлээд бүх шатны прокурор, шүүх, УИХ-ын 76 гишүүн, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, тусгай хяналтын бүх хороодод хууль бус ажиллагаа явагдаад байна, Монголын нэр хүндийг унагаж байна гэдгийг мэдэгдэж байсан. Харамсалтай нь, хэн ч хүлээж аваагүй. Гэтэл намайг шоронд хоригдоход зөвхөн миний гар дээр 20 гаруй орноос 320 захидал ирсэн. Тэр үед Монголын Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Засгийн газар, Ерөнхийлөгчид, гадаадад суугаа Монголын Элчин сайдын яамдад гадны иргэдээс асар их мэдээлэл ирсэн гэж би сонссон. Зөвхөн миний хүлээж авсан захидлаас харахад дэлхийн олон орноос Монголын эрх баригчдыг хууль бус ажиллагаагаа зогсоо гэж шаардаж байсан. Францын талаас манай улсын дипломат ажилтныг нутаг орноосоо хөөсөн гэх мэт явдал гадна өрнөөд байхад Монгол ямар ч хариу арга хэмжээ аваагүй. Харин Монгол Улсын Засгийн газар өмгөөлөгч Л.Санжаасүрэн, Д.Энхбат нар хэрэгтэн, энэ хоёр буруутай гэсэн мэдээллийг гадагш цацаж байсан. Засгийн газар гэж хэлж байгаа учир нь НҮБ-ын субьект бол Засгийн газар байдаг учраас тэр.

Д.ЭНХБАТ ТАВДУГААР САРЫН 18-25-НЫГ ХҮРТЭЛ ХААНА БАЙСАН ГЭДЭГ НЬ МЭДЭГДДЭГГҮЙ

-Хил дамнуулан хүн хулгайлах ажиллагааг хэн явуулав, гүйцэтгэх ажиллагаа хийсэн хүмүүсийн нэрсийг хэн зарлав гэдгийг ид ярилцаж байна. Нэгэнт Д.Энхбат нас барсан энэ үед хууль бус ажиллагаа явагдсаныг хамгийн сайн мэдэх хүний нэг та болохоор энэ талаар тодорхой зүйл ярина биз дээ?

-Хулгайлах ажиллагаанд тагнуул, цагдаа, дипломат алба, МИАТ-ийн ажилтнууд оролцсон. Ямартай ч тухайн үеийн Эрүүгийн цагдаагийн газрын дарга н.Ганболд “Бид Д.Энхбатыг олон улсын интерполын шугамаар баривчилж авчирсан” гэсэн албан ёсны мэдээллийг бидэнд өгч байсан л даа. Би тэр үед Хууль зүйн сайд, ЦЕГ-ын дарга, Ерөнхийлөгч нарт ил захидал илгээж энэ хууль бус ажиллагаагаа зогсоогооч гэсэн. Энэ бүгдийн хариуд намайг шоронд хорих ялаар хариу барьсан.

-Та хууль бус ажиллагаанд оролцсон хүмүүсийг нэр устай нь яагаад хэлж болохгүй гэж. Хүн хулгайлах ажиллагааг хэн хийсэн бэ гэдгийг танаас шууд асуучихъя?

-Би өөрөө цэргийн хүний хувьд хэлэхэд цэргийн хүмүүс дарга нарынхаа өгсөн тушаалыг биелүүлэх үүрэгтэй байдаг. Одоо сонин хэвлэл дээр Б.Хурцын тухайд энэ санаа цухалзаж байна л даа. Гэхдээ цэргийн хүн дарга тушаал өгөхөд “Мэдлээ гүйцэтгэе” гэж гараад хэрэв өгсөн тушаал нь Монгол Улсын хууль зөрчсөн байх юм бол дээд шатны байгууллагад хэрэгжүүлэхээсээ өмнө хэлдэг дүрэмтэй. Тагнуулын газрын ажилтнууд дээрээс өгсөн даргынхаа тушаалыг хүлээж аваад хэрэгжүүлсэн бол цэргийн талаасаа байж болох асуудал. Гэхдээ өнөөдөр XXI зуун. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн орон болох Германы нутагт хууль бус ажиллагаа явуулж болохгүй гэдгийг хууль мэддэг хүмүүс сайн мэдэж байх учиртай. Д.Энхбатыг хулгайлах ажиллагаанд тагнуул, цагдаа, дипломат алба, МИАТ гэсэн дөрвөн байгууллагын хүн хүч хэрэгслийг нэг дор төвлөрүүлж чадах эрх мэдэлтэй нь Монголд хэн байх вэ гэдгийг санах хэрэгтэй.

-Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гэж та хэлэх гэж байна уу?

-Харин хэн байх вэ гэдгийг би та нараас асууя. Дүгнэлт хийхэд ийм эрх мэдэлтэй хүмүүс зохион байгуулсан байж таарна аа даа. Эсвэл баривчилгаа явуулсан тэр нөхдүүд онцгой эрхтэй байсан юм уу. Хэрэв энэ дөрвөн байгууллагыг нэг дор нэгтгэсэн хүн байх юм бол энэ зохион байгуулалттай хэрэг болно. Зохион байгуулалттай гэмт хэрэг дотор олон субьект бий. Энэ хэргийг хэн сэдсэн, төлөвлөсөн, хэн зохион байгуулсан, хэн гүйцэтгэсэн, хэн хамжсан, хэн гэмт хэргийн ул мөрийг балласан бэ. Тухайлбал, Францын нутаг дээр Д.Энхбатыг цохиж унагаж болохгүйгээр зөвхөн баривчилж авчир гэсэн үүрэгтэй байсан гэж үзвэл цохиж унагасныхаа хариуцлагыг хүлээх ёстой болно. Д.Энхбатын ам руу үл мэдэгдэх шингэн зүйл болон архи цутгасан энэ хүмүүс эрхээ хэтрүүлсэн бол гүйцэтгэгч нар хариуцлага хүлээх ёстой. Монголын хуульд зааснаар гэмт хэргийг нуун дарагдуулсан хүн эрүүгийн хариуцлага хүлээдэг. Энэ ажиллагаанд хамжигчаар оролцох эсвэл гэмт хэрэг болсныг мэдсээр байж долоон жилийн туршид нуун дарагдуулсан хүмүүс бүгд хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас энэ хэргийг хэрхэн шалгахыг нь би мэдэх асуудал биш. Би Францад хүн хулгайлах үйл явц болсныг өөрийн нүдээр хараагүй тул илүүг хэлж мэдэхгүй. Юутай ч энэ хууль бус ажиллагаа НҮБ-ын олон дүрэм, хууль, конвенцыг зөрчсөн. Мөн Монголын олон хуулийн заалтыг зөрчсөн нь тодорхой.

-НҮБ-ын хууль дүрмийг зөрчсөн гэж та ярьж байна. Үүнээс илүүтэйгээр Д.Энхбат агсан болон өмгөөлөгчөөр ажилласан та хоёрын эрхэнд халдсан нь илтэд харагддаг. Үүнийг бас ярихгүй өнгөрч болохгүй байх?

-НҮБ болон Монголын хуульд хүнийг эрүүдэн шүүж байцаахыг хориглосон байгаа. Д.Энхбатыг бууны бөгсөөр цохиж унагасан, хурц гэрлээр шарсан, зодсон, нүдсэн бүхэн хууль бус ажиллагаанд орно. Д.Энхбатыг 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр Францаас баривчилсан. Тавдугаар сарын 18-ны өдөр Берлинээс Монголд авчирсан. Гэтэл Д.Энхбат тавдугаар сарын 18-25-ныг хүртэл хаана байсан нь мэдэгддэггүй. ЭЦГ-ын даргын гаргасан бичигт Д.Энхбатыг Францаас интерполын шугамаар 2003 оны тавдугаар сарын 25-ны өдөр Монголд авчирсан гэдэг. МИАТ болохоор тавдугаар сарын 18-нд онгоцоор ирсэн гэдэг. Хилийн цэргийн гаргасан бичгээр бол тавдугаар сарын 18-ны өдрийн бүртгэлд Дамирангийн Энхбат гэсэн нэр байхгүй гэдэг юм. Гэтэл Тагнуулын ерөнхий газар Д.Энхбатыг зодож нүдэж гарын үсэг албадлагаар зуруулсан гэх ажиллагаагаа 2003 оны тавдугаар сарын 24-ний өдөр болсон гэх. Тэгэхээр энэ бүх цаг хугацаа зөрчилдөж байгаа биз. Энэ хугацаанд Д.Энхбат хаана байсан юм бэ. Хэрэв Монголын хууль хяналтын байгууллага гадуур нууцаар байсан бол бас л хууль зөрчсөн ажиллагаа болно.

-Д.Энхбатыг хууль бус бичиг баримт ашиглаж ялаас зугтсан гэж цагдаагаас мэдэгддэг. Ер нь Д.Энхбат юунаас болж амиа алдсан юм бэ?

-Д.Энхбатыг ял завшиж хуурамч бичиг баримтаар гадагшаа гарсан гэж буруутган үздэг. Үүнийг үнэн гэж саная. Тэгсэн мөртлөө Д.Энхбатыг сүүлд Монголд авчрахдаа хуурамч бичиг баримт ашиглаж авчирсан байх магадлал өндөр байгааг бид мэднэ. Тэгэхээр хууль иргэнд хамаардаг мөртлөө төрийн байгууллагынхан хуурамч бичиг баримтаар хилээр хүн нааш цааш нь зөөхөд нь яагаад ижил тэгш үйлчилдэггүй юм бэ. 2003 оны тавдугаар сарын 15-ны өдөр эрүүл саруул биетэй баригдсан бол зургадугаар сарын 14 хавьцаа буюу намайг өмгөөлж эхлэх үед яагаад бие нь асар их дордсон байдаг юм бэ. Тэгэхээр тэр хооронд эрүүл хүнийг хордуулсан байж таарах нь ээ дээ.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тухайн үеийн нэг ярилцлагадаа Д.Энхбатыг өвчтэй биш эрүүл гэдгийг нь цохон хэлсэн байдаг. Үүнээс үзвэл Д.Энхбат Монголд баривчлагдан ирэхдээ биеийнх нь байдал тийм дор байгаагүй юм биш үү?

-Ц.Нямдорж сайд Д.Энхбатыг эрүүл гэдгийг нь баталсан. Миний сэжиг таамгаар Д.Энхбат эрүүл байх хувилбартай. Яагаад гэвэл тагнуулынхан Д.Энхбатад хэлэхдээ чи Монголд ирсэн дансгүй гэсэн байдаг. Амь насыг нь хөнөөсөн тохиолдолд цогцсыг нь хаяхаар төлөвлөсөн ажил байсан юм болов уу гэж боддог. Нөгөөтэйгүүр, Д.Энхбатыг хорих ялаас чөлөөлөгдөх өвчтэйг баталсан бичиг баримт байдаг. Тэгвэл өвчтэй гэдгийг нь мэдсээр байж яагаад зодож нүдэж Монголд авчрав. Энэ нь Д.Энхбат амь насаа алдах болсон шалтгааны нэгд орж таарна. Д.Энхбатыг амиа алдсан асуудлыг аль аль талаас нь авч үзэхэд ийм байдал харагдана. Миний өмгөөлөлд орсон Д.Энхбат үхэхээсээ өмнө надаас гуйсан л даа. Та миний хэлсэн үгийг олон түмэнд мэдээлж өгөөч гэж уйлан байж гуйсан. Би тэгэхээр нь түүний ярьсан хэлсэн бичлэгийг нь телевизэд өгсөн. Тэр нь эцэстээ төрийн нууц болж хувирсан даа.

МИНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ БҮРЭН БАТАЛГААТАЙ

-Та хоёрыг шүүхээс төрийн нууц задруулсан гэж ялласан. Нууц биш бол та хоёр ямар нууц задруулсан байдаг юм бэ?

-Би өмгөөллийнхөө үйл ажиллагааны хүрээнд хулгайлагдаж ирсэн, зодуулсныг нь илчилсэн байх. Магадгүй Д.Энхбатын амийг хөнөөх бэлтгэл ажлын асуудлын зах зухыг баримтаар дэлгэсэн байж болзошгүй. Үнэндээ төрийн албан тушаалтны хууль бус ажиллагаа төрийн нууцад хамаардаггүй. Харин би нуун дарагдуулсан бол гэмт хэрэгт тооцогдоно. Төрийн байгууллагуудын нууц задалсан гэж намайг буруутгаж ял үүсгэсэн хүмүүс одоо өөрсдөө ял эдлэх ёстой болно. Яагаад гэвэл төрийн нууц нэрийн дор тодорхой албан тушаалтнуудын гэмт хэргийг одоо хүртэл нуун дарагдуулсаар байна. Долоон жилийн турш нуун дарагдуулж байна гэдэг нь өөрөө гэмт хэрэг.

-Таны өмгөөллийн эрхийг тэр үед хасч байсан. Одоо сэргээсэн үү?

-Өмгөөллийн эрхийг маань 2004 оны дөрөвдүгээр сард зогсоосон. Түүнээс хойш би өмгөөлөл явуулаагүй ч олон хүнд үнэ төлбөргүйгээр хууль зүйн зөвлөгөөгөө өгсөөр л байна. Миний хувьд хохирсон асуудал гэвэл олон зүйлийг тооцож болно л доо. Үүнээс илүүтэйгээр Монгол Улсад шударга ёс тогтоосой. Хууль шүүхийн өмнө иргэд, албан тушаалтан адилхан тэгш эрхтэй байгаасай гэдгийг хамгийн их хүсч байна.

-Та ер нь өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовдог уу?

-Миний аюулгүй байдал бүрэн баталгаатай. Надад заналхийлж байгаа этгээдүүд гэвэл миний түрүүний хэлсэн нэр бүхий субьектүүд. Намайг ялласан хүмүүс нэрс хаягаараа байгаа. Шүүхээс таслагдахынхаа өмнө танай “Өдрийн сонин”-д явуулсан захидал дээр бүх нэр, хаяг, үйлдлээрээ бий. Би өөрийгөө хамгаалах баримт бичгээ судлаач нарт бас явуулсан байгаа. Д.Энхбатыг хулгай хийсэн гэх мэдээлэл, баримт ганц надад байгаа юм биш ээ. Тэр тусмаа монголчууд чинь хүнд битгий хэлээрэй гээд гадагшаа ярьдаг хүмүүс шүү дээ. Миний сонссоноор Д.Энхбатыг хулгайлах ажиллагаанд оролцсон хүмүүс авсан шагнал, урамшууллаасаа болж эв түнжин хагарсан гэдэг юм билээ.

-Тагнуулын гүйцэтгэх ажиллагаанд нэр бүхий дөрвөн хүн оролцсон гэгддэг. Энэ дундаас зөвхөн Б.Хурцын нэрийг Европын холбооны орон руу явуулсан гэж яригдаад байгаа?

-Д.Энхбатыг баривчлах ажиллагаанд оролцсон хүний тоо 10 хол гарна. Хэн Б.Хурцын нэрийг өгснийг би мэдэхгүй. Дэлхий нийтэд хүн хулгайлах хэрэг онц ноцтойд тооцогддог. Манай улс НҮБ-ын гишүүн орон. Хүн хулгайлах ажиллагаа явуулсан нь Монгол Улсын нэр хүндэд асар хор уршиг дагуулж байна. Гутамшигт явдал. Монгол хүн бүр үүнд эмзэглэж байна. Бүхэл бүтэн эрх бүхий албан тушаалтнууд Европын холбооны улс оронд Монголын нэр хүндийг тэгж балласан гэдэг маш хариуцлагагүй явдал.

-Д.Энхбатыг баривчилж авчрахыг харсан онгоцны үйлчлэгч бүсгүй учир битүүлгээр нас барсан тухай сонин хэвлэл дээр бичигдэж байна. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Би энэ талаар мэдэхгүй юм. Би өөрийн чихээр сонссон, харсан үзсэнээ ярина. Миний ярьж байгаа зүйлс бол Д.Энхбатын хэлсэн үг, яриан дээр түшиглэсэн байгаа. Одоо хууль хяналтын байгууллага яаж шалгахыг нь би харж сууна. УИХ-ын Хүний эрхийн дэд хороонд би саяхан өргөдөл явуулсан. Уг нь би УИХ-ын тусгай хяналтын дэд хороонд урьд өмнө нь өргөдөл өгч байсан ч хариу авч чадаагүй.

-Улс хоорондын харилцаанд ан цав үүсч болзошгүй ноцтой байдалд хүрээд байгаа хүн хулгайлах гэмт хэрэг цаашид хэрхэн шийдэгдэх бол. Та юу гэж бодож байна?

-НҮБ-ын Дээд комиссарын газрын тусгай шалгагч намайг Амгалангийн хорих ангид хоригдож байхад ирж уулзаж байсан. Миний хүсэлт өргөдлийг хүний эрхийг хамгаалдаг “Эмнести Интернэшнл” байгууллага дэлхийн олон улс орон руу явуулсан. Тэгээд улс төрийн хоригдол болжээ гэж үзээд суллуулах шаардлага хүртэл тавьж байсныг санаж байгаа. Хүний эрхийг зөрчихгүй, хууль бус ажиллагаа явуулахгүй байж л Монгол Улс нэр хүндээ хамгаалж чадна. Дэлхий нийтэд ил болсон ийм хэргийн буруутныг зарладаг жишиг бий.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (59.153.115.114)
    Тагнуул цагдаагаас илүү мэдлэгтэй боловч ёс суртахуунаар цагдааг гүйцэхгүй хүмүүс ордог юм шиг сэтгэгдэл төрлөө.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.114)
    Бзд-ийн сандэй плаза дотор нэгэн хор шартай хамгаалагч нэг иргэнийг цахилгаан бороохойгоор хөөгөөд нийгмээс шигшээд байсан. Тэр иргэн нэгэн хувцас өмсөнийг хараад шижигтэй байсан нь тэнгис кино театрын тагнуулыг сэргээсэн. Өөрөөр хэлбэл прокурорын дэргэдэх мөрдөн байцаах газар шиг чухал тагнуулын газар
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.114)
    Тэнгис кино театрын тэнд байсан нууц тагнуулын газар хоёр удаа гамшиг зарлаж ирсэн. Нийслэлийн зарим хорооны хэсгийн төлөөлөгч зарим байгууллагын хамгаалагч нарыг халж орон нутгаас оронд нь ажилах хүмүүсийг авчирсан.
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.114)
    1998 оны налгар намрын орой ардчилалын алтан хараацайнууд тэр үеийн засгын газрынхан бааранд тааралдаж маргалдаж байснаа сүүлдээ эвлэрцгээж зуу татацгааж байтал Зориг халчихсан гэхдээ та нар ардчилалыг буруу замаар эхлүүлсэн шүү гэж хэлж байхад Элбэгдорж өөдөөс нь санамсаргүй харж суусаны хувьд намайг хэлж байна гэж Элбэгээ дотроо хорсол тээж Зоригыг Бат үүлтэй нийлж алуурчингаар алуулая гэж тохиролцож алуурчинд хөлс өгч алуулсан. Зоригыг олон хутгалдаг нь өс хонзонгын сэдэлтэй. Захиалагч нь илрэхгүй байгаа нь алдартай алуурчин алсан гэж хардахаар
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (59.153.115.114)
    1998 оны налгар намрын орой ардчилалын алтан хараацайнууд тэр үеийн засгын газрынхан бааранд тааралдаж маргалдаж байснаа сүүлдээ эвлэрцгээж зуу татацгааж байтал Зориг халчихсан гэхдээ та нар ардчилалыг буруу замаар эхлүүлсэн шүү гэж хэлж байхад Элбэгдорж өөдөөс нь санамсаргүй харж суусаны хувьд намайг хэлж байна гэж Элбэгээ дотроо хорсол тээж Зоригыг Бат үүлтэй нийлж алуурчингаар алуулая гэж тохиролцож алуурчинд хөлс өгч алуулсан. Зоригыг олон хутгалдаг нь өс хонзонгын сэдэлтэй. Захиалагч нь илрэхгүй байгаа нь алдартай алуурчин алсан гэж хардахаар
    2020 оны 08 сарын 24 | Хариулах
  • irgen (66.181.182.108)
    deer ueiin yariltslagyg edit hiichihjee
    2019 оны 08 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 3 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 16 цаг 2 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 16 цаг 58 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 19 цаг 50 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 20 цаг 8 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 22 цаг 19 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 22 цаг 31 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 22 цаг 40 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 22 цаг 54 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 22 цаг 59 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 23 цаг 18 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 23 цаг 37 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23 Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ 2024-04-23 Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ 2024-04-23 Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ 2024-04-23 О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон 2024-04-23 Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ 2024-04-23
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл...
Top