x

Б.Гүнбилэг: Ерөнхийлөгчийн Тамгын газар хуулийг буруу тайлбарлаж байна

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан эсэх тухай маргаан гараад байна. Нэг талаас АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилогддог гэж байгаа. Мөн одоогийн даргын хувьд нөхөн томилогдсон тул өмнөх даргын үлдсэн хугацааг дуусгаад ажлаа өгөх ёстой гэдэг байр суурь ч гарч байна?

-Авлигын эсрэг хуулийн 21.1 дээр “АТГ-ын дарга, дэд даргыг зургаан жилийн хугацаатай томилно" гэсэн байгаа. Мөн хуулийн 21.5 дээр “АТГ-ын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэж байдаг. 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа гэдэг нь зургаан жилийг хэлж байгаа юм. Тэгэхээр хэрвээ нөхөн томилогдсон тохиолдол гарвал зургаан жилийн хугацаатай байна гэдэг утга санаа байна.

-Гэхдээ Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөр хуулиудын заалтыг иш татаж тайлбарлаж байсан санагдаж байна?

-Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гуай Төрийн албаны тухай хуулийг эшэлж төсөөтэй байдал үүсгэн тайлбарлаж байна лээ. Тэр нь буруу. Төрийн албаны тухай хуулийн 72 дугаар зүйл дээр “Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа хуулиар тогтоосон хугацаанаас өмнө дуусгавар болсон бол эрх бүхий этгээд өер хүнийг нэр дэвшүүлж, саналаа УИХ-д оруулна" гэж байдаг. 72.2 дээр “Энэ хуулийн 72.1-д заасны дагуу томилогдсон гишүүний бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний бүрэн эрхийн хугацааны үлдсэн хугацаатай адил байна” гэсэн бий.

Тэгэхээр Төрийн албаны зөвлөлийнх дээр болохоор “өмнөх гишүүний” гэдэг үг оруулаад тодорхой заагаад өрчихсөн байгаа биз. Мөн олон нийтийн дунд ч Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын болон гишүүний тухай асуудлыг эш татсан яриа гарч байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.2 дээр “Энэ хуулийн 15.1-д заасны дагуу томилогдсон этгээдийн бүрэн эрхийн хугацаа өмнөх гишүүний томилолтын үлдсэн хугацаатай адил байна” гэж байгаа.

Тэгэхээр Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хуульд зааж байгаа нөхөн томилогдож байгаа тохиолдолд өмнөх гишүүний бүрэн эрхийн үлдсэн хугацаатай адил байна гэж тодорхой заачихсан.

Харин Авлигын эсрэг хуулийн 21.5 дээр эсрэгээрээ өмнөх даргын бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө тэр хүн нөхөн томилогдсон бол тэр хугацаанд нь биш харин зургаан жилээр байна шүү гэдгийг тайлбарлаад өгчхөж байгаа юм. Тэгэхээр энэ чинь төсөөтэй жишиг биш болчхож байна. Тийм учраас “Төрийн албаны тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуультай адилтгаж үзнэ. Ийм учраас одоогийн АТГ-ын даргын бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан” гээд байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн дагуу биш, хуулийг буруу тайлбарлаж байгаа асуудал.

-Тэгвэл хуулийг буруу тайлбарлах нь ямар хэрэгтэй юм бэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн явуулж байгаа үйл ажиллагаануудыг ерөнхийд нь харахаар тодорхой хэмжээгээр улстөржсөн, хуулийг өөртөө ашигтайгаар тайлбарлахыг зорьсон ийм эрмэлзэл байна уу даа гэж бодогддог. Тодотгон хэлбэл, зөвхөн энэ асуудал биш цаазаар авах ялын тухай асуудал гэдэг ч юм уу. Урагшаа хараад үйл ажиллагаагаа явуулах байтал, хуулийг өөрөөр тайлбарлах, хуулийг олон нийтийн сэтгэхүйг хагаралдуулах байдлаар тайлбарлаад байгаа нь буруу жишиг юм.

-АТГ-ын даргыг зургаан жилийн хугацаатай томилдог нь эрх бүхий албан тушаалтнуудын нөлөө орохоос сэргийлж байгаа хэлбэр байх. Гадаадын адил төсөөтэй албанд яаж хуульчилсан байдаг юм бол?

-Бусад оронд ямар байдгийг би сайн мэдэхгүй юм. Авлигын эсрэг олон улсын конвенц гэж байгаа шүү дээ. Түүгээр ийм байгууллагатай байх нь зүйтэй, Эрүүгийн хуульдаа авлигын гэмт хэргүүдийг хуульчлах ёстой гэдэг үүргүүдийг өгчихсөн байдаг. Энд нэг зүйлийг тайлбарлахад томилогдсон, нөхөн томилогдож байгаа тохиолдолд тэр албан тушаалтан улс төрөөс хараат бусаар ажиллах ёстой учраас зургаан жил байх ёстой гэсэн санаа Авлигын эсрэг хуульд байна шүү дээ.

Ингэж үйл ажиллагаа нь тогтвортой, хараат бус байхыг нь хуульчилсан. Харамсалтай нь, би алдаагүй бол одоогийн дарга нь АТГ-ын тав дахь дарга нь байгаа байх. Нэг ч АТГ-ын дарга бүрэн эрхийн хугацаагаа бүрэн гүйцээж байсан удаа Монголд байхгүй. Ямар нэгэн байдлаар өөрийн хүслээр ажлаа өгдөг. Эсвэл нас барлаа, гэмт хэрэгт холбогдлоо гэдэг. Миний мэдэж байгаагаар сүүлийн хоёр АТГ-ын дарга өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан.

Тэгэхээр энэ АТГ-ыг өөрийн эрх нөлөөнд байлгах, үүнийг оролдох сонирхол улс төрийн албан тушаалтнуудад байдаг л байгаа байхгүй юу. Тийм учраас 21.5 дээр тийм юм байхгүй шүү, зургаан жилээр томилно гэж оруулсан. Хэн Ерөнхийлөгч болно, аль нам нь УИХ-д олонхыг бүрдүүлж байгаагаас үл хамааран зургаан жил байна гэснийг баталгаажуулж өгсөн хэрэг. Гэтэл цагаан дээр хараар биччихсэн зүйлийг эсрэгээр нь тайлбарлаад байгаа нь сонин байна.

“Пи Ар”-даа сайн байж болно. Нийгмийг давалгаалуулдаг үйл ажиллагаандаа улстөрчид сайн байж болно. Харин цагаан дээр хараар биччихсэн хуулийг улайм цайм буруу тайлбарлаад нийгмийг хагаралдуулаад байгаа нь өөрөө улсын тогтвортой байдал, хөгжилд хорио тээг болно гэдгийг хэлмээр байна.

-АТГ-ын даргыг олон нийтээс асуух тухай Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хэлж байсан. Ерөнхийлөгчийн албан вэб сайтад иргэд саналаа өгөх аргаар АТГ-ын даргыг сонгож болох уу?

-Нэгдүгээрт, энэ бол хугацаа нь дуусаагүй хүний тухай асуудал яригдаж байна.

-Хэрэв зургаан жилийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд?

-Хэрвээ АТГ-ын даргын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусчихсан тохиолдолд Монгол Улсын Ерөнхийлөгч санал гаргах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ ямар арга хэрэгсэл ашиглах нь өөрийнх нь эрхийн асуудал. Тиймээс түүнийг нь буруутгаад элдэв янзаар хэлэх бол хууль зүйн утгаар үр нөлөө байхгүй. Нэг л хүнийг гаргаж ирж явуулна шүү дээ. Хэрэв санал асуулга хийх замыг сонгосон бол тэр хүн олон нийтийн дунд судалгаа тандалт хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Энэ өнцгөөс буруутгаж болохгүй.

Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна
Top