x

Боксчид БНСУ-ын шигшээ багтай хамтран бэлтгэл хийнэ

"Vision-2019” хөтөлбөрийн хүрээнд боксын баг тамирчид 2019 оны 6 дугаар сарын 10-24-нд БНСУ-ын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийхээр болжээ.

Баг тамирчдыг МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн хүлээн авч уулзан, хамтарсан бэлтгэлээ сайн хийж, ур чадвараа ахиулахыг хүслээ.

Азийн олимпийн зөвлөл /АОЗ/-ийн гишүүн орнуудын тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, тивийн наадамд олон орныг медальд хүргэх зорилго бүхий "Vision  2014" хөтөлбөр нь анх "Инчеон-2014" Азийн наадмыг угтаж 2007 оноос эхэлсэн түүхтэй.

Тус хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсаас байт харваа, дугуй, хүндийг өргөлт, чөлөөт бөхийн баг тамирчид хамрагдаж байсан юм. Тухайлбал “Бээжин-2008” паралимпын аварга Д.Баатаржав /байт харваа/, Азийн эмэгтэйчүүдийн анхны аварга Т.Энхжаргал /дугуй/, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг /хүндийг өргөлт/ нар олимп, дэлхий, тивийн аварга хэмээх уг цолыг тус тус хүртсэн билээ.

Энэхүү хөтөлбөрийн үр нөлөө өндөр байсныг Инчеон хотын захиргаа үнэлж, 2017 оны тавдугаар сарын 26-ны өдөр үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичгийг МҮОХ-той Инчеон хотын захиргаанаас байгуулсан юм.

Энэ удаагийн хөтөлбөрт хамрагдаж буй боксын баг тамирчдыг танилцуулбал: Дасгалжуулагч Т.Ганзориг, тамирчин Э.Сүхбат /49 кг/, Т.Энхтөр /57 кг/, О.Тулга /63 кг/, Б.Алтантулга /52 кг/, Б.Жанаргуль /48 кг/, Б.Золжаргал /51 кг/ нар багтжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 15 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 9 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 28 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 35 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 46 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 56 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 10 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 42 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 52 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top