x

О.Баасанхүү: Барьцаалагдсан төрөөр дамжуулж, Үндсэн хуулийг өөрчлөх давлагаа явж байна

УИX-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ. Та энэхүү өөрчлөлт дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Би Үндсэн хуульд бага хэмжээний өөрчлөлтийг оруулсан нь зөв гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ өөрчлөхдөө хоёр шалгуурыг хангасан байх ёстой. Нэгдүгээрт, ард түмэн энэ өөрчлөлтийг ойлгож зөвшөөрч байна уу, хоёрдугаарт, шалгуурт нийцсэн.хүмүүс Үндсэн хуульд гар дүрж байна уу гэдэг асуудал байна. Өнөөдөр МАН 56-гаас дээш суудал авсан учраас Үндсэн хуульд өөрчлөлт хийхээр болсон.

Эрдэнэтээс сонгогдсон гишүүний хувьд би үүнийг зөвшөөрч байна, өөрчлөлтөд хотын статусыг оруулъя, 60 тэрбумаасаа салъя, төрийн албыг улс төрөөс хараат бус болгоё гээд бараг л санаачлагчийн нэг болоод явсан.

Харамсалтай нь, энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж ирснээсээ эхлээд хууран мэхлэх үйл ажиллагаа эхэлсэн. Тухайлбал, ард түмнээрээ яриулаач ээ гэсэн. Тэгсэн долоо хоногийн хугацаа өгсөн. Ард иргэдтэй 69 гишүүн уулзахдаа нэг нь хамгийн ихдээ 300 хүнтэй уулзсан гэж бодоход 18 мянган хүн л тэр хэлэлцүүлэгт орж.

Гурван сая иргэний ердөө 18 мянгатай нь л уулзсан байна шүү дээ. Тэдгээр хүмүүсийн бараг 80 хувь нь өөрчлөлтийг ойлгохгүй байгаа. Түүнчлэн тэд энэ 64 хүнийг Үндсэн хууль батлах ёс зүйгүй гэж үзэж байгаа. Нэг үгээр иргэдийн саналыг оруулж, дэмжиж ярилцъя, санал бодлыг нь тусгуулъя гэхэд үл тоомсорлон хүчлэн түрэмгийлж, МАН-ын Үндсэн хуулийг баталж байна.

Нөгөөх поп тав хүртэл энд оролцохгүй байна. АН-ын бүлгийн есөн хүнийг дунд нь хагалаад хэдэн төмсөгдүүлсэн хүмүүсийг манжийн урвуулдаг аргаар Ерөнхийлөгчтэйгөө нийлж урвуулаад бүлэггүй болгосон. Ингээд сөрөг хүчингүйгээр Үндсэн хууль баталж байна. Би АН-д ороогүй. Гэхдээ аргаа бараад АН-тай хамтарч сөрөг хүчний дуу хоолойг оруулж ирэхээр явж байна. Энэ МАНАН мафи л сөрөг хүчинг байхгүй болгосон. 

Шулуухан хэлэхэд МАНАН мафи гэж Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрыг хэлдэг шүү дээ. Наана нь байгаа алиа салбадайнуудаараа үлгэр болгож өөрсдөө ард нь сууж байгаа болохоос яг бодитоор бол эд нар МАНАН. Зүгээр байсан хүний өөдөөс салаавч үзүүлж унагаагаад маргааш нь шоронд хийж байсныг нь би нүдээрээ харж байсан.

-МАН-ын Үндсэн хууль гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-МАН 49 ЖДҮ-чинтэй, 60 тэрбум, хүчиндэгч, хүн амины хэрэгтэнтэй барьцаанд орсон парламентын гишүүдтэй болжээ. Түүнчлэн АН-д ч хөгжлийн банкны луйврыг хийж барьцаанд орсон хүмүүс бий. Эдгээр хүмүүсийг авчраад за бүгдээрээ Үндсэн хуулиа батлахдаа өршөөлийн хууль оруулъя. Хэн нь ч шоронд орохгүй гоё байя гээд л батлах гэж байна.

Нэг үгээр барьцаалагдсан хүмүүс Үндсэн хууль дээр хамтран ажиллаж байна. Тэр барьцаалагдсан хүмүүс дунд манай Намбарын Энхбаяр хүртэл бий. Манай хүнийг аяархан цохихоор Улаанбаатар телевиз гарчихдаг. Жаахан чангахан цохиход Швейцар гараад ирдэг байхгүй юу. Тэгээд том дуугараад байсан манай хүн хүртэл цочирдоод Уламбаяр гэдэг хүнээр “уучлаарай” гэдэг захиа явуулсан гэж өнөөдөр Ө.Энхтүвшин ярьсан.

Ийм маягаар хулгайчууд төр барьж байсан учраас барьцаалагдсан төрөөр дамжуулж, Үндсэн хуулийг өөрчлөх гэсэн давлагаа явж байна.

-Хоёулаа Үндсэн хуулийн өөрчлөлтүүд дээрээ тогтож ярья. Энэ төслөөр нутгийн удирдлагын хэсэгт өөрчлөлт орж байгаа шүү дээ?

-Монгол Улс газар нутгийн хувьд нэгдмэл, Засаг захиргааны хувьд төрийн орон нутгийн удирдлагатай бөгөөд босоо байдаг. Харин эд нарын энэ өөрчлөлт зөвхөн өөрсдийнхөө намын төлөө юм. Дээд түвшиндээ ялсан нам нь удирдана. Доор байгаа хөөрхий хүмүүс ямар ч хамаагүй аргаар гарна биз, гэхдээ дээр байгаа хүний үгэнд орохгүй бол хашаандаа амьдар даа л гэсэн өөрчлөлт энд харагдаж байна.

Түүхэнд бодлогын нам, салбарын нам гэж хоёр нам байдаг. Бодлогын нам нь бодлогоо гаргаад ард түмэндээ ойлгуулна. Тухайлбал, ипотекийн зээлийн хүүг буулгая гээд бодлого ярихад ард түмэн дэмжиж гаргана.

Дөрвөн жилийн дараа үүнийгээ гүйцэлдүүлж чадаагүй бол та нар худлаа ярьсан байна гээд тухайн намыг тавцангаас ард түмэн арчдаг. Салбарын нам бол таныг саран дээр амьдруулъя гэж хэлж болно. Хоосон амлана. Хийсэн бүтээсэн зүйлгүй популизм хийнэ. Түүнчлэн төрийн албанд багаар бодоход 20 мянган үнэнч фанатуудаа оруулдаг. Ийм системийг хэлдэг.

-Дордуулсан долоон өөрчлөлтийг Үндсэн хуулиар өөрчлөхөөр ярьж байгаа шүү дээ?

-Өөрчлөх ёстой. Манай ард түмэн модон морио солиод өгөөч ээ, давхар дээлээсээ 100 хувь болиоч ээ гэж л хүсэж байгаа. Уг нь агуулгын хувьд том өөрчлөлт биш ч чухал. Энэ дордуулсан өөрчлөлтийг Хятадын гар хөл болсон, Монголоо хятаджуулъя гэсэн бодолтой хүмүүс зохион байгуулалттайгаар төрийн бүтэц зохион байгуулалтыг сулруулах байдлаар оруулж ирсэн. Одоо манай эдийн засгийн 98 хувь нь Хятадаас хараат болчихлоо. Дордуулсан долоон өөрчлөлтийн гай нь энэ юм.

-Ерөнхий сайдын эрх мэдэл, хариуцлагыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэмж байна л даа?

-Тогтолцоо гэдэг хүнээс хамаардаггүй. Ерөнхий сайд гээд байгаа зүйл бол гүйцэтгэх засаглал. Гүйцэтгэх засаглал яагаад тогтвортой байж болохгүй байгаагийн цаад шалтгааныг хэн ч ярихгүй юм. Ард түмэн МАН-ын шижигнэсэн сайхан 65 хүнд итгэсэн. Харамсалтай нь нэг хүн хүчингийн хэрэгт холбогдож 64 болсон. Гэм буруутай эсэх нь одоог хүртэл тогтоогдоогүй байна.

Үүний дараа 49 ЖДҮ-чин, концессчид болон 60 тэрбумынхан гараад ирсэн. Одоо юун 60 тэрбум, 600 тэрбум болсон. Өөрөөр хэлбэл эд нар Монгол Улсаас 300 сая ам.доллар идчихээд байна. Тэр 10 сая ам.долларын хэрэг чинь үнэн юм билээ. Баталгаажчихсан шүү дээ.

-Та Үндсэн хуульд ямар өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа вэ?

-Утаанаасаа салъя, дагуул хот байгуулж улсаа тэлье, төрийн албыг улс төрөөс хараат бус болгоё гэж л би гуйсан. Түүнчлэн сонгуулийн тогтолцоогоо Үндсэн хуульд хатуу заагаад өгчих хэрэгтэй. Ялсан нам нь тогтолцоогоор оролддогоо болимоор байна. Ц.Нямдорж, Сү.Батболд, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан, Ө.Энхтүвшин нарыг хэн ч сонгохгүй байсан шүү дээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүүг ч сонгохгүй байсан нь үнэн.

Өмгөөлөгч О.Баасанхүүг танихгүй дээ сонгохгүй байсан. Харин эд нарыг хулгайч болохоор сонгохгүй байсан байхгүй юу. Хүүхдээрээ дамжуулж хулгай хийчихсэн хүмүүс шүү дээ. МУИС-ийн газрыг хулгайлчихсан хүмүүс. Долоодугаар сарын 1-нээс болоод эд нарыг сонгохгүй байсан. Гэтэл сонгуулийн пропорциональ системийг оруулаад ирсэн. Тэгээд дахиж сонгогдохгүйгээ мэдээд их хуралд ороод учраа ойлгоогүй Гантулга шиг буруу зөрүү ярьж байсан хүн дээр хамаг муухайгаа наачихсан.

Тэгээд л би хулгайч биш, цэвэрхэн, энэ хүн оймс гутал гээд ад үзсээр байгаад жагсаалтын хууль муу юм байна гээд больсон. Энэ хооронд хулгайч юм чинь мөнгө цуглуулж байгаад 5,000 хүнд тараагаад гишүүн болцгоосон. 2020 онд эд нар сонгогдохгүй бол шорондоо орно шүү дээ.

Би их хуралд гарч чадахгүй бол эдгээр хүмүүсийн өмгөөлөгчийг хийгээд явчихна. Би Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч болж магадгүй, Х.Баттулгын өмгөөлөгч ч болж магадгүй. Энэ хүмүүс шоронд орохгүйн тулд л Үндсэн хуулиар оролдож, өөрсдөдөө тааруулахын тулд зовж байна шүү дээ.

-Сошиалаар ТЕГ-ын дарга асан Б.Хурц та хоёрын уулзаж байгаа зураг яваад байна л даа?

-Зураг яваагүй, тавьж байгаа юм. Брежинка гэдэг эрлийз хүүхэд Х.Баттулгын Баянгол ресторанд бид хоёрыг уулзаж байхад зураг аваад тавьсан юм билээ. Энэ зургийг харж намайг баас, шээс гэж дуудсан бүх хүмүүсийн талаар хавтас цуглуулчихсан байгаа. 2020 онд ялсан ч ялагдсан ч гэсэн бүгдийг нь шоронд хийх гэж явна. Хувь хүний нууц бол Улсын нууцаас илүү өндөр ялтай байдаг юм.

Энэ Х.Баттулга ядарч яваа юм байлгүй дээ зайлуул. Энэ нөхрийн ойр тойрных нь хүмүүс надаас хуулийн зөвлөгөө авч байсан. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр, Ж.Батзандан гээд бүгд надаас хуулийн зөвлөгөө авч байсан. Өнөөдөр Б.Хурц гэдэг хүн надаас хуулийг зөвлөгөө авч байна.

Монгол Улсад стратегийн Энхбат гэдэг өмгөөлөгч байлаа. Энэ хүнээс хойш цөөхөн стратегийн өмгөөлөгч үлдсэн. Миний багш нарын ихэнх нь хөгширч, өнөөдөр ил гарахгүй байна. Би Монголын дуулиан болсон бүхий л хэргүүдийг өмгөөлж байсан.

Тэгээд Б.Хурц “гишүүнээ танаас ганцхан зүйл асууя” гэсэн. Юу асуух гэсэн юм бэ гэтэл уулзмаар байна гэсэн. Тэгэхээр нь хоёулаа олон нийтийн газар уулзъя гээд Х.Баттулгын эзэмшлийн ресторанд уулзсан. Тийм л зүйл. Гэтэл үүнийг троллууд зохион байгуулалттайгаар сошиалаар явуулаад байна. Би муу хуульч биш. Тэр зургийг цацсан эрлийз хүүхэд хэвлэлийн хурал хийгээд олон нийтийн өмнө уучлалт гуйгаагүй цагт би үүний араас явсаар л байх болно.

-Б.Хурц танаас юу асуусан юм бэ?

-Эрүүдэн шүүх, гүйцэтгэх ажлын хууль хоёр тусдаа зүйлчлэгддэг юм уу, хамтран зүйлчлэгддэг юм уу гэж асуусан. Өөрөөр хэлбэл дээрэм хийх, хулгай хийх хоёр давхар зүйлчлэгдэж болохгүй шүү дээ. Өнөөдөр захиалагч нар эрүүдэн шүүсэн гэдгээр ял өгүүлэх гээд байгаа юм. Хуулиараа эрүүдэн шүүлт нь гүйцэтгэх ажлын албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл байхгүй юу.

Мөрдөн байцаагч хийгээгүй хэргийг нь хийсэн болгох гэж шахаж буй үйлдэл. Гүйцэтгэх ажил гэдэг есөн шидийн оролцох, оролцохгүй хэргийг оруулж байгаад дунд нь үг алдуулдаг юм уу, янз бүрийн байдлаас дамжуулж байгаад мэдээлэл цуглуулахыг хэлдэг юм. Тэгсэн мэдээлэл цуглуулах гэж байсан үйлдэл нь илчлэгдчихсэн юм билээ. Иймэрхүү асуудлуудаар ярилцсан. 

-Та Б.Хурцтай өмнө нь уулзаж байсан уу?

-Би амьдралдаа хэдхэн удаа Батын Хурц гэдэг хүнтэй уулзаж байсан. Нэг удаа Хойд Солонгост уулзсан. Биднийг Хойд Солонгос руу явах гэж байхад гадаадын тусгай албадын үүрэг даалгавраар тэр ажиллагааг нураах гэж байсан юм билээ. Тэр ажил нураагүй учраас бид 500 сая ам.доллартай буцсан.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хэрэг хуучирдаггүй хэрээ цайрдаггүй (172.58.59.142)
    Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг. https://youtu.be/m8VjtAnhTeo
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (103.57.95.232)
    yamar lalariin yum yariad bn aa hoid solongosoos 500 saya dollartai butsaj irsen?
    2019 оны 07 сарын 04 | Хариулах
iШинэ мэдээ
“Ногоон нуур 1008 айл”-тай холбоотой худал мэдээллээс сэрэмжлүүлэв 1 цаг 7 мин “ТОСК” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхагва-Очир Батсүмбэр суманд ажиллав 1 цаг 17 мин Дорнод аймгийн Баян-Уул сум 16 айлын шинэ орон сууцтай боллоо 1 цаг 21 мин Хот байгуулалтын салбарын 40 гаруй албан хаагч гамшгийн удирдлагын сургалтад хамрагдлаа 1 цаг 25 мин Шри Ланкад үер, хөрсний нуралт олон хүний аминд хүрч, улс даяар байгууллагуудыг хаалаа 1 цаг 51 мин Солонгос, Япон хоёр 2035 оны Азийн хөл бөмбөгийн АШТ-д хамтарсан хүсэлт гаргана 1 цаг 53 мин Гандантэгчэнлин хийдийн гэрэлтүүлгийн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 1 цаг 54 мин А.Амартүвшин: “Тавантолгой түлш”-ийн дээжүүдийн бүх шинжилгээ стандарт хангасан 1 цаг 57 мин Бичил хорооллын таван байрны фасадыг дулаалж, шинэчлэл хийж дуусав 1 цаг 58 мин ГССҮТ БНСУ-ын “Eulji” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 0 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Гэгээн Ширээт Улсад төрийн айлчлал хийнэ 3 цаг 32 мин “Дижитал бүтээн байгуулалт” форум барилгын салбарын шинэчлэлийг хэлэлцэв 3 цаг 44 мин ИКАО-гийн ерөнхийлөгчөөр анх удаа Япон иргэн томилогдов 3 цаг 48 мин Нийтийг хамарсан баяр, спорт, урлагийн үйл ажиллагааг хязгаарлахыг уриалав 3 цаг 51 мин Луврын музей ЕХ-ноос бусад орны жуулчдын тасалбарын үнийг нэмнэ 3 цаг 52 мин ТББХ Л.Өлзийсайханыг УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг дэмжлээ 3 цаг 56 мин Амьсгалын замын халдварын өсөлттэй холбоотойгоор 1138 ор нэмэлтээр дэлгэлээ 3 цаг 57 мин 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт эдлэх боломж нээгдэнэ 4 цаг 9 мин ЗГ: Томуугийн дэгдэлттэй холбогдуулан илүү цагийн хөлс, урвалж оношлуурт 1.4 тэрбум төгрөг гаргана 4 цаг 11 мин Засгийн газар төрийн өмчит компанийн удирдлагуудад хариуцлага тооцно 4 цаг 13 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... ХАА Яамыг Хэрлэн Баян-Улаанд өвөлжүүлье! Хөрөнгө оруулагчтай “нэг хэлээр” ярьж байж хөрөнгө оруулалты... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов
Top