x

М.Ичинноров: “Төр хохирогчид тусална” гэдэг итгэл найдварыг Тахарын алба өгч байсан

НҮБ-ын хүний эрхийн асуудал хариуцсан тусгай шинжээч Мишель Форст саяхан манай улсад хоёр долоо хоног ажилласан. Энэ тухай түүний тайланд Монгол дахь хүний эрхийн өнөөгийн байдал, хууль дүрмийн гажуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж гээд олон чухал асуудал багтсан байв. Мөн тэрбээр “Монгол Улс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор бий болгосон бие даасан тахарын үйлчилгээ буюу аюулгүй байдлын хамгаалалтын албатай байжээ. Гэвч хөрөнгө мөнгө дутагдалтайн улмаас 2016 онд татан буулгасан нь гэрч, хохирогчийг хамгаалах чиглэлд маш том ухралт болжээ. Тиймээс уг албыг дахин сэргээж, хангалттай хэмжээний төсөв хуваарилахыг зөвлөмж болгож байна” хэмээн бичжээ. Тэгвэл нэг хэсэг мартагдаад байсан Тахарын алба манай улсад байх ёстой эсэх сэдвээр хуульч М.Ичинноровтой ярилцлаа.

-Тахарын албыг анх яагаад байгуулах болсон, ямар бүтэц бүрэлдэхүүн, чиг үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байсан бэ?

-Тахарын алба гэх нэртэйгээр байгуулсан уг байгууллага нь олон улсад маршалын алба, шериф, шүүхийн цагдаа гэх мэтээр нэрлэгддэг бөгөөд үндсэн үүрэг нь гэрчийг хамгаалах, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, сэжигтэн яллагдагчийг хуяглан хүргэх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Манайд бол Гэрч, хохирогчийг хамгаалах хууль, Тахарын албаны тухай хуулиар хохирогч, гэрчийг хамгаалах болон дээр дурдсан үүрэг функцуудыг давхар хэрэгжүүлэхээр хуульчилж өгсөн байсан. Тахарын алба нэртэйгээр байгуулагдаад дотроо Гэрч, хохирогч хамгааллын газар байгуулагдсан. Гэрч, хохирогчийг зөвхөн сэжигтэнг яллахад ашиглах хэрэгсэл болгож ирсэн хуучин туршлагыг халж, тэдний амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа эрсдэлтэй байдалд ордог тул тэднийг хамгаалах институц байгуулсан нь Монголын эрх зүйн систем, хүний эрхийн хөгжилд том дэвшил байсан юм. Тахарын албанд чадварлаг залуусаас бүрдсэн гэрч, хохирогчийг хамгаалах тусгай бүлэг байгуулж, хүмүүсээ чадавхжуулан сургаж, гэрч, хохирогчид туслалцаа үзүүлэх өрөөнүүдийг хүртэл энд тэнд байгуулан, хохирогч нарт анх удаагаа сэтгэл зүйн болон эрүүл мэндийн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх алхмуудыг хийж байлаа. Төрийн нэрийн өмнөөс ийм үйлчилгээ үзүүлэхэд тэд цочирдон баярладаг, гайхдаг, тэгээд анх удаагаа төр надад тусална гэдэг итгэл төрж байсан юм.

-Гэрч хохирогчийг хамгаалах хэрэгцээ, шаардлага жилээс жилд нэмэгдсээр байна. Энэ үүргийг цагдаагийн байгууллага бүрэн гүйцэт хэрэгжүүлэх боломжтой юу?

-Цагдаагийн Ерөнхий газарт гэрч хохирогчийг хамгаалах нэгж байгуулсан юм билээ. Тэд, намайг урьж, зөвлөгөө авах болов уу, бие бүрэлдэхүүнээ сургахад миний туслалцааг авах болов уу гэж бодоод явдаг. Гэрч, хохирогчийг хамгаалах хүмүүст маш том сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Түүнд нь нөлөөлөхийг хүсдэг. Цагдаагийн хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллийн хэлтэс одоо сайн ажилладаг болсон, хурдтай, мэдрэмжтэй болж байгаа. Гэхдээ гэрч, хохирогч хамгааллын хэлтэс нь чухам хэрхэн ажиллаж байгааг би хэлж мэдэхгүй байна. Тэнд бидний үед ажиллаж байсан шиг хурд, сэтгэлгээ байгаа эсэхийг сайн хэлж мэдэхгүй. Гэхдээ хэд хэдэн тохиолдолд тийм биш байгаа, удаан байгааг анзаарсан. Эрүү үүсгээгүй гээд хамгаалалтад авдаггүй хуучирсан сэтгэлгээ ажиглагдсан. Миний хувьд эрүү үүссэн, үүсээгүй хамаагүй шууд хамгаалалтад авч ажиллаж байсан. Жишээ хэлье. ХЭҮТ-ийн хамгаалах байранд байсан хэдэн эмэгтэй надтай уулзсан. Би тэдний байдлыг хараад маш их өрөвдсөн. Шууд сэтгэц судлалын үндэсний төв рүү утас цохиж, эдгээр ядарсан эмэгтэйчүүдийг ядаргааны тасагтаа авч хэвтүүлж эмчлүүлэхийг хүссэн. Хүсэлтийг минь биелүүлж, тэдгээр таван эмэгтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, нэлээд илааршиж гарсан. Бас тийм хүмүүсээр ямар ч өргөдөл гомдол бичүүлэхгүйгээр би сэтгэл зүйн туслалцаа үзүүлдэг байсан. Манай албанд мэргэжлийн нэг сэтгэл зүйч ажиллаж байсан юм. Анх удаагаа төр тэднийг загнаж зандарч, нүд үзүүрлэж биш хайрлаж энэрч, асарч тордсонд тэдгээр хүмүүс маш их гайхаж бас баярлаж байсан юм шүү. Төрийн халамж ийм л хүмүүст хэрэгтэй.

-НҮБ Тахарын албыг татан буулгаснаар манай улсыг хүний эрхийн хувьд ухралт хийсэн алхам боллоо гэж хэлсэн байна л даа?

-НҮБ маш зөв дүгнэлт хийсэн байна. Манай улс хүний эрхийг хамгаалах том алхам хийчихээд эргээд өөрсдийн гараараа нураачихдаг нь харамсалтай. Гэхдээ энэ шинэ байгууллагыг сэтгэлгээний хувьд өөрчлөгдсөн, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй хүмүүсээр удирдуулах хэрэгтэй юм байна лээ. Тахарын алба цагдаагийн алба болон бусад тусгай албадаас маш өндөр шаардлагын дагуу залуусыг авч сургаж бэлдсэн. Тэнд гэрч, хохирогч хамгааллын тусгай бүлэг, шүүхийн хамгааллын залуус, хуяглан хүргэх гээд шаардлагатай тоног төхөөрөмж, сургалт, чадавхийг олгож бие бүрэлдэхүүнийг бэлдэж, чадавхжуулж, мэргэшүүлж байсан. Гэрч, хохирогчийг хамгаалах хуулийг хүмүүс одоо ч сайн мэдэхгүй байгаа нь харамсалтай. Иргэд маань энэ хуулиар ч, бусад хуулиар ч маш их эрхтэй гэдгээ мэдэхээс бүх зүйл эхэлнэ. Бас аюулгүй байдлын хамгаалалтад зөвхөн биечлэн хамгаалалтаас гадна сэтгэл зүйн хамгаалалт, эрүүл мэндийн хамгаалалт орж байгааг хаа хаанаа ч мэдэхгүй байгаад байна шүү дээ.

-Хэдхэн хоногийн өмнө хорих 461 дүгээр ангиас хүчингийн хэрэгтэн оргосон хэрэг гарлаа. Түүнийг цагдаагийн алба хаагч барьж аваад сельфи хийсэн байдаг. Тэгэхээр Тахарын албаны үүрэг чиглэлийг Цагдаагийн байгууллага руу шилжүүлсэн нь хэр зохистой вэ?

-Тэр сельфиг би олж харсан. Энэ бол мэргэжлийн ёс зүйн алдаа. Тэр цагдаа сайн үйл хийсэн гавьяатай ч ингэж болохгүй гэсэн наад захын ухамсар, ажлын соёл, ёс зүй алга. За арга ч үгүй биз дээ. Монголын улс төр, төрийн бодлого өөрөө цахим орчныг дагаж туйлширч байна. Тэр л өнгө аясаар өнөөдөр гаргасан шийдвэрээ маргааш нь цуцлаад л, өнөөдөр барьснаа маргааш нь нураагаад л хэдэн жаахан хүүхэд шиг л байхад тэр муу цагдааг буруутгахад хэцүү ч юм даа. Энэ бол оргосон зайлсан хэрэгтнийг мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн маршалын алба гүйцэтгэдэг шаардлагыг харуулж буй үзэгдэл юм.

-Гэрч, хохирогчийг хамгаалахад төр засгаас бодлогын хувьд хэрхэн яаж дэмжих хэрэгтэй гэж харж байна вэ?

-Хохирогч хамгааллын үндэсний хөтөлбөрт хохирогч хамгааллын байртай болох талаар төлөвлөгөө байсан. Одоо хохирогч хамгааллын байр хүрэлцээ, хангамж муутай хэвээр байна. Үүнийг төрөөс л цогцоор нь шийдэж, хэрэгжүүлэхийг нь төрийн бус байгууллагын ажилтнуудаар гүйцэтгүүлэх ёстой. Миний бие Баянзүрх дүүргийн шүүхэд гэрч, хохирогчид, тэр тусмаа гэр бүлийн, бэлгийн хүчирхийллийн, бага насны хохирогч, гэрч нарт туслалцаа үзүүлдэг, шүүхийн мэдүүлгийг ч тусгай трансляцаар дамжуулж өгч болох маш сайхан тохилог өрөөг тохижуулж өгсөн. Одоо бол тэр өрөө байгаа эсэхийг мэдэж байгаа нэг ч хүн алга. Нэг удаа би фэйсбүүктээ энэ тухай бичихэд маш олон өмгөөлөгч тэр өрөөг огт хэрэглүүлж байгаагүй, тийм өрөө байгааг ч мэдээгүй гэж байсан. Тэгэхээр, хэрвээ энэ ярилцлагыг цагдаагийн удирдлага олж уншвал намайг дуудаж уулзаач гэж хэлмээр байна. Би тэдэнд их олон зүйл хэлж өгмөөр байна.

-Тахарын албыг 2016 онд татан буулгасан. Үүнд ямар нэг улс төрийн шалтгаан байсан гэж үү?

-Төрийн бодлого уялдаа холбоогүй, залгамж чанар үгүйгээс болж Тахарын албыг татан буулгасан гэж үздэг. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулж, тухайн үеийн хууль зүйн сайдыг авч хаясан цагаас хойш энэ байгууллагыг байхгүй болгох ажлуудыг шинээр томилогдсон Хууль зүйн сайд нь өөрөө хэрэгжүүлж эхлээд шинэ Засгийн газарт энэ байгууллагыг татан буулгах бүх хөрсийг бэлдээд өгчихсөн байсан. Шинэчлэлийн кабинетийг огцруулсан үеэс намайг хавчиж ажил хийлгээгүй. Би тэнд байхдаа зарчмын болон сэтгэлгээний зөрүүтэй зарим нэг удирдлагуудтайгаа зөрчилдөн байж, гэр бүлийн болон хүчингийн хэргийн, насанд хүрээгүй 32 хохирогчид аюулгүй байдлын хамгаалалт болон сэтгэл зүй, эрүүл мэндийн туслалцаа үйлчилгээ, зөвлөгөө үзүүлсэн. Намайг гарснаас хойш хоёр жилийн дараа энэ статистик мэдээлэл хэвээрээ байсаар байсан. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль шинэчлэгдэн батлагдсанаар Тахарын албаны үүрэг, оролцоо бүр илүү их хэрэгцээтэй болж байна.

-Дэлхийн улс орнуудад Тахарын алба хэрхэн үйл ажиллагаа явуулдаг вэ?

-АНУ-ын маршалын алба нь гэрчээ хамгаалдаг, шүүхийн аюулгүй байдал болон сэжигтэн яллагдагчийн хуяглан хүргэх, эрэн сурвалжлах ажлуудыг хариуцдаг. Маш өндөр түвшний мэргэжлийн байгууллага. Харин хохирогч хамгааллаа Холбооны мөрдөх товчоо нь хариуцдаг юм билээ. Тусдаа. Хохирогчдоо хамгаалах, туслалцаа үзүүлэх, нийгэмшүүлэх, нөхөн сэргээх үйлчилгээ туслалцаа үзүүлэх ажлыг төрийн бус, боловсролын, нийгмийн халамжийн байгууллагуудтай хамтран цагдаагийн байгууллага нь үзүүлдэг. Хамгийн гол нь хохирлын сангаас мөнгөн төлбөр, туслалцаа үзүүлдэг. Хохирлын сан нь янз бүрийн төлбөр, хураамж, торгуулийн татаасаас бүрддэг их баялаг сан байдаг. Манайд үүнийгээ шийдэж чадаагүй л явна.

Б.Наранчимэг "Ардчилал таймс" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагаагүй байсан 19 цаг 50 мин "Бэлтэс мөрөн" ХХК-д холбогдох хэргийн эрүүгийн шүүх хуралдааныг ирэх сарын 1-нд нээлттэй хийнэ 20 цаг 48 мин Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ 21 цаг 1 мин Д.Амарбаясгалан: Хагас жилийн мал тооллогын дараа малжуулах төсөлд 22 тэрбумыг зарцуулна 21 цаг 13 мин Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй 21 цаг 25 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 21 цаг 51 мин Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь Монголын тал нутаг Уржигдар 18 цаг 44 мин Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ Уржигдар 17 цаг 18 мин Их, дээд сургуульд элсэх босго оноог өмчийн хэлбэр харгалзахгүй ижил байхаар тогтоолоо Уржигдар 17 цаг 16 мин Ц.Анандбазар: "Бага үдийн сүү" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүүхдийн гэдэс цатгалан, шүд нь цоорохгүй Уржигдар 16 цаг 29 мин Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна Уржигдар 15 цаг 38 мин Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа тогтоож, албадан гаргажээ Уржигдар 14 цаг 47 мин БАЯЛАГ ба ЯДУУРАЛ Уржигдар 12 цаг 06 мин Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй Уржигдар 11 цаг 31 мин Намууд ба хамууд Уржигдар 10 цаг 22 мин Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон шуурга шуурна Уржигдар 10 цаг 10 мин Хууль, эрх зүйн зөвлөгөөг иргэдэд үнэ төлбөргүй өглөө Уржигдар 10 цаг 05 мин Олон улсын бүжигчдийн тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулна Уржигдар 09 цаг 47 мин П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө Уржигдар 09 цаг 15 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно Уржигдар 08 цаг 22 мин
iИх уншсан
УБЕГ-ын дарга нар “ачааны вагон тавьж өгнө” хэмээн иргэнээс ... "Баян" Базараагийн баривчилгаа манай Засгийн газар, МАН дарг... Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Монгол төрийн "Хатан ээж" Эмийн сонсголд ирсэнгүй П.Эрхэмбаяр: Р.Базарыг баривчлан саатуулахдаа иргэний жам ёс... Гадаадын аялагчдын тэмдэглэлд Монголын тухай хэрхэн өгүүлэв Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Украин ялагдвал юу болох вэ? Х.Номингэрэл: Х.Булгантуяа сайдын “Гадагшаа гарсан иргэдээ М... Б.Ганчулуун: Бооцооны мөнгөнөөс болж иргэнийг зодож, хорьсон... Б.Энхбаяр: Хохирогч охины мэдүүлэг хэвлэлээр гарч байгаад ээ... Нулимс асгаруулагч хийд хордсон 30 гаруй сурагчийг ЭХЭМҮТ-д ... Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэх... Энэ сарын 20-ноос ихэнх нутгаар хүйтэрч, цасан болон шороон ... 2030 онд нийслэлийн цахилгаан станцуудын хүчин чадлын дутагд... Цасан болон шороон шуурга шуурахыг анхааруулж байна Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас ₮1.8 тэрбумын хохирол учир... 147 дугаар сургуулийн сурагч нулимс асгаруулагчийг ангийнхан... Эдийн засгийн энгийнээр Нойтон цас орж, цасан шуурга шуурна
Top