x

Цэцэрлэгийн талбайг барилгын компанид өгөх шийдвэр гарчээ

Сүхбаатар дүүрэгт байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайд “Өрхтий трейд” компани барилга барихаар төлөвлөжээ.  

Цэцэрлэгийн удирдлагууд өнгөрсөн хугацаанд газраа алдахгүйн төлөө нэлээд тэмцсэн ч мөнгөтэй компанийн өмнө хүчин мөхөсдсөн байна. Хуулийн байгууллагад хандаж, анхан шатны шүүх хурал өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон ч шүүх “Өрхтий трейд” компанид газрын эрхийг өгөх шийдвэр гаргасан байдаг. Тиймээс цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэл болон эцэг эхийн төлөөлөл давж заалдахаар болжээ.

Уг газрын маргаан 2007 оноос эхлэлтэй. “Өрхтий трейд” компани Төрийн өмчит 160 дугаар цэцэрлэгийн урд талбайг хууль бусаар  захирамж гаргуулан ашиглах болсон байна. Тус захирамжийг  2015 онд хүчингүй болгож, 2017 онд цэцэрлэгийн нэр дээр бүрэн шилжүүлсэн байдаг.

Гэвч 2018 оны хоёрдугаар сарын 14-нд “Өрхтий трейд” компани уг захирамжийг хүчингүй болгож өгөхийг шаардаж, хүүхдүүдийн ногоон байгууламж, цаашлаад цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөж байсан газрыг булаацалдан шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлдээ “Манай компанийн газрыг 160 дугаар цэцэрлэг хууль бусаар авсан” гэсэн байна.

Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэг 280 хүүхдийн хүчин чадалтай ч одоогоор 530 гаруй хүүхэд явж байна. Ачаалал хоёр дахин нэмэгдсэн учраас маргаантай байгаа 4,484 ам.метр газарт энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөл барихаар төлөвлөсөн байдаг.  

Өргөтгөл баригдсанаар даац хэтэрсэн асуудлыг шийдэх, цаашлаад цэцэрлэгт явж чадахгүй байгаа хүүхдүүдийг хамруулах боломж бүрдэх байв.  Гэвч  “Өрхтий трейд” компани өөрсдийн эрх ашгийн төлөө гурван блок бүхий 15 давхар орон сууцын хороолол босгохоор ийн улайрч эхэлсэн байна.

Энэ асуудлаар бид Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгийн захирал Ч.Одгэрэлээс тодруулахад  “Төрийн өмчит цэцэрлэгийн газар дээр барилга барихыг хориглосон Нийслэлийн Засаг даргын захирамж байдаг. Гэтэл шүүх байгууллага “Өрхтий трейд” компанийн талд үйлчилж байна. 

Өнгөрсөн тавдугаар сарын 27-нд болсон Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурлаар “Өрхтий трейд” компанид шилжүүлж өг гэсэн шийдвэр гарсан нь харамсалтай байна. Гэхдээ бид энэ асуудлаар дараагийн шатны шүүхэд хандаж болно” гэлээ.

Сүхбаатар дүүргийн III хорооны иргэн Д.Ганболд “Монгол Улсад шударгаар шийдвэрлэж байгаа зүйл үгүй болжээ. Хэн нэгэн эрх мэдэлтэй, мөнгөтэй хүний талд шийдвэр гарч байна. Энгийн ард хохироод үлддэг болсон байна. Хэрэв цэцэрлэгийн газарт хотхон баригдвал хүүхдүүдийн тоглоомын талбай, чөлөөт орон зай багасна.  Автомашины хөдөлгөөн нэмэгдэж, хүүхэд аюулгүй зорчих нөхцөл алдагдах сөрөг үр дагавартай.  

Үр хүүхдүүдийн маань тоглож, наадах орчныг сүйтгэж байгаа энэ шударга бус явдлыг шүүх харсаар байж компанийн талд шийдвэр гаргасанд харамсаж байна. Гэхдээ бид эцсээ хүртэл тэмцэнэ” хэмээв.

Мөн уг асуудлаар “Өрхтий трейд” компаниас тодруулахад “Шүүхийн шийдвэр бидэнд ирээгүй учраас тайлбар өгөх боломжгүй байна” гэлээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 11 цаг 38 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 11 цаг 42 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 11 цаг 47 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 11 цаг 52 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 12 цаг 10 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 12 цаг 20 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 12 цаг 33 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 12 цаг 40 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 13 цаг 37 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 13 цаг 47 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 13 цаг 59 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 14 цаг 10 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 15 цаг 3 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Кристофер Ноланы трауматай Одиссей Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс...
Top