x

Д.Загджав: Оюутолгойн асуудлаар УИХ шийдвэрээ гаргаж, хэлэлцээрээ эхлүүлэх шаардлагатай байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджавтай ярилцлаа. Тэрбээр урьд нь “Оюутолгойн гэрээнд Монголын ард түмэнд өгөх ашиг, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр төр засгийн зүгээс ажиллах ёстой” гэсэн байр суурийг  удаа дараа  илэрхийлж  ирсэн билээ.

-“Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 66 хувийг эзэмшдэг “Туркойз Хилл” компанийн хувьцааны үнэ 40 гаруй  хувиар нэг шөнийн дотор уналаа. Та УУХҮ-ийн дэд сайдын хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Зэсийн үнэ бууралттай ч гэсэн харьцангуй тогтвортой байгаа. Монгол Улсын Засгийн газрын зүгээс  аливаа нэг ноцтой мэдэгдэл, сө­рөг  үйлдэл гаргаагүй. Ийм учраас хувьцааны ханшийн энэ огцом уналт нь Мон­голын талтай ямар ч холбоогүй гэдгийг  юуны түрүүнд хэлэхийг хүсч бай­на. “Рио Тинто” компани энэ төсөл дээр ажиллаад 13-14 жил болсон. Тэгээд олборлолтоо эхэлснээс хойш 6-7 жил болсныхоо да­раа хариуцлаггүй огцом мэдэгдэл хийж хувь­цаа­ныхаа үнийг унагасны уч­рыг тэр компанийн удирд­лагаас л асуух хэрэгтэй байх.

-Гүний уурхайн зар­дал 1.2-1.9 тэрбум ам.дол­лараар дахин нэ­мэг­дэнэ. Гүний уурхайг ашиг­лал­танд оруулах хугацаа 16-30 сараар сунжрана гэж “Рио Тинто” мэдэгдсэн нь ямар үр дагавартай вэ?

-Үр дагаврын хувьд гэвэл Монголын төсөвт оруулах орлого ашгийн хэмжээ  буурна. Манай улсын  ногдол ашиг авч эх­­лэх хугацаа дахин 4-5 жи­лээр хойшлоно гэж би хувь­даа тооцож байна. Өөрөөр хэлвэл анх ногдол ашиг авч эхлэх хугацаа 2009 оны гэрээгээр 2023 он гэж гэж тооцож байсан бол Дубайн гэрээгээр 2037 он хүртэл  хойшилсон. Одоо бол бүр 2040-2045 оноос нааш ногдол ашиг хуваарилахгүй төлөвтэй бо­лоод явчихлаа. Ийм л учраас “Оюу Толгой” ХХК-ийн зардлын асуудалд Мон­голын төр хяналтаа чан­гатгах шаардлагатай гэж би хэлээд байгаа юм.

-Та урьд нь энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Тэр дагуу ямар нэг ахиц гарсан уу?

-Миний байр суурь ч яахав, УИХ-ын ажлын хэс­гийн зөвлөмжийг хүр­тэл УИХ-ын гишүүдээс өмнө “Рио Тинто” аваад дарам­талчихдаг шүү дээ. Миний хувьд ингэж “Туркойз Хилл” компанийн хувьцааг “Рио Тинто” унагасны учрыг “Тухайн компанийн жи­жиг хувьцаа эзэмшигчид Ком­панийн засаглалын асууд­лыг сөхөн гаргаж тавь­сантай холбоотой бо­лов уу” гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл тэдний хувьцааг унагах замаар “Рио Тинто” компани “Туркойз Хилл” ком­­пани дахь 50.8 хувийн эзэмшлээ нэмэгдүүлэх са­наар­халтай холбоо болов уу.

-Одоо тэгээд яахав?

-УИХ-ын ажлын хэсгийн зөвлөмжийн дагуу гаргах тогтоолыг яаралтай хэлэл­цэж батлах, улмаар хө­рөнгө оруулагч талтай яриа хэлэлцээгээ яаралтай эх­лүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол Гүний уурхайн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ гэдэг чинь “Рио Тинто”-гийн авах Удирдлагын зар­дал буюу ашиг нь 80-150 сая ам.доллараар шууд нэмэгдэх нөхцөл байдалд хүргэж байгаа юм. Энэ зардалд шууд хяналт тавих ёстой “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөв­лөл, “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-иас тайлбар авах хэрэгтэй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Б. БАЙГАЛЬ (59.153.112.34)
    Уг хүний муу сайн нь яахав Улс эх эрныхоо төлөө ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ эргэж харж шийдвэр гаргах талаар зөв ярьж эхлэж байна.Энэ талаар л сайн ярих хэрэгтэй.
    2019 оны 07 сарын 19 | Хариулах
  • иргэн (150.129.142.77)
    Энэ хүнийг дэмждэггүй. Харин ОТ-той холбоотой асуудлаар зөв дуугарч байгаа шүү. Амжилт
    2019 оны 07 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top