x

Молдир Мекенбаева мөнгөн медаль хүртлээ

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад анх удаа зохион байгуулж байна. Бөхийн өргөөнд болж буй тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчид жюү жицүгийн Ne Waza, Fighting JiuJitsu, Contact JiuJitsu, Duo System гэсэн дөрвөн төрлүүдэд өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

Баасан гаригт үндсэн төрөл болох Ne Waza төрлийн жингийн барилдаан болж, медальтнууд тодорчээ. Казахстаны тамирчин Молдир Мекенбаева мөнгөн медальт хүртсэн байна. Тэрбээр 52 кг-ын жинд өрсөлдөж, аваргын төлөөх барилдаанд нутгийн тамирчинд ялагдан Ази тивийн дэд аварга боллоо.

Молдир Мекенбаева 2016 онд 49 кг-ын жинд барилдаж, дэлхийн аварга, дараа жил нь дэд аварга болжээ. 2019 онд Филиппинд болсон Азийн наадамд эхний барилдааныг Монголын М.Баярмаатай хийж, ялагдал хүлээсэн түүний хувьд энэ жилээс эхлэн 52 кг-ын жинд барилдаж байна. Азийн наадмыг гоо үзэсгэлэнгээрээ чимсэн Молдир Мекенбаева Казахстаны жюү жицүгийн шигшээ багт багтаж, математикийн чиглэлээр суралцаж, хэд хэдэн кинонд тоглоод амжжээ. Түүний хувьд чөлөөт цагаараа найзуудтайгаа жюү жицүгийн бэлтгэл хийдэг шигшээ шатар тоглодог аж.

Харин манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ М.Сугар алтан медаль хүртэв. Контакт жюү жицүгийн төрөлд эрэгтэйчүүдийн 56 кг-д Б.Алтансүх мөнгөн медалийн эзэн болсон бол Файтинг төрлийн эрэгтэйчүүдийн -77 кг-д Т.Мөнх аваргын алтан медалийг хүртлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 9 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 28 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 35 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 46 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 56 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 10 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 42 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 52 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top