x

Володимир Зеленский: Би хэзээ ч бүтээсэн дүр шигээ Ерөнхийлөгч байж чадахгүй

Украины шинэ Ерөнхийлөгч Володимир Зепенский Германы “BILD” сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Украины Ерөнхийлөгчийн хувиар Берлинд анх удаа айлчилж, ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер бопон Канцлер Ангела Меркепьтэй хэлэлцээ хийхээс гадна, Германы бизнесийн хүрээний төлөөлөгчидтэй уулзсан билээ.

-Та ХБНГУ-ын Канцлертай Украины Ерөнхийлөгчийн хувиар анх удаа уулзлаа. “Телевизийн Ерөнхийлөгч” бодит Ерөнхийлөгч болсныг хэрхэн тайлбарлах вэ?

-Украинд өөрчлөх зүйл маш их байна. Улс төрийн хуучин элитүүдийн олонх нь 1991 онд Украин тусгаар тогтнолоо зарласнаас хойш засгийн эрх барьж, энэ улсыг яг л өөрсдийн хүсэж байсан хэвэнд оруулахын тулд ихийг хийсэн.

Манай орны хувьд 45 сая хүнтэй газар нутгийн хувьд том, эдийн засгийн хангалттай нөөц бололцоотой атлаа Европын хамгийн буурай хөгжилтэй, эдийн засгийн хувьд сул орнуудын тоонд багтаж байгаа нь үнэхээр ичмээр хэрэг.

Харин “телевизийн Ерөнхийлөгч” байх үедээ бол манай улсад хэрэгтэй байгаа тийм л хүнийг бүтээх гэж хичээсэн. Мэдээж бодит байдал бол огт өөр. Би хэзээ ч бүтээсэн дүр шигээ Ерөнхийлөгч байж чадахгүй. Гэхдээ тийм Ерөнхийлөгч байхын төлөө хичээх болно.

-Тэгвэл таны бодлоор зохиомол Ерөнхийлөгч Холобородко жинхэнэ Ерөнхийлөгч Зеленский хоёрын ялгаа нь юу вэ?

-Холобородко, Зеленский хоёрын хооронд асар их ялгаа бий. Харин бид нэг үнэт зүйлтэй. Би украйнчуудад амласан бүхнээ биелүүлмээр байна. Авлигыг зогсоож, шударга байдал болон энх тайвныг цогцлоож, ард түмний амьдралыг дээшлүүлэхийн тулд Холобородко шиг чин сэтгэлээсээ хандана. Гэхдээ одоогийн нөхцөлд бол би дугуйгаар ажилдаа явж чадахгүй. Учир нь, би одоо “телевизийн Ерөнхийлөгч” бус жинхэнэ Ерөнхийлөгч.

Энэ байр сууринаас дугуйгаар ажилдаа ирж, очно гэдэг аюултай. Улс төрчийн хувьд би гадаад түншүүдтэй тэр тусмаа Олон улсын валютын сан, Европын холбоо, НАТО-тай харилцаагаа өргөжүүлэхээр зорих болно.

Бидний эдийн засгийн тэргүүлэх чиглэл нь валютыг либералчлах, өмч хувьчлах, газрын шинэчлэл хийх, татварын удирдлагыг сайжруулах, компаниудад учирч буй захиргааны дарамтыг багасгах, мөн жижиг, дунд бизнесийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг болоод байна.

-Дэлхий нийтийн сонгуулийн хандлагаас харахад сонгодог улстөрчийг ард иргэд таашаахаа больсон нь жүжигчин хүний хувьд том давуу тал болох шиг боллоо?

-Сайн жүжигчин бүр сайн улстөрчийн адил хүмүүсийг сонсож, тэдний хүсэл тэмүүллийг мэдэрч байх ёстой. Гэхдээ жүжигчин хэзээ ч үүрэг хариуцлага хүлээдэггүй. Харин миний хувьд үүрэг хариуцлага хүлээх замыг сонгосон.

-Таны өмнө төр барьж байсан удирдагчид ОХУ-аас экспортоор орж ирж буй зэвсэгт хориг тавихыг ХБНГУ-аас хүсдэг байсан. Харин та Канцлертай ямар асуудлын талаар ярилцсан бэ?

-Канцлер Ангела Меркелийн хувьд хүчтэй зан чанартай, олон жилийн туршлагатай улстөрч.

Тэр бол Европын төдийгүй дэлхийн нөлөө бүхий улстөрчийн нэгд зүй ёсоор багтдаг. Ийм туршлагатай, хүчирхэг улс төрч Украин Улсын бүрэн бүтэн байдал болон тулгамдаж буй сорилтуудыг шийдэхэд туслах болно гэж найдаж байна.

-Украин Европын холбоонд нэгдэх үү. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Украин аль хэдийнээ Европын нэг хэсэг болсон. Түүнчлэн манай улс сүүлийн үед ард түмний эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу Европын интеграцийг эрэлхийлэх болсон. Гэхдээ эхний ээлжид Европын холбооны дүрэм журам, хууль эрх зүй, дижитал орон зайг нутагшуулах хэрэгтэй байх. Ямартай ч бид Европын холбооны гишүүн болохын тулд бүгдийг хийх болно.

-НАТО-тай харилцах харилцаанд ямар бодлого баримтлах вэ?

-Украин НАТО-тай илүү нягт хамтран ажиллах бодлого баримталсан хэвээрээ байх болно. Эхний ээлжид Украины Зэвсэгт хүчинд болон аюулгүй байдлын салбарт НАТО-гийн стандартыг нэвтрүүлэх хүсэлтэй байна. Украин Улс хэдийнээ НАТО-гийн найдвартай түнш болсон бөгөөд хэтдээ бид эвслийн найдвартай гишүүн болж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.

-Украины зүүн хэсэгт өрнөж буй дайн хэзээ дуусах вэ?

-Бид гал зогсоож, энх тайван тогтоохын тулд ойрын хугацаанд дорвитой алхам хийнэ. Үүнийг Москва ч гэсэн сонсоосой гэж хүсэж байна.

-Хэрэв та Владимир Путинтай уулзвал хамгийн түрүүнд юу гэж хэлэх вэ?

-“Донбасс болон Крым бол Украиных гэдгээс яриагаа эхлүүлье” гэж хэлнэ дээ.

-Гэхдээ Украин Крымийг хэдийнээ алдчихсан биш гэж үү?

-Крым бол Украиных. Бид Крымийг удахгүй эргүүлж авна гэдэгтээ эргэлзэхгүй байна. Крым бол түүхийн хувьд Украины салшгүй онцгой газар. Цаашид Украины нэг хэсэг байсаар байх болно.

-Та хуучны улс төрийн элитүүдийг тоглоомоос хасах болно гэж мэдэгдэж байсан. Гэтэл таны багт Коломойский тэргүүтэй хэд хэдэн олигарх багтсан байна?

-Манай багт мэргэжлийн, авлигатай холбогдож байгаагүй хүмүүс багтаж байгаа. Би тэдэнтэй сонгуулийн кампанит ажлын үеэр хамтарч ажилласан учраас ерөнхийдөө хэн нь хэн бэ гэдгийг сайн мэдэх болсон. Тэд ч өөрсдийгөө “цэвэр” гэдгийг баталсан.

-Ерөнхийлөгчийн хувьд Донбассын мөргөлдөөнийг хэрхэн зохицуулахаар төлөвлөж байна вэ?

-Украинд дипломат аргаар энх тайван авчирч, популизмыг таслан зогсоохыг зорих болно. Украины ард түмний амгалан байдлыг алдагдуулах нь миний зорилго биш. Хэдийгээр бид Минскийн үйл ажиллагаанд итгэж байгаа ч дахин таван жил хүлээж чадахгүй. Нормандын эвсэл Минскийн гэрээ зэргээс өөр аргаар шийдэхийг хичээх болно.

Эх сурвалж: bild.de, Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна
Top