x

Х.Цогтбаатар: Миний ядуу Монгол үлэг гүрвэл судлалаар дэлхийн олимпоос хүрэл медаль хүртлээ

Азийн динозаврын холбооны ээлжит IV их хурал манай улсад анх удаа болж байна. Энэ үеэр Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал, Азийн динозаврын холбооны дэд ерөнхийлөгч Х.Цогтбаатартай ярилцлаа.

-Үлэг гүрвэлийн судалгаанд гарсан шинэ мэдлэг, ололт амжилтын талаар та манай уншигчидтай хуваалцаач?
-Энгийнээр хэлэхэд, үлэг гүрвэлийн тодорхой бүлгээс одоогийн шувуу үүссэн гэдэг онолыг бид маш олон судалгаагаар батлаад байна. Мөн Монголоос өвсөн идэшт үлэг гүрвэлүүдийн шинэ төрлүүдийг бид нээсэн. Дэлхийн мэргэжлийн сэтгүүлүүдэд манай эрдэмтэд эрдэм шинжилгээний өгүүллээ хэвлүүлж, үлэг гүрвэл судлалд өөрсдийн хувь нэмрийг оруулсаар байна. Он гарсаар үлэг гүрвэлийн гурваас дөрвөн шинэ зүйлийг тогтоолоо. Тухайлбал, миний бие хоёр ч шинэ төрлийг нээсэн.

-Азийн динозаврын холбооны хурал хоёр жилд нэг удаа болдог гэсэн. Манай улсад энэ хурлыг зохион байгуулж буй нь бидэнд ямар ач тустай гэж харж байна вэ?
-Үлэг гүрвэлийн судалгааны хөгжил 1840 оноос эхэлсэн, зуу гаруй жилийн түүхтэй. Анх Европт үүссэн ч хорьдугаар зууны эхээр АНУ-д эрчимтэй хөгжиж байлаа. Харин хорьдугаар зууны хоёрдугаар хагасаас эхлээд үлэг гүрвэлийн судалгаанд Ази тив түрж орж ирсэн. Түүн дотроосоо Монгол, Хятад хоёр улс онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох юм. Эхний гуравт байдаг орны хоёр нь Азийн улс. Сүүлийн наяад жилийн дотор Азийн үлэг гүрвэлийн судалгаа дэлхийн хэмжээнд том байр суурь эзлэх болсон. Энэ байгууллагын зорилго нь тоймтой. Азийн орнуудыг үлэг гүрвэл судлалд идэвхтэй оролцуулахыг зорьж байна. Жишээлбэл, Тайланд улс үлэг гүрвэлийн судалгаагаар маш богинохон түүхтэй хэдий ч богинохон хугацаанд энэ салбарыг маш өндөр хөгжүүлж чадсан байдаг. Тайландын гүнж үлэг гүрвэлийг судалдаг, ойлгодог болохоор үлэг гүрвэл судлалыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоод байна. Үлэг гүрвэлийн хэд хэдэн музейтэй, хүн ард нь үлэг гүрвэлийг жинхэнэ ёсоор хүндэтгэж хайрладаг болсон. Энэ удаагийн хуралд Тайландаас есөн настай хүүхэд оролцохоор ирсэн. Тэгэхээр Тайландад үлэг гүрвэлийн олдворыг иргэд нь буруу харж байгаад зарж иддэггүй болсон гэсэн үг л дээ.

-Манай улс үлэг гүрвэлийн олдвор тэргүүтнээ Тайланд шиг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож болно шүү дээ. Энэ тал дээр ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?
- 2012 онд Үлэг гүрвэлийн музей байгуулна гэхэд би их баярласан. Яагаад гэвэл энэ асуудал 1995 оноос эхэлж яригдсан юм. Тухайн үед Япон улс буцалтгүй тусламжаар Үлэг гүрвэлийн сайхан музей байгуулж өгье гэхэд Засгийн газар тэр мөнгийг нь “Улаанбаатар хотын дөрөвдүгээр цахилгаан станц 0 зогсолт хийчих гээд байна” гээд тийшээ хөрөнгө оруулчихсан. Түүнээс хойш Засгийн газрууд олон сайхан зүйл ярьж байсан ч яг гүйцэтгэх болохоороо эсрэгээр нь хийчхээд байгаа нь харамсалтай. Одоо байгаа үлэг гүрвэлийн музейг олон улсын эрдэмтдэд харуулахаас жаахан ичмээр санагддаг. Үлэг гүрвэлийнхээ хөлийг буруу зөрүү харуулаад байршуулах энүүхэнд. Тавин жилийн түүхтэй мэргэжлийн байгууллагадаа түшиглээд, эрдэмтдээс зөвлөгөө тусламж авсан бол огт өөр байх байлаа. Тэр үед Батаар хулгайлагдсан асуудал нийгэмд шуугиан тариад байсан болохоор үүн дээр зүгээр л улстөрийн тоглолт хийчихсэн л дээ. Намын хүмүүсийг цуглуулаад дарга цэргээр нь томилчихдог. Нөгөө хүмүүс нь энэ тухай ямар ч ойлголтгүй.
Үүний улмаас Засгийн газар динозаврын музейг татан буулгаж, наймдугаар сарын нэгнээс Байгалийн түүхийн музейтэй нэгтгэх тогтоол гаргаад байгаа юм билээ. Энэ бол ухралт. Хэрвээ 2012 онд анх энэ музейг байгуулахдаа л сэтгэл хөдлөлөөр биш нухацтай хандсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байлаа. Ингээд харахаар үлэг гүрвэл судлалыг нийгэмд, олон нийтэд таниулан сурталчлах ажил шаварт суусан машинтай адил нөхцөлд орчхоод байна.

-Удахгүй Өмнөговь аймагт үлэг гүрвэлийн шинэ музей барих гэж байгаа гэсэн. Энэ ажил одоо ямар шатанд явна вэ. Төр засгаас дэмжиж байна уу?
- Өмнөговьд баригдах гэж буй музейд бид мэргэжлийн талаас нь тусална. Өмнөговь аймгийн Манлай сумын нутагт Шар цавын олдворт газарт одоогоор 20 мянга орчим үлэг гүрвэлийн чулуужсан мөр хадгалагдан үлдсэн. Байгалийн тогтоц бүхий дурсгалт зүйлсийг нүүлгэн шилжүүлэх боломжгүй учраас тухайн газарт хадгалалт хамгаалалт танин мэдэхүйн ажил явуулахаас өөр аргагүй. Иймд хүний нөлөө болон байгалийн нөлөөллөөс хамгаалах хашлага барьсан. Үлэг гүрвэлийн мөр нягт хадгалагдаж үлдсэн хэсгүүдийн орчимд орчны тохижилт хийсэн. Энэ ажлыг цаашид илүү хөгжүүлж, судалгааны төв, музей байгуулж, жуулчдын маршрутад оруулах төлөвлөгөөтэй байна. Үүний тулд хамгийн чухал нь олон нийт, дотоодын аялагчид палеонтологийн олдворт газруудаа хайрлаж, хамгаалах сэтгэлтэй байгаасай гэж хүсч байна.
Байгаль дээрх олдворууд нэгдүгээрт, байгалийн хүчин зүйлсийн нөлөөтэй устах аюултай. Хоёрдугаарт, хүний нөлөөтэй устах өндөр эрсдэлтэй. Хүмүүс мэдэхгүйгээс мөрүүдийг нь ховхолж авах, зөөх, дээгүүр нь гарч явахдаа эвдэх зэрэг аюултай тул энэ бүхнээс хамгаалахын тулд геопарк байгуулах шаардлагатай байгаа. 

-Япон улсад нээгдсэн “Дино экспо” үзэсгэлэнгийн 50 хувийг Монголын үлэг гүрвэл эзэлж байгаа гэсэн. Дээрх үзэсгэлэнгийн талаарх сонин содон зүйлсийг бидэнтэй хуваалцана уу?
-Энэхүү экспод гуравхан орныг сонгож оролцуулсан. Үүнд Монгол багтсанд баяртай байна. Манайхаас гадна Япон, АНУ хоёр бий. Тэгэхээр энэ бол нэг ёсондоо монголчуудын бахархал юм. Удахгүй Токиод хүн төрөлхтөний цэнгэлийн манлай олимп болно. Энэ удаагийн үзэсгэлэн олимпыг угтсан олон ажлын нэгж болж байгаа. Тэгэхээр Монгол Улс үлэг гүрвэл судлалаар дэлхийд цахиур хагалж, олимпоос хүрэл медаль хүртээд ирлээ гэхэд хилсдэхгүй болов уу.

-Манай улсад үлэг гүрвэл судлалыг нэгэн үе гадаадын экспедицүүд хийдэг байсан. Харин өнөөдөр монгол судлаач нар маань бор зүрхээрээ явсаар дэлхийн хэмжээнд танигдаж эхлээд байх шиг?
-Тусгаар тогтносон улс орон бүрт өөрийн гэсэн бахархал байдаг. Монголын хувьд олон бахархал бий. Тэдний нэг нь яах аргагүй бидний амьдарч байгаа газар нутагтай холбоотой, ялангуяа өөр орнуудад байдаггүй, эртний амьтан ургамлын чулуужсан олдвор юм. Зуугаад жилийн өмнөөс манай улсад гадаадын экспедиц орж ирж ажилладаг байсан бол өнөөдөр Монголын судлаачид энэ талаар ярьдаг, ном хаялцдаг, өрсөлддөг хэмжээнд очоод байна. Монголын палентологи, түүний дотор үлэг гүрвэлийн судалгаа дэлхийд нэлээн дээгүүр байр суурь эзэлдэг болоод байна. Тэр битгий хэл зарим тоо үзүүлэлтээрээ дэлхийд гуравт явж байна. Энэ бол бахархал. Бахархал болсон чиглэлээ төр засаг маань анхааралдаа авч, хөгжүүлээсэй гэж хүсдэг. Гэхдээ бас хөгжүүлье гээд мөнгө нэхээд байгаа юм биш л дээ. Энэ бол зөвхөн Монгол Улсын асуудал биш. Нэг л бөмбөрцөг дээр амьдарч буй хүн төрөлхтний өв соёл юм шүү дээ. Бөмбөрцгийн шим мандал, ертөнцийн түүхийг сонирхохгүй хүн нэг ч үгүй. Тэгэхээр энэ боломжийг ашиглаад бид Монгол Улсдаа аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Миний хувьд палентологийн салбарын хөгжилд нэг талаар сэтгэл дундуур явдаг. Үүнээс илүү хөгжүүлэх боломж бидэнд бий. 

-Үлэг гүрвэлийн олдворыг хулгайлж, гадагш нь гаргаж мөнгө олдог хүмүүс байгаа нь салбарын мэргэжилтнүүдтэй холбоотой гэх сөрөг мэдээлэл яваад байдаг. Энэ талаар?
-Манай Улсад үлэг гүрвэлийн олдворыг хулгайлж сүйтгэсэн тохиолдол маш их гарч байлаа. Ялангуяа, 1995 оноос эхлээд 2012 он хүртэл бараг арваад жил сүйтгэсэн. Хээрийн судалгааны багийг очихоос өмнө хайж олоод, сүйтгэчихсэн байдаг. 2012 онд батаарын асуудал яригдаж байх үед “Энэ батаарыг хулгайлахад мэргэжлийн байгууллага оролцсон байх ёстой” гэж нэлээн нэр хүндтэй, салбарын сайд мэдээлж байсан юм. Энэ бол тун хариуцлагагүй мэдэгдэл. Хэд хоногийн дараа “Мэргэжлийн байгууллага оролцоогүйд баяртай байна” гэж бас хэлсэн. Үүнээс болж мэргэжлийн байгууллагын нэр хүнд унаж, энэ сиймхийгээр хулгайч нар гарч ирдэг. Одоо харин хууль чангараад арай багасч байна.

-Үлэг гүрвэл судлалын ирээдүйг та хэрхэн харж байна?
-Их гэгээлгээр хардаг. Манайд арвин их нөөц баялгаа түшиглээд судлаачид маань бор зүрхээрээ явсаар өнөөдөр дэлхийд гараад ирлээ. Одоо төр засгаас жаахан дэмжээд, бодитой хөрөнгө оруулалт хийгээд өгвөл сайхан болно. 1993 онд бид үлэг гүрвэл судлалаар АНУ-ын дараа хоёрт орж байсан. Хятад улс энэ салбараа бодлогоор дэмжээд өнөөдөр маш хурдацтай хөгжсөн. Харин манай төр засаг энэ хугацаанд нэг ч удаа хөрөнгө оруулалт хийж байгаагүй юм.

Эх сурвалж: "Ардчилал таймс" сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.42.238)
    Tanii ajild amjilt husey.
    2019 оны 07 сарын 27 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 10 мин Эрх чөлөөний үнэ цэнэ 3 цаг 3 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 3 цаг 19 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 3 цаг 31 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 3 цаг 37 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 3 цаг 43 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 3 цаг 47 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 19 цаг 46 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 20 цаг 42 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 23 цаг 34 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 23 цаг 52 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ Өчигдөр 10 цаг 59 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна Өчигдөр 10 цаг 48 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Өчигдөр 10 цаг 39 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна Өчигдөр 10 цаг 25 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 с...
Top