x

Цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгсөн шүүгчийг огцруулахыг шаардлаа

Сүхбаатар дүүрэгт байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайд “Өрхтий трейд” компани барилга барихаар төлөвлөсөн талаар бид өмнөх сурвалжлагаараа хүргэсэн. Тодруулбал, хууль бусаар газрын эрхийг олж авсан “Өрхтий Трейд” компаниас болж 570 хүүхэд болон оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж байгаа талаар хөндсөн билээ. Тэгвэл өчигдөр  тус дүүргийн иргэд цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгөх шийдвэр гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Н.Дуламсүрэнгийн шийдвэрийг эсэргцүүцэж, огцрохыг шаардаж жагслаа.

Жагсагчид “Сүхбаатар дүүрэгт байрладаг цэцэрлэг, сургуулиудын ногоон талбайд барилга бариад хүүхэд тоглох талбай цөөхөн үлдсэн. Орос гуравдугаар сургуулийн хөлбөмбөгийн талбайд барилга бариад удаж байна. Харин түүний хажууд байрлах ганц ногоон байгууламжтай 160 дугаар цэцэрлэгийн талбайг  барилгын компанид өгөх шийдвэр гаргасан нь шударга бус явдал” хэмээн байр сууриа илэрхийллээ. Газрын тухай хуулинд Төрийн өмчит газрыг бусад этгээдэд шилжүүлэхгүй гэж заасан ч 2007 онд “Өрхтий Трейд” компани газрын зөвшөөрлийг гаргуулж авчээ. Харин ямар үндэслэлээр хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгаа аж.

СБД-ийн III хорооны иргэн Д.Ганболд “2007 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Өрхтий Трейд” компанид цэцэрлэгийн урд талын 4484 м.кв газрыг өгөх шийдвэр гарсан. Энэ шийдвэр гарсан ч “Өрхтий Трейд” компани газрын төлбөрөө төлөөгүй, сунгах хүсэлтээ өгөөгүй учраас газар олгосон гэрээг 2015 онд цуцалсан. Улмаар 2017 онд цэцэрлэгийн нэр дээр газрын эрх шилжсэн ч “Өрхтий Трейд” компани газрын эрхийг шилжүүллээ гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн дагуу цэцэрлэг гуравдагч этгээдээр шүүхэд дуудагдсан.

Шүүх хурал олон удаа хойшилсны эцэст өнгөрсөн тавдугаар сарын 27-нд анхан шатны шүүх хуралдаан болж, “Өрхтий трейд” компанид газрын эрхийг өгөх шүүхийн шийдвэр гарсан. Анх цэцэрлэг, оршин суугчдыг гуравдагч этгээдээр оруулахгүй гэж Н.Дуламсүрэн шүүгч шийдвэр гаргаж байсан. Бид давж заалдаж, түүнд ялж байж шүүх хуралдаанд оролцох эрхтэй болсон. Энэ мэтээр шүүгч илт нэхэмжлэгч талд үйлчилж байгаа нь ажиглагдаж байсан. Шүүгчийн хараат бус байдал гэж алга. Бүгд танилын хүрээгээр шийдвэр гаргах болсон байна. Тиймээс шүүгч Н.Дуламсүрэнг огцрохыг шаардаж байна” гэв.

Төрийн өмчит газрыг хувийн компани шүүхээр орж, ялаад л авчихдаг. Нийслэлийн Засаг дарга нь талбайг хэвээр нь үлдээх шийдвэр гаргачихаад байхад шүүх дээр очоод л хувийн компани авчихаж байгаа нь шударга бус явдал гэдгийг оршин суугчид илэрхийлж байв.

Харин бид энэ талаар тухайн хорооны Засаг дарга Х.Нямдаваагаас тодруулахад “Олон жилийн өмнө хүүхдийн тоглоомын талбай, сургууль, цэцэрлэгийн талбайг эрх мэдэлтнүүд хөрөнгөөрөө далайлгаж булааж барилга барьдаг явдал байсан. Гэтэл энэ асуудал одоо дахин сэргэж байгаа харагдаж байна. Энэ асуудалд өөрийнхөө чадах хэмжээнд шат шатанд хандсан. Саяхан хот тохижуулалтын газрын орлогч дарга ирэх үед энэ асуудлыг хэлсэн. Анхаарал хандуулах эсэхийг мэдэхгүй юм.

Мөн Хотын дарга энэ асуудалд одоог болтол чимээгүй суусаар байна. Гэхдээ манай хорооны иргэд талбайгаа алдахгүйн тулд тэмцэх болно” гэлээ. Цэцэрлэгийн талбайд барилга баригдвал хүүхдүүд орж гарахад хүндрэлтэй болж, тоглоомын талбай, чөлөөт орон зайгаа алдаж, автомашины хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аюулгүй зорчих нөхцөл алдагдаж, одоо ч хангалтгүй байгаа авто зогсоолын асуудал улам хүндэрнэ. Мөн ойр орчмын орон сууцны оршин суугчдын цонхыг халхавчилж, хүн амын нягтаршилын тоо ихэссэнээр урьдынх шиг амар тайван байхаа болих зэрэг олон сөрөг асуудлууд бий болох юм. Оршин суугчид Н.Дуламсүрэн шүүгчийг огцруулахаар гарын үсэг цуглуулж, хотын дарга С.Амарсайхан цаашлаад Ерөнхийлөгчид бичиг хүргүүлэх болно гэв.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... "Хараал хүрсэн хот" Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна
Top