x

Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв

Владимир Путин Украины дайныг эхлүүлэхдээ зөвхөн Киевийг хэдхэн хоногт буулган авна гэж тооцоолоогүй юм. Тэрээр барууны эв нэгдэл удаан үргэлжлэхгүй, Европ ядарч, Америк ч эцэстээ Украинд үзүүлэх дэмжлэгээ зогсооно гэж найдаж байсан. Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэхэд энэ найдвар бүр ч бодит мэт харагдах болсон. Гэвч өнөөдөр Вашингтоноос ирж буй дохио байдал эсрэг чиглэлд явж эхэлснийг баталж байна.Трамп Путиныг дипломат гарц хайж буй түнш бус, харин өөрийнх нь улс төрийн үр дүнг гацааж буй тал гэж харах болж, Кремлийн хувьд хамгийн таатай байсан хувилбар замхарч эхлэв. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский энэ сарын 28-нд Цагаан ордонд Дональд Трамптай уулзсан нь энэ өөрчлөлтийг тод харуулсан үйл явдал болов. Түүний Вашингтонд ирэх шалтгаан нь долдугаар сарын 11-нд гэнэт нас барсан, Украиныг дэмжигч Бүгд найрамдах намын сенатор Линдси Грэмтэй салах ёс хийх явдал байсан ч айлчлалын улс төрийн утга үүнээс хавьгүй илүү байв.

Трамп, Зеленский нарын хаалттай уулзалт нэг цаг хүрэхгүй үргэлжилсэн. Энэ хоёр удирдагч хаалттай уулзсан нь Путины хувьд хар дарсан зүүд нь биелж буй хэрэг билээ. Энэ удаа хамгийн чухал зүйл нь ямар баримт бичигт гарын үсэг зурсан явдал бус, Цагаан ордон ямар дүр зураг харуулав гэсэн явдал байлаа. Зеленскийн нийтэлсэн гэрэл зургууд дээр Трамп болон Украины төлөөлөгчид тайван, нөхөрсөг уур амьсгалтай байгаа нь Вашингтон–Киевийн харилцаа өмнөх хурцадмал үеэс өөр шинэ найрсаг шатанд орж байгааг харуулав. Зеленскийн мэдээлснээр уг уулзалтаар Patriot агаарын довтолгооноос хамгаалах системийн пуужинг лицензээр үйлдвэрлэх асуудал болон Украины хамгаалалтын чадавхыг нэмэгдүүлэх бусад хувилбарыг ярилцжээ. Трампын засаг захиргаа Киевт зэвсэг шууд шилжүүлэхээс зайлсхийж байгаа ч Европт үйлдвэрлэх, худалдан авах, хамтарсан үйлдвэрлэл бий болгох хэлбэрээр Украины зэвсгийн хангамжийг үргэлжлүүлэх боломж нээгдэж байгаа нь Кремлийн хувьд таагүй мэдээ билээ. Гэтэл Путины хувьд үүнээс ч аюултай өөрчлөлт гарч эхлэв.

Трампын нүдээр Зеленский аажмаар “тохиролцож болох хүн”, харин Путин “тохиролцоог гацаадаг хүн” болон хувирав. “Украины призм” судалгааны төвийн шинжээч Александр Краевын тайлбарласнаар Киев Трампын хувьд ашигтай түнш болж харагдах улс төрийн тактик барьж байна. Украин хэлэлцээнд бэлэн гэдгээ харуулж, байр сууриа тодорхой хэмжээнд өөрчилж, боломжит буултыг хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байна. Харин Москва дипломат ажиллагааг сунжруулж, дайныг үргэлжлүүлэхийг илүүд үзэж буй дүр зураг улам тодорч байна. Харин Трампын улс төрийн сэтгэлгээнд энэ ялгаа маш чухал зүйл болдог. Учир нь тэрээр аливаа асуудлыг “Хэнтэй тохиролцож болох вэ, хэн үр дүн авчрах вэ?” гэсэн өнцгөөс харах хандлагатай. Хэрэв Зеленский түүнд амжилт авчирч болох түнш, харин Путин түүний энхийн санаачилгыг бүтэлгүйтүүлж буй нэгэн болж харагдвал Вашингтоны Москвагийн талаарх бодлого хурдан хатуурах болно.Үүний эхний шинж тэмдгүүд ч гарч байна. Линдси Грэм, Ричард Блюменталь нарын санаачилсан Оросын эсрэг хориг арга хэмжээг эрс чангатгах хуулийн төсөл Цагаан ордны дэмжлэг авах боломжтой болсон төдийгүй Трамп өөрөө нэмэлт арга хэмжээ авахад бэлэн гэсэн дохио өгч байгаа тухай яригдаж байна. Пентагоноос Украинд чиглэх санхүүжилт, Батлан хамгаалахын хамтын ажиллагааны асуудал ч илүү чөлөөтэй яригдах болов.

Энэ бүхэн Кремлийн стратегийн тооцоонд том цохилт болж байна. Москва олон жилийн турш Украины ялалтаас илүү барууны тэвчээр дуусахыг хүлээж ирсэн. Европын улс төрийн хуваагдал, АНУ дахь Украины тусламжийн талаарх маргаан, Трампын НАТО болон Киевийг шүүмжилдэг байр суурь Путинд төдийгүй Кремльд цаг хугацаа өөрсдийнх нь талд байгаа гэсэн итгэл өгч байлаа. Харин одоо цаг хугацаа тэдний эсрэг ажиллах эрсдэл бий болж байна.Үүнд Ираны хүчин зүйл ч нэмэгдэж байна. Энэ сарын 25-нд Украины цэргийнхэн Каспийн тэнгист Иран, Оросын хооронд цэргийн ачаа тээвэрлэдэг Ираны ачаа тээврийн болон Оросын пуужингийн катерт цохилт өгсөн тухай мэдээлсэн. Тегеран үүнд эрс хатуу хариу өгсөн нь Украины дайныг зөвхөн Орос–Украины фронтын асуудал бус, Иран–Оросын стратегийн хамтын ажиллагаатай холбон харах нөхцөл бий болгож байна.

Ийм нөхцөлд Украин Вашингтонд хэрэгтэй тоглогч болон гарч ирж байгаа билээ. Учир нь АНУ, Израиль хоёр Иранд өмнөд болон баруун талаас шахалт үзүүлэх гэвэл Каспийн чиглэлд Орос–Ираны логистикийн сүлжээнд бодит дарамт үзүүлэх цэргийн хүч нь усан орчин дахь байлдааны ажиллагааны туршлагатай Украин байж болох юм. Трампын Зеленский болон Израилийн ерөнхий сайд Биньямин Нетаньяхутай хийх уулзалтууд ойролцоо хугацаанд болсон нь АНУ–Израиль–Украин гэсэн ашиг сонирхлын шинэ огтлолцол бий болж болох тухай таамгийг хүчтэй болгож байна. Хэрэв энэ чиглэл бодит бодлого болон төлөвшвөл Путин нэгэн зэрэг хоёр стратегийн тулгуураа алдана. Нэгдүгээрт, Трамп Украинд үзүүлэх дэмжлэгийг зогсооно гэсэн найдвар нурна. Хоёрдугаарт, Ирантай тогтоосон цэрэг, логистикийн хамтын ажиллагаа Украины дайны хүрээнээс давж, Америкийн стратегийн бай болж хувирна.

Энэ бүхэн Путины суудал өнөөдөр ганхана гэсэн үг биш. Кремль төрийн аппарат, хүчний байгууллагууд, мэдээллийн орон зайд асар их хяналттай хэвээр байна. Мөн Оросын элит хэсгийн бодит хөдөлгөөнийг гаднаас мэдэхэд ч хэцүү. Учир нь Оросын өнөөгийн элит гэгдэж байгаа хэсэг нь Путинд “ойртож”, түүний тогтолцооны хүрээнд баяжсан хүмүүс билээ. Гэхдээ авторитар тогтолцоонд удирдагчийн хүч зөвхөн цагдаа, армиар хэмжигддэггүй. Түүний хамгийн чухал хүч нь элитүүдэд “Би нөхцөл байдлыг хянаж байна” гэсэн итгэл төрүүлэх чадвар юм. Путин олон жилийн турш яг ийм дүр бүтээсэн. Тэр барууны удирдагчдаас удаан тогтож чадна, Европын эв нэгдлийг бусниулж чадна, Америкийн сонгуулийн мөчлөгийг давж гарна, эцэст нь Вашингтон Москвагийн нөхцөлийг хүлээн зөвшөөрнө гэсэн ойлголт төрүүлж байх нь Кремлийн стратегийн үндэс болж байв. Харин Трампын эргэлт энэ домгийг эвдэж эхэллээ.

Хэрэв АНУ Украинд зэвсэг үйлдвэрлэх урт хугацааны механизм бий болгож, Оросын эсрэг хоригийг нэмэгдүүлж, Киевийг Ираны эсрэг өөрийн стратегийн нэг хэсэг болгон ашиглаж эхэлбэл Оросын элитүүдийн өмнө нэг том асуулт бий болно. Тэр нь “Путин энэ дайнаар Оросыг хүчирхэгжүүлэв үү, эсвэл стратегийн мухардалд оруулав уу?” гэсэн асуулт юм. Харин энэ асуулт аюултай. Учир нь авторитар дэглэмийг олон нийтийн жагсаалаас ч өмнө элитийн итгэл алдагдах явдал ганхуулж эхэлдэг. Өнөөдөр Путины эрх мэдэл нураагүй. Гэхдээ түүний олон жил найдаж ирсэн “Америк эцэст нь Украинаас залхана” гэсэн стратегийн гол таамаглал нурвал дайн Кремлийн хувьд зөвхөн фронтын асуудал байхаа больж, өөрийнх нь эрх мэдлийн тогтвортой байдлын асуудал болж хувирна.

Путины хувьд Трампын нөхөрлөлөөс илүү Трампын хэрэгцээ чухал байсан. Москва Трампыг Европоос зай барьж, Украинд шахалт үзүүлж, дайныг Кремльд ашигтай нөхцөлөөр дуусгах хүн нь Америкийн удирдагч байх болно гэж тооцсон. Харин Трамп өөрийн улс төрийн ялалтыг Путинтэй бус, Зеленскийтэй хамт бүтээж болно гэж үзэж эхэлбэл энэ тооцоо бүхэлдээ урвуугаар эргэнэ.Тэгвэл Кремлийн хамгийн том асуудал Украины арми ч биш, Европын хориг ч биш болно. Харин Путин Оросын элитүүдэд ялалт авчирч, Трамптай тохиролцоо хийж, дайныг дуусгаж чадахгүй атлаа улам өндөр үнэ төлсөөр байгаа удирдагч болон харагдаж эхэлнэ. Энэ нь өнөөгийн Орос улс ЗХУ-ын түүхийг давтана гэсэн үг. Харин Путины хувьд өөрийнх нь бий болгосон дэглэм бодитоор ганхаж эхлэв.

Г.АМАРСАНАА /Өдрийн сонин/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (169.197.83.34)
    HIRE GEO COORDINATES RECOVERY HACKER // A CERTIFIED ETHEREUM / USDT & BITCOIN RECOVERY HACKER I wish to share this information with the public. It’s advisable not to trade with an individual or a bitcoin investment platform if you are not sure about their reputation. Recently, I fell victim to a sophisticated bitcoin scam, resulting in the loss of $930,000. The scammers had cleverly manipulated me into sending the funds to their wallet address, leaving me feeling devastated and hopeless until I met a testimony of Vivian Edwin online talking about GEO COORDINATES RECOVERY HACKER who helped and recovered her funds back. I decided to give it a try and contacted them on Email: geovcoordinateshacker@gmail.com WhatsApp +1 ( 579 ) 397 1584 Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Through their efforts, I was able to recover my entire loss of $930,000, which was a significant relief and a huge weight off my shoulders. I am extremely grateful and I highly recommend their services to anyone who has fallen prey to similar scams. Their expertise in handling cryptocurrency fraud cases is unmatched, and they can help you track down and recover your lost funds. Don't let scammers take advantage of you. Reach out to a professional recovery service and start the process of getting your money back.
    2026 оны 07 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Э.Галбадрал: АНын амин сүнс, манлайлагчид нь залуучууд байх ёстой 1 мин Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 16 цаг 11 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 17 цаг 7 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 17 цаг 11 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 19 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 36 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 44 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 17 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 23 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 28 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 38 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 51 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 59 мин Байгаль эхийн хилэн Өчигдөр 11 цаг 03 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав Монголын гадаад валютын нөөц 7.9 тэрбум ам.долларт хүрчээ
Top