x

Б.Энхбаяр: Бид ард түмний сонголтыг урьдчилан тааж чадахгүй

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг энэ өдрүүдэд болж байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын байр суурийг тодрууллаа.

-УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганаар хэлэлцэж байсан. Үүн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга хуулийн төсөл өргөн барьснаас үүдэн зөвшилцөх ажлын хэсгийг УИХ-ын тогтоолоор байгуулаад байна. Таны хувьд энэ хоёр төсөл дээр ямар бодолтой байна?

-Ерөнхийлөгч, УИХ, ард нийтээрээ “давхар дээл”-ийг хязгаарлая гэдэг дээр 100 хувь санал нэгтэй байх шиг байна. Дотроо байр суурийн хувьд жаахан өөр байгаа. УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөлд Ерөнхий сайдтай нийлээд УИХ-ын таван гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч болно гэсэн. Харин Ерөнхийлөгч зөвхөн Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байж болно гэдэг санал гаргаж байна л даа.

-Тэгээд аль нь зүгээр юм?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хамгийн гол нь тогтвортой, хариуцлагатай Засгийн газрыг байгуулдаг болъё гэдэг зарчмын чиглэлд хийж байгаа гэж ойлгож байна. Яг энэ агуулгаар харах юм бол УИХ-ын гишүүдээс оруулж ирсэн тодорхой тооны буюу таван хүнээр хязгаарлая гэдэг нь боломжтой санал байгаа юм.

-Яагаад?

-Бид Үндсэн хуулийн өөрчлөлтийг яг өнөөдрийн нэг нам үнэмлэхүй олонх байгаа парламентаар хараад, дүгнээд явчихаж болохгүй. 1992 оноос хойш долоон удаагийн парламент гарч ирсэн. Тэдэн дунд нэг намаас үнэмлэхүй олонх бүрдсэн парламент ердөө хоёр байгаа. Тэр тусмаа 2004-2008 оны үед хэн нь ч олонх болоогүй. Тухайн үед улс төрийн таван нам хамтарч Их эвслийн Засгийн газар байгуулагдаж байсан түүх хүртэл байдаг.

Яг энэ агуулгаар нь бодох юм бол хэн ч олонх болохгүй байх нөхцөл байдлыг бид тооцох ёстой. Хамгийн багадаа дараагийн 20, 30 жил, бүр цаашдаа 200, 300 жил тогтвортой мөрдөгдөх Үндсэн хуулийг батлах ёстой. Тийм учраас улс төрийн намууд зөвшилцөж, улс төрийн намын лидерүүд өөрсдөө Засгийн газрын танхимд багтаж Засгийн газраа байгуулах боломжийг бүрдүүлэх шаардлагатай байх. Ингэхгүйгээр ганцхан Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байна гэсэн өөрчлөлтийг хатуу хийж өгвөл магадгүй сөрөг үр дагаврыг дагуулах эрсдэл байгаа юм.

-Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

-Аль ч нам олонх болж чадаагүй нөхцөл бүрдээд ганцхан Ерөнхий сайд “давхар дээл”-тэй байх ёстой хуультай болчихсон байя гэж бодъё л доо. Тийм тохиолдол гарвал улс төрийн намын дарга нар нэгэнт өөрсдөө Засгийн газарт орж чадахгүй учраас учир зүггүй тэлэлт хийлгэхээр шахах магадлал бий. Магадгүй 20 яам байгуулах, нэг биш хоёр, гурван дэд сайдтай болгож байж бүх намуудын төлөөллийг бүрдүүлэх байдлаар том данхар Засгийн газрыг байгуулах эрсдэл бас нөгөө талд нь гарч байна гэсэн үг.

Тийм учраас цомхон, чадварлаг тэгээд зөвшилцлийн Засгийн газар бүрдэх боломжийг харах, тооцоолох ёстой гээд байгаа юм. Өөр ч эрсдэл байна. Тэр нь Ерөнхий сайдаа тохирч, томилж чадахаа байгаад УИХ өөрөө тарах. Засгийн газраа ч байгуулж амжихгүйгээр тарах ийм улс төрийн тогтворгүй байдлын эрсдэл хүртэл байгаа. Хамгийн сүүлд Германы жишээг авч болно. Хэн нь ч олонх болоогүй. Улс төрийн дөрвөн нам нь зөвшилцөж чадахаа болиод сүүлдээ баруун, зүүний нам хүртэл хамтарч байж Засгийн газар байгуулах нөхцөл үүссэн. Германы Ерөнхийлөгч бүх улс төрийн намуудыг дуудаж, зөвшилцлийн ширээний ард өөрөө манлайлж суулгаж байж Засгийн газраа байгуулж байсан хүртэл туршлага байна.

Манайд ч гэсэн 2004-2008 оны парламент дээр гэхэд УИХ-д нэг суудалтай улс төрийн гурван нам Засгийн газарт орж байлаа. БНН-ын Б.Жаргалсайхан, Ард түмний намын Л.Гүндалай ч гэдэг юм уу. Тухайн Засгийн газар УИХ дээр нэгхэн гишүүний олонхоор дэмжигдэж байгуулагдаж байсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газар байгуулагдах гэдэг амаргүй процесс.

Бид ард түмний сонголтыг урьдчилан харж чадахгүй. Бид арав хорин жилийн дараах ард түмний сонголтыг тааж чадахгүй. Тийм учраас улс төр яаж ч өөрчлөгдөж магадгүй нөхцөл байдалд асуудлын гацааг шийдвэрлэх боломжтой уян хатан чанараа Үндсэн хууль ямагт өөртөө хадгалдаг байх ёстой. Тэр боломжийг хатуу, ганцхан Ерөнхий сайд нь Засгийн газрын гишүүнийг хавсарч болно гэдэг хашилтаар бүрэн хааж болохгүй. Гэхдээ сонгуулийн холимог тогтолцоог шийдчихвэл гарц байж болох юм.

-Тодруулбал?

-Тодорхой тайлбарлавал, УИХ-ын гишүүдийн суудлыг нэмэх гэж байгаа тохиолдолд, зөвхөн Ерөнхий сайдыг “давхар дээл”-тэй байж болно гэдгийг зөвшөөрч байгаа тохиолдолд зайлшгүй нэг зүйлийг хамтад нь шийдэхгүй бол болохгүй.

Сонгуулийн холимог тогтолцоог шийдэхгүйгээр Ерөнхий сайд ганцхан “давхар дээл”-тэй байх механизм ажиллахгүй. Товчхондоо, сонгуулийн холимог тогтолцоо хэрвээ орж ирсэн тохиолдолд Ерөнхий сайд ганцхан “давхар дээл”-тэй байна гэдэг заалт хийж болно. Энэ тохиолдолд УИХ-ын сонгуульд намууд жагсаалтаараа Засгийн газрын бүрэлдэхүүнээ зааж болно шүү дээ.

Эхний 15 хүн нам нь явбал Засгийн газрыг бүрдүүлнэ гэдэг ч юм уу. Энэ 15 хүнээ жагсаалтын эхэнд тавьж Засгийн газартаа ажиллуулна гэж улс төрийн намууд зарлаад ард түмнээсээ саналыг нь авах бололцоотой. Тэгээд тухайн нам сонгуульд сайн ороод тэд нь УИХ-ын гишүүн болсон тохиолдолд УИХ-ын гишүүнээсээ татгалзаад Засгийн газрынхаа гишүүнээр ажиллаад явчихна гэсэн үг.

Жагсаалтаар тэдний ард орсон хүмүүс нь урагшлаад УИХ-ын гишүүн болоод явчихна. Энэ асуудлыг шийдсэн тохиолдолд Ерөнхий сайд дангаараа “давхар дээл”-тэй байна гэсэн заалт амилна. Сонгуулийн холимог тогтолцоогүй үед улс төрийн хямрал руу түлхсэн, тогтворгүй, хүчгүй Засгийн газар гаргана. Бид хүчтэй тогтвортой Засгийн газрыг бий болгох гэж Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж байгаа тохиолдолд зайлшгүй энэ хоёр хүчин зүйлийг хамт шийдэх хэрэгтэй.

-Бусад асуудлын тухайд. Жишээ нь, шүүхийн асуудал байна?

-Ерөнхийлөгчийн саналуудаас миний хувьд талархан дэмжиж байгаа асуудал бол шүүхүүдийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хамаарахгүйгээр байгуулах боломжийг гаргаж ирж байгаа нь юм. Энэ их чухал ач холбогдолтой. Өнөөдрийн нөхцөлд зөвхөн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харьяалуулчихаар аймгийн шүүх эцсийн шийд гаргаж байгаа.

Цэцийн дүгнэлтийн дагуу тэр шийдвэрийг дээд шүүгч өөрчлөх боломжгүй болсон. Ийм тохиолдолд ялангуяа уул уурхай, ашигт малтмал, газрын баялагтай холбоотой асуудлаар аймаг орон нутгийн удирдлагууд шүүхээ худалдаж авах эсвэл том уул уурхайн компаниуд авлига өгөх замаар үндсэндээ шийдвэр гаргах боломжтой болчихоод байгаа юм. Тийм учраас тойргийн журмаар байгуулна гэхээр тухайн орон нутгийн удирдлага ч юм уу, тэнд үйл ажиллагаа явуулдаг компаниуд аймгийнхаа гэдэг юм уу тэр шүүхийг дангаараа хувьчилж авах боломжийг үгүйсгэнэ.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн шүүхүүд, авлигын эсрэг шүүхүүд эсвэл татварын шүүхүүд гээд дагнасан чиглэлээр шүүхийг илүү мэргэшүүлээд илүү шударга шүүхийн тогтолцоо руу орох боломжийг бүрдүүлэх учраас энэ бол маш их ач холбогдолтой өөрчлөлт орж ирж байгаа гэж харсан.

-Баялгийн санг хуульчлах тухай бас яриад байгаа шүү дээ.

-Үүнийг бол бусад хуулиар зохицуулчих асуудал. Үндсэн хуулиар бүх юмыг хаагаад байж болохгүй. Тухайн улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө яах гэж гаргаж ирдэг юм бэ. Гэтэл бүх нам баялгийн сантай байх ёстой гэдэг үзэл баримтлалтай бол гэж Үндсэн хуульд намуудыг тушиж болохгүй.

Баялгийн сантай холбоотой асуудлаар бид жишээ нь, Норвегийн загварыг л их ярьж байгаа. Өөр бусад улс оронд амжилттай хэрэгжиж байгаа олон загвар бий. Хуримтлалын сангийн өөр олон уян хатан тогтолцоо, загварууд байна. Зөвхөн байгалийн баялгаараа Монгол Улс цаашид хөгжих ёстой юм шигээр Үндсэн хуульд хатуу хана хэрэм хийж болохгүй. Бусад органик хуулиар зохицуулах бололцоотой асуудлыг Үндсэн хуульд хийх нь сөрөг үр дагавартай байх гэж бодож байна.

"Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эзэн Хаан Нарүхито "Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо 8 цаг 32 мин Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11.5 тэрбум төгрөг хэмнэнэ 8 цаг 36 мин Х.Булгантуяа: Чех Улс манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь итгэлт түнш 8 цаг 39 мин Улсын Их Хурал өнгөрөгч долоо хоногт (2025.06.30-07.06) 8 цаг 46 мин Бүсчилсэн хөгжлийн болон Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнийг хэлэлцэн дэмжлээ 9 цаг 3 мин Чех-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Берковецийг хүлээн авч уулзлаа 9 цаг 7 мин ӨБХ-ны даргад гишүүн О.Номинчимэгийн нэрийг дэвшүүлэв 11 цаг 20 мин УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталж, Байнгын хороодын бүрэлдэхүүнийг шинэчлэв 13 цаг 0 мин Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна 13 цаг 22 мин Гандантэгчэнлин хийдийн төв талбайг байгалийн чулуун хавтангаар шинэчилжээ 13 цаг 35 мин Наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний орой дахин тоглоно 13 цаг 41 мин Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр замын геодезийн цэгүүдийг баталгаажууллаа 13 цаг 47 мин Наадмаар томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь 13 цаг 53 мин Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар “Япон иргэдийн дурсгалын цогцолбор“-т хүндэтгэл үзүүллээ 14 цаг 58 мин Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан 16 цаг 2 мин "Салхи Дамбий" МУГЖ цолоор энгэрээ мялаав Уржигдар 16 цаг 08 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 15 цаг 45 мин Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд 280 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орно Уржигдар 15 цаг 20 мин Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байхыг анхааруулав Уржигдар 15 цаг 11 мин Унаач хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудлаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа Уржигдар 15 цаг 06 мин
iИх уншсан
Эдийн засгийн форумд барьсан Хөгжлийн сайдын “бэлэг” Ц.Бат-Эрдэнэ: Дулаалга урт хугацааны шийдэл гэж ойлгоод байг... Цагаан зун Э.Батшугар: Хар жагсаалтыг халж, зээлдэгчийг онооны системээ... Эрчим хүчний эрх чөлөө Мотоциклийн спортын 70 жилийн ойд зориулсан улсын аваргын гу... Британид коронавирусний содон шинж тэмдэгтэй шинэ хувилбар т... Сэлбэ хотын орон сууцны төслийн тендерийг тав хуваан зарлала... Хятадад “iPhone” борлуулалт өсөж, Apple-ийн хувьцаа багахан ... Армени ШХАБ-ын гишүүн болох сонирхлоо илэрхийлэв Тэтгэврийн зээлд хязгаарлалт тавихгүй байхаар тохиролцлоо Boom boom-гоо зүй дэлхийг эзэлж эхлэв Арменийн ерөнхийлөгч асан Серж Саргсяныг хээл хахууль, хууль... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвш... Christie's дуудлага худалдаанд сүүлийн зуун жилийн ховор дар... Сонгинохайрханд эрэгтэй хүн хутгалуулсан хэрэгт холбогдуулан... Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн нэмэлт төслийг өргө... Хөгжимчин Боб Дилан өөрийн зурсан зурагтай ном гаргана Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав Сэлэнгэ мөрний түвшин нэмэгдэж, Ховд гол үерийн түвшинд хэвэ...
Top