x

Ахмад дугуйчдын улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын спортын мастер, Ахмад эмэгтэй дугуйчин З.Ичинноровын нэрэмжит “Ахмад дугуйчдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн” болж, цуваа, бөөн, багийн гэсэн нийт гурван төрөлд тамирчид өрсөлдөв. Ахмад эрэгтэй багийн 40 км-ийн уралдаанд нийт 6 багийн 24 тамирчин өрсөлдсөнөөс “Хоршоолол” баг нэгдүгээр байрт  орж, цомын эзэн боллоо. 

Бөөн гараат уралдааны 40-49 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Х.Пүрэвсүрэн, 35-39 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Р.Галбадрах нар түрүүлж, алтан медаль хүртсэн бол бөөн гараат уралдааны 40-49 насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго түрүүлэв.

Харин 50-59 насны эмэгтэй 8 км-ийн уралдааны 1 дүгээр байрт “Аттила” багийн тамирчин Д.Цэрэндолгор орсон бол 70-аас дээш насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров хошуучилж, алтан медалийн эзэн боллоо. 

Ахмад дугуйчдын улсын аварга шалгаруулах тэмцээн цуваа гараат ганцаарчилсан уралдаанаар үргэлжилсэн бөгөөд 60-69 насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар 1 дүгээр байранд, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж түрүүлж, алтан медаль хүртлээ. 

Тэмцээний цуваа гараат ганцаарчилсан уралдааны 35-39 нас, 40-49 нас, 50-59 насны эрэгтэй 25 км-ийн зайн уралдааны тэргүүн байрыг “Монруд” ХХК-ийн тамирчин Г.Анхбаяр, С.Түмэндэмбэрэл, П.Баасанцэрэн нар хүртэж, алтан медалийн эзэд болсон байна. Харин цуваа гараат ганцаарчилсан уралдааны 70-аас дээш насны эмэгтэй 5 км-ийн зайд  “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров, 60-69 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Н.Сарангуа, 40-49 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго нар шалгарч, алтан медаль хүртлээ. 

Монголын дугуйн холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад тамирчдад Монголын Дугуйн холбооны Ерөнхийлөгч П.Ганхүү талархал илэрхийлээд, ахмад дугуйчид шинэ залуу үеэ спортын эрүүл үйлсэд уриалан хөгжүүлж явааг онцолж дурдаж талархал илэрхийллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 17 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 11 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top