x

“Торгоны зам” раллид оролцох Монголын тамирчдыг гарааны зурвас руу үдлээ

Улс дамнасан раллинуудын дунд хамгийн томд зүй ёсоор тооцогдох “Торгоны зам” автомашин, мотоциклын холын зайн ралли энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах юм.

Раллигийн маршрутад Монгол Улс анх удаагаа орж бөгөөд 15 тамирчин эх орноо төлөөлөн оролцох гэж байна.

Тамирчдыг өнөөдөр гарааны зурвас буюу ОХУ-ын Эрхүү хот руу үдэх ёслол Хөшигийн хөндийн Нисэх онгоцны буудалд болж, ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, “Торгоны зам” олон улсын раллиг зохион байгуулах улсын ажлын хэсгийн дарга З.Энхболд нарын албаны хүмүүс оролцов.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Та бүхэнд энэ өглөөний мэнд хүргэе. “Торгоны зам”-2019 уралдаанд оролцох Монголын тамирчдаа үдэн гаргах ёслолд хүрэлцэн ирсэн Та бүхэнд баярлалаа. ОХУ-Монгол-БНХАУ-ын нутгаар 5000 км уралдах уралдаанд Монгол Улсын баг, тамирчид анх удаагаа 15 хүний бүрэлдэхүүнтэй буюу олуулаа оролцох гэж байна. Нутагтаа болж байгаа уралдаанд амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Амжилт гаргахын ерөөл дэвшүүлье” гэлээ.

Монгол Улсаа төлөөлж автомашины төрөлд:

–Олон улсын хэмжээний мастер Ш.Гансүх
-Спортын дэд мастер Э.Оргил
-Спортын дэд мастер Б.Сайнбаяр
-Спортын дэд мастер А.Бүрэнтогтох
-Спортын мастер Г.Эрдэнэсүрэн
-Спортын мастер С.Ариунболд

Мотоциклын төрөлд:

-Олон улсын хэмжээний мастер Д.Болдбаатар
-Олон улсын хэмжээний мастер Б.Баттөр
-Олон улсын хэмжээний мастер Э.Амгалан
-Спортын мастер Б.Өнөрбаяр
-Спортын мастер Б.Бат-Ундрал
-Спортын дэд мастер Д.Энхсаруул нар оролцох юм.

Энэ жилийн уралдааны нийт урт 5007,96 км бөгөөд тусгай үе шатуудын нийт зай 2593,15 км байх юм. Мөн энэ оны хамгийн урт зам нь Монгол Улсын нутаг дэвсгэрээр үргэлжлэх юм.

Уралдааны бүс нутгийг ийнхүү өөрчилснөөр тамирчид уур, амьсгалын таван өөр бүсээр дайрч өнгөрөх бөгөөд Монгол дахь хэсэгт элсэн манхан хийгээд хайрга, чулуутай замын сорилт болох болно хэмээн тодорхойлж байна.

Энэ удаагийн тэмцээнд нийт 40 улсын 97 тамирчин, 54 автомашин, 16 том оврын ачааны автомашин, 24 мотоцикл оролцохоор бүртгүүлсэн нь тэмцээний түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа юм байна. Тэмцээнд оролцогчдыг дагалдан 394 техник, 1400 гаруй хүн, 120 улсын сэтгүүлч Монголын хилээр нэвтэрч тэмцээнийг зохион байгуулж, оролцож, сурвалжлахаар мэдүүлсэн байна.

“Торгоны зам” авто ралли-2019 нь өмнөх жилүүдийн раллиг бодвол тамирчдаас асар их тэвчээр, ур чадвар шаардсан сорилт болно гэж мэргэжлийн уралдаанчид хүлээж байна. Учир нь, энэ жил шинэ нутгаар буюу Зүүн Сибир, Оросын тайга, Монголын тал, говийг дайран өнгөрөхөөр маршрутад өөрчлөлт оруулсан нь мотоциклчдын хувьд ур чадвар шаардсан хамгийн урт замд тооцогдож байгаа юм.

Тэмцээн Монгол Улсын газар нутгаар дайрч өнгөрөх үед үзэж, сонирхох бүрэн боломжтой бөгөөд тусгайлан зассан хэсгүүдэд үзэгчид үнэ төлбөргүй үзэх боломжтой юм байна. Үзэх боломжтой цэгүүдийг энд дарж харна уу.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 17 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 11 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top