Энэ мягмар гарагт Египет Улсын Цэргийн шүүхээс Авлигатай тэмцэх газрын дарга асан Хешам Гененад зэвсэгт хүчнийг доромжилсон хэрэгт 5 жилийн ял оноолоо.
Тэрээр Хаффинтон Пост Араб цахим хуудсанд “Жанжин штабын дарга асан Сами Ананд Ерөнхийлөгчийг яллах баримт байгаа. Баримтууд гадаадад хадгалагдаж байгаа” хэмээн ярилцлага өгснийхөө дараа 2 дугаар сард баривчлагдсан юм. Тус ярилцлагыг авсан сэтгүүлч Мотаз Ваднан мөн тухайн үед баривчлагдсан бөгөөд төрийн эсрэг өдөөн хатгалга хийсэн хэрэгт ял сонсчээ.
Эх сурвалж: Авлигатай Тэмцэх Газар



