x

НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлож, хэлэлцэх асуудлуудтай танилцлаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат танилцуулав. Иргэдээс өнгөрсөн хугацаанд орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, гудамж, талбайн тохижилт үйлчилгээ, авто зам,  цагдаа, эрүүл мэнд, боловсрол, барилгын салбар болон газрын харилцаа, агаарын бохирдолтой холбоотой санал, гомдол зонхилон ирсэн байна.

Харин нийтийн тээвэр, цахилгааны хангамж,  нийгмийн даатгалын цахим системтэй холбоотой гомдол санал харьцангуй буурчээ.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг улирал бүр танилцуулж, зөрчил гаргасан, хуулийн хугацаа хэтрүүлсэн байгууллага, албан тушаалтанд тухай бүрт нь хариуцлага тооцсон гэв. 2025-2026 онд  хугацаа хэтрүүлсэн шийдвэрлэлт 1.5 дахин, зөрчлийн үзүүлэлт 6.8 дахин буурч, 2025 онд 97.8 хувь, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 93 хувьтай шийдвэрлэсэн ч нэг өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа дунджаар 23 хоног байгаа аж. Тус төвөөс “Засаг дарга сонсож байна” тусгай дугаарын төвийг 2026 оны 8 дугаар сарын 1-нээс ажиллуулахаар бэлтгэл хангасан байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд зөвлөлийн дарга Д.Ихбаяр “Жил ирэх бүр иргэдийн өргөдөл, гомдол нэмэгдэж байна. Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт дунджаар 23 хоног байна гэдэг урт хугацаа. Ямар байгууллага, албан тушаалтны ширээнд өргөдөл, гомдол дарагдчихаад байна вэ. Цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ. Илүү хурдан шийдвэрлэдэг байхад анхаарч ажиллах шаардлагатай байна.” гээд уг асуудлыг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанд хэлэлцүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжив.

Мөн, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн Засаг даргад гэрээ байгуулах эрх олгох тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай, Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх, төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, нийслэлийн өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах зэрэг  өмчийн харилцаатай холбоотой асуудлыг НИТХ-ын ээлжит VIII  хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг танилцуулах асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд танилцуулж, НИТХ-ын зөвлөлийн гишүүд  дэмжив.

Эх сурвалж: НИТХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна 3 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно 25 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов 33 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан 1 цаг 1 мин Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн сайдтай утсаар ярив 1 цаг 8 мин Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цаг 36 мин Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилгаан тээврийн системгүй учраас бид шатахуунгүйгээр хэвийн амьдрах боломжгүй 7 цаг 38 мин Наймдугаар сард болох үндэсний бөхийн барилдаанууд 9 цаг 4 мин Шинэ арслан Б.Бат-Өлзийг Ховдчууд хүндэтгэн угтлаа 9 цаг 16 мин Кристофер Ноланы трауматай Одиссей 9 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 10 цаг 1 мин Туул голын салаанд боогдсон иргэдийн аюулгүй байдлыг хангалаа 23 цаг 17 мин БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тохиролцлоо 23 цаг 49 мин “Чингис хаан” үзэсгэлэнг 2026 онд БНСУ-ын Үндэсний ордонд гаргана Өчигдөр 17 цаг 08 мин Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ Өчигдөр 16 цаг 32 мин COP17: Газрын доройтолтой тэмцэхэд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх сургалт зохион байгууллаа Өчигдөр 16 цаг 26 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан Өчигдөр 16 цаг 22 мин Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Өчигдөр 16 цаг 15 мин Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуудыг өвлөн авна Өчигдөр 16 цаг 08 мин Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Өчигдөр 13 цаг 18 мин
iИх уншсан
АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй Монголын волейболын шинэ 100 жилийн өнгийг тодорхойлох түүхэ... Оросын эсрэг 21 дэх багц хориг хэрэгжиж эхэлжээ В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Энэтхэгийн идэвхтэн Вангчук өлсгөлөнгөө зогсоожээ Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Цахим дайн ба дархлаа нь унасан Монгол С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... ДАШТ-ий дараа үнэлгээ нь өссөн шилдэг 5 хөлбөмбөгчин WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог ханга...
Top