Энэ сарын 23-нд хорвоод мэндэлсэн бяцхан хүүдээ Их Британий ханхүү, гүн Уилльям, гүнгийн ахайтан Кэйт Мидлтон нар Луйз Артур Чарльз хэмээх нэр хайрласныг Кэнсингтоны ордон зарлалаа.
Нялх ханхүүг цаашид Кэмбрижийн ханхүү Луйз (Prince Louis of Cambridge) хэмээн өргөмжлөх аж.

Их Британид иргэд нялх ханхүүг ямар нэртэй болох талаар шуугиж, бооцооны газрууд таавар хүртэл явуулж байжээ. Нялх ханхүүг Александр, Филипп, Артур, эсвэл Жек нэртэй болно гэсэн таамаг түлхүү явж байсан гэнэ.
Эцэг, эхийнх нь сонгосон энэ нэр бол Британий язгууртнуудын түүхэнд ховорт тооцогддог. Хаан ширээнд сууж байсан эрхмүүдээс хэн нь ч ийм нэртэй байгаагүй гэнэ.
Ханхүү Луйз нь Их Британий хаан ширээг залгамжлах эрхтэй хүмүүсийн тавдугаарт эрэмбэлэгдэж байна.



