x

Улсын аварга Н.Батсуурь: Чухал үед хариуцлага алдсан нь миний буруу

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр улсын наадамд хоёр удаа ес даван түрүүлж, нэг удаа найм давж үзүүрлэсэн амжилтаар энэ цагт ид барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд эрэмбэлэгдээд байгаа юм.

-Аварга цолтой анхны наадамдаа зодоглолоо. Сэтгэгдэл ямар байна?

-Энэ жил заалны барилдаан алгасаагүй, бүтэн жилийн бэлтгэл сайн байсан. Сэргээлтийн бэлтгэл ч сайн сайхан таарсан. Аварга болчихсон учраас түрүүлнэ, дээшээ барилдана л гэж цэнгэлдэхэд очсон доо. Өндөр даваанд ам авах, оноолт зэргээс авахуулаад наадмын дэвжээнд аварга цолтой зодоглоход өөр юм билээ. Наадмын өмнө нутаг руугаа очиж санал сэтгэлээ дайгаад ирсэн.

-Наадмын бэлтгэлээ хоёр өөр газар базааж байгаа сураг дуулдсан?

-Тийм ээ. “Сүлд” спорт хороо болон “Увс нуур" галуудад бэлтгэлээ базаасан. “Увс нуур" галынхаа сорилго барилдаанд түрүүлээд л наадамдаа барилдсан даа.

-Долоогийн даваанд гурван арслан гарч барилдсан нь наадамчдын сэтгэлийг их хөдөлгөлөө. Ойрын 10-аад жилд ийм наадам болоогүй шүү дээ?

-Наадамд барилдах бөхийн тоо цөөрөхөд чанар нь сайжирдаг л даа. Чанартай цөөхөн начин төрнө. Том цолтой залуу хүчтэнүүд нэг үед олуулаа барилдаж байна. Бүгд л түрүү үзүүрийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Өөрсдийгөө наадамд яаж бэлдэх вэ, бэлтгэлээ яаж тааруулах вэ гэдэгт суралцчихсан. Жигдхэн бэлтгэл сайтай байна.

-Та гурав дахь удаагаа наадмын түрүү байрын төлөө шалгарч барилдлаа. Өнөө жилийн түрүү үзүүрийн барилдаан шийдэгдэхэд хоёр салаад л гүйгээд явчихаж байсан. Тухайн үед юу бодогдов?

-Би баруун гараараа шуудагны барьц гүйцэд атгаж амжаагүй байхад хөлийн цэцүүд холдчихсон. Э.Оюунболд ч цэц холдонгуут л барьц халж дайрчихаад гүйчихсэн. Би өөрийн болгоомжгүйгээс л болж унасан.

Аав руу очоод болсон явдлыг хэлэхэд “Хохь чинь, чиний буруу ш дээ” гэж загнасан. Ингээд тахимаа өгсөн дөө. Оюунболд илүү хийморьтой байсан.

-Залуу аваргыг тэвэрч үнсээд тахимаа өгөхөд цэнгэлдэхэд цугласан олон халуун дулаанаар хүлээж авч байсан?

-Нэг талаараа монгол наадмаа хүндэлсэн л дээ. Монгол түмэн жилдээ ганц удаа баяр наадмаараа бөх, морио харж баясаж тэр жилийнхээ эрч хүчийг авдаг. Энэ үеэр нь хэрүүл маргаан хийгээд байхыг бодоогүй. Наадамчдаа баясгая гэж санасан юм.

-Их шөвөгт Б.Гончигдамба гардитай 30 гаруй минут их хүнд барилдаан хийж гараад Э.Оюунболд аваргатай хүч үзсэн?

-Их шөвөгт барьц сонгодоггүй. Баруун, зүүн давхар золгож байгаад барилдаан шийддэг дүрэмтэй. Гончигдамба бид хоёр ч хялайтлаа барилдсан. Чирч хутгаад давсан даа. Аймгийн цолтой байхдаа энэ мэхийг их хийдэг байлаа. Улсын наадмаар энэ мэхээр хүн давж үзээгүй байсан юм. Гончигдамбыг жаахан тонгойлгоод хөлөн дээр нь биеийн жин ирэхээр мэдрээд хутгачихсан. Өрсөлдөгчөө мэдэрч хийхгүй бол өөрөө дор нь орчих гээд байдаг эрсдэлтэй хэцүү мэх.

-Та долоогийн даваанд нэг галын бөх улсын аварга С.Мөнхбатыг амлаж барилдсан. Аварга үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Дараагийн даваанд аль давсан маань түрүүлж ам авна, түрүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж л аваргыг амласан. 2016 оны наадмаар С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан бид гурав өндөр даваанд гарч ирчихээд ташраараа нурж байсан түүх бий. Аль нэг нь үлдээд дараагийн даваанд ам авах эрх байсан болохоор л аваргыг амласан.

-Та Ч.Санжаадамба аваргыг Б.Гончигдамбад унана гэж тооцоолсон юм уу?

/хариулсангүй/

-Тавын даваанд Б.Ганхуягтай хүч үзэхдээ эхний дүйзэд гарсан ч хамгийн сүүлд давалцаж байгаа харагдсан. Начингаас ямар хий зай харж амласан бэ?

-Бид хоёр нэг үед барилдаж ирсэн найзууд. Барилдааныг нь сайн мэдэх учраас эрсдэл багатай гэж харж амласан. Ганхуяг удаан барилдах тусмаа чангардаг, цуцдаггүй онцлогтой бөх. Би ч барьц сонгуулаад хүнд байдлаас гарч даваа авсан. Аймгийн цолтой бөх улсын цолны босгоор алхахын хэцүүг биеэрээ мэдэрсэн учраас залуу бөхчүүдийг амлаж зүрхлээгүй. Аймгийн арслангууд хоорондоо харгүй сайхан хүч үзээд цол аваасай гэж бодсон юм.

-Гурвын даваанд ам авсан талаараа ярихгүй юу. Ам авсан байдал тань олон бөхчүүдийн дургүйг хүргэж байгаа харагдсан?

-Хамгийн бага цолтойгоос нь л амлаж барилдсан. Шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө том цолтой хөгшин бөхчүүдийг амлаж барилдаж байсан. Энэ маань олон хүний зэвүүг хүргэсэн байх. Үүний ард залуу бөхчүүд хоорондоо шударга барилдаж цол аваасай гэсэн хүсэл зорилго явж байсан л даа. Наадамчид залуу бөхчүүдийн гал цогтой барилдааныг харж баясдаг. Одоо хөгшрөөд барилдаж байгаа бөхчүүд ховор болсон байна. 40-өөс доош насны бөхчүүд наадамд барилддаг болсон байна шүү дээ.

-Наадмын өмнө та аваргуудын эрэмбэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан?

-Миний хувьд шударга зүйлийг л хүссэн. Наадмын зохион байгуулах комисс наадмын өмнө бөхийн галуудаар явахад нь “Би энэ жил барууны магнайд гарна” гэж хэлээд байсан юм. Наадмын өмнө зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга н.Жанчивдорж гэж хүн намайг дуудаж уулзахдаа “Та энэ жил цагаан сарын барилдаанаар Ч.Санжаадамба аваргын ард гарсан юм байна. Өнөө жилийн наадмаар энэ эрэмбээрээ барилдаад өгчих” гэж гуйсан юм. Би нэг их эсэргүүцээгүй. Дахиж түрүүлээд дээр нь гаръя гэж санаад л барилдсан.

-Энэ цагт ид барилдаж байгаа аваргуудын толгойд гарчихлаа. Үүнийг дагаад хариуцлага ирж байгаа?

-Тийм. Том цол авлаа. Тэргүүнд нь гарлаа. Бага залуу цолтнуудад унаад байж болохгүй. Өөрийнхөө чадах хэмжээгээр шударга сайхан барилдаад явна даа.

-Аварга цолны үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?

- Том үндэсний өв соёлыг нэгэн цагт тээж яваадаа бахархдаг юм. Их хөлс хөдөлмөр зарж энэ цолд хүрсэн. Японоос ирээд 10 дахь жилдээ барилдаад л том цолд хүрлээ. 2009 онд ирээд л “Заавал улсын цолтой бөх болно” гээд л бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийдэг байлаа.

-Увс нуур дэвжээнийхэн энэ жил шинэ начинтай сайхан наадлаа?

-Шинэ начинтай боллоо. Аварга, арслан хоёр шөвгийн наймд шалгарлаа. Энэ цагийн бөхийн өнгөнд яваа олон бөхчүүд “Увс нуур" галд бэлтгэлээ базаадаг Эдний маань хүч хөдөлмөр намайг өдий зэрэгтэй явахад нөлөөлдөг юм. Сайн бэлтгэл хангагчтай байна гэдэг бидний амжилтын үндэс.

-Увс аймгийг бөхийн өлгий нутаг гээд яриад байдаг.Х.Баянмөнх аваргаас хойш дархан аварга цолтон төрсөнгүй?

-Тийм. Хувь заяа байвал дархан аварга болох байлгүй дээ. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд формоо хадгалж чадвал дархан аварга цол ойрхон л харагдаж байна. Ирэх жил ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамтай. Хоёр есийн тоо давхацсан бэлгэшээлтэй ойд сайхан барилдана гэж төлөвлөж байна. Тэгээд 100 жилийн ойн баяр наадамтай золгоно. Ийм түүхт ойн баяр наадмууд миний ид барилдаж байгаа насан дээр тохиож байгаад үнэхээр баяртай байна.

-Таныг дагаж бэлтгэл хийдэг залуус сайн барилдаж байна. Хойч үеэ бэлтгээд байна уу?

-Өдий хүртэл бэлтгэл сургуулилт хийж сурсан мэдсэнээ залуустайгаа хуваалцъя гэж санадаг юм. Одооноос шавь нартай болоод явж байна. Эд маань эхнээсээ аймаг, цэргийн цол чимэг авсан. Сая хоёр нь цэргийн начин болсон. Цаашдаа том цолд хүрч нутаг орныхноо баясгаад явна гэж хүлээж байна. Ер нь тэгээд залууст үндэсний бөхийн чанар, үнэлэмжийг таниулах нийгэм рүү чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

-Өнгөрсөн хавар Э.Оюунболд аварга та хоёр ээлжилж их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлээд байсан. Наадмын өндөр даваанд хоорондоо тулна гэж тооцоолж байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл дээр бэлдсэн тактикч байсан. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадаагүй. Э.Оюунболд надаас илүү хийморьтой байлаа. Э.Оюунболд бид хоёр чинь их гоё ш дээ. Хоёулаа 2013 онд улсын харцага болсон. 2014 оны наадмаар би түрүүлж улсын арслан болсон. Оюунболд 2015 онд түрүүлсэн. 2018 онд би түрүүлж аварга болоход 2019 онд Оюунболд түрүүлж аварга болж байна. Яг л миний араас мөрөөр маань дагаад алхаад байгаа.

-Аав тань тухайн үед уурсаж байсан ч гэртээ баяртай л хүлээж авсан байх?

-Миний аав улсын харцага цолтой бөх хүн. Хүүгийнхээ том цол аваад явж байгаад баяртай байдаг гэж найддаг юм. Ах, дүү эргэн тойрныхон маань ч сэтгэл өндөр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, Дулааны цахилгаан станцын “ТЭЦ 3”, “Химон” констракшин зэрэг байгууллагуудын дэмжлэг сэтгэлээр өдий зэрэгтэй явна даа. Энэ хүмүүст талархаж явдаг юм.

-Дархан аварга болохоор нь эргээд уулзъя.

-За. Баярлалаа.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • иргэн (66.181.161.32)
    Батэрдэнэ гэж хулгайчийн хийсэн хор наадмыг жүжиг болгож дууслаа,тэр тэнэг толгой Санжаагомбо лалар Гончигпиздад худлаа унаж хийморио унагаалаа
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Zochin (202.126.88.191)
    Deer usgiin bohchuud uneheer Mongol er hunii gunduugui zantai baijee. Odoonii bohchuud bi lag bi sain l gej yridag boljdee.
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.179.26.148)
    таван цаасанд явчихсан байхоо
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
    • Tiim
      2019 оны 07 сарын 17
  • Зочин (90.197.160.161)
    Энэ нэг жудаггүй, аварга цолны нэр хүнд баастсан балмад Батсуурь дархан аварга болно гэнэ үү, ингэж л бөхийнцагаан хийморь хир буртаг болдоггүй юм шүү
    2019 оны 07 сарын 17 | Хариулах
    • Huz balmad batsuuri bolohgui Yun avarga
      2019 оны 07 сарын 17
    • Bitii huts chi mongol hun munuu umhii gamin
      2019 оны 07 сарын 17
iШинэ мэдээ
Японы Оцүчи хотод ойн түймэр гарч, 1000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлж байна 1 цаг 49 мин БНСУ-ын Пусан хотод “Монголын кино өдрүүд” боллоо 1 цаг 51 мин Олон Улсын Парламентын Холбооны 152 дугаар Ассамблей Истанбул хотод боллоо 1 цаг 52 мин ОХУ-аас шатахуун, Казахстан улсаас түүхий нефть нийлүүлэхээр тохиролцлоо 1 цаг 54 мин Сүүний салбарын бодлого, цаашдын арга хэмжээний талаар хэлэлцлээ 1 цаг 55 мин Хэнтий аймагт зам тээврийн ослын улмаас 26 хүний амь нас хохирчээ 1 цаг 57 мин Азийн элсний наадмаас жюү жицүгийн тамирчин Г.Монголжин хүрэл медаль хүртлээ 1 цаг 59 мин Ахмад настны асрамж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх төслийн удирдах хороо хуралдлаа 1 цаг 59 мин Бага насны хүүхдэд өдөр бүр 15 минут ном уншиж өгвөл тухайн хүүхдийн IQ 6-10 хувиар нэмэгддэг 2 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө 4 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 4 цаг 35 мин Монгол Улсын махны экспорт 85 мянган тоннд хүрч, түүхэн дээд амжилт тогтоолоо 4 цаг 36 мин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хэлтсүүдийг есөн дүүрэгт байршуулж, үйл ажиллагааг нь цахимжуулна 4 цаг 37 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 4 цаг 38 мин Хөл бөмбөгийн ДАШТ-ий тасалбарын эцсийн шатны борлуулалт эхэллээ 5 цаг 58 мин Монгол, Германы графикийн уран бүтээлчдийн хамтарсан төсөл хэрэгжиж эхэллээ 6 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгчтэй уулзав 6 цаг 1 мин Дархан-Уул аймагт орон сууцны барилгын ажил 50 хувьд хүрээгүй бол захиалга авахыг хориглов 6 цаг 3 мин Казахстаны аж ахуйн нэгжүүдтэй 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа 6 цаг 4 мин МҮБХ-ноос тавдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарь гарлаа 6 цаг 6 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top