ОУХМ Ганболдын Хэрлэн Канад улсын Монреалд болж буй жүдо бөхийн гранпри тэмцээнээс эх орноо төлөөлөн оролцож, алтан медалийн эзэн боллоо.
Г.Хэрлэн 66 кг-ийн чансааг тэргүүлэн барилдахдаа эхний тойронгт Бразилийн М.Марселиног цэвэр, хэсгийн аваргын төлөө Канадын Ж.Праскадор вазари үнэлгээгээр ялсан байна.
Мөнгөн медалийн төлөө Ирландын Н.Бернс вазари үнэлгээгээр, аваргын төлөө Бельгийн К.Ван Гансбекег цэвэр ялж алтан медаль хүртжээ.