x

С.Одонтуяа: Манай баг боломжиндоо тулгуурлан ажилладаггүй, зорилгодоо тулгуурлан ажилладаг

Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяатай дүүргийн бүтээн байгуулалтын асуудлаар товч ярилцлаа.

-Халуун зун ханиад элбэгшиж, хүүхдийн ор өвөлтэй адил хүрэлцэхгүй боллоо. Танай дүүргийн хувьд энэ асуудлыг яаж шийдэж байна?

-Эрүүл мэнд бол хүний хамгийн чухал зүйл. Д.Нацагдоржийн Түмэн жаргалан дотроос Эрүүл энхийн нэгэн жаргалан гэдэг сайхан шүлэг байдаг даа. Жаргалтай амьдрахын тулд хүн эрүүл саруул байх ёстой. Өвдсөн хойноо биш, өвдөхөөсөө өмнө эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Ингэж чадаж байж хүний бие эрүүл байна. Ерөөсөө хүний үнэт зүйл бол эрүүл мэнд. Нэг үгээр хэлбэл ажиллах хүчний гол суурь нь эрүүл мэнд. Бид иргэдийнхээ эрүүл мэндийн суурь асуудалд хамгийн түрүүнд анхаарал хандуулах ёстой гэж боддог. Иргэдтэй уулзаад явж байхад эмнэлгийн асуудлыг ихээр хөнддөг. Тиймээс бид иргэдийнхээ эрүүл мэндийн чанар хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарал хандуулж “Эрүүл дүүрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр эрүүл мэндийн салбартаа өөрчлөлт шинэчлэлийг хийж чадсан. Өнгөрсөн 2012-2016 онуудад том, жижиг нийлсэн 14 эмнэлэг барьж байгуулсан. Үүнд иргэд баяртай байдаг. Тус эмнэлгүүдийг шаардлагатай бүхий л тоног төхөөрөмж, лаборатори, рентген аппаратуудаар хангасан. Дүүргийнхээ төсвийн нэлээд хөрөнгийг эрүүл мэндийн салбартаа зарцуулаад байна. Мөн мэс заслын иж бүрэн тасагтай болсон. Гадаадад очиж дурангийн хагалгаанд ордог байсан бол одоо дүүргийнхээ эмнэлэгт хийлгэдэг боллоо. Бас нэг том ажил нь шүдний шинэ төв байгуулсан. Хавдар судлалын үндэсний төвд дугаарлаж, үзлэг, шинжилгээнд хамрагддаг үе өнгөрч Хөнгөвчлөх үйлчилгээ, бөөрний гемодиализын аппаратын үйлчилгээг хамгийн ая тухтай орчинд дүүрэг дээр үзүүлдэг болсон гээд тоочоод байвал олон ажлууд хийгдсэн.

-Иргэдэд төрийн үйлчилгээг хэрхэн хүргэж байна. Шат шатанд төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдэл яригддаг?

-Баянгол дүүрэгт төрийн ажил нэг өдөр, нэг цаг, минутаар ч тасалдахгүй явах ёстой гэсэн зарчмаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг. Дүүргийн 230 гаруй мянган хүн ам, 55000 айл өрхийн асуудал гэдэг хариуцлагатай ажил. Өнгөрсөн хугацаанд төрийн үйлчилгээг хүн бүрт тэгш хүргэх, иргэддээ эрүүл мэндийн боловсрол олгох , хүүхэд залуучуудын хүмүүжил, төлөвшилд хөрөнгө оруулалт хийх тал дээр түлхүү ажиллалаа. Мөн “Эрүүл дүүрэг” хөтөлбөрөөс гадна “Баянгол Боловсрол-2020”, “Цахим Баянгол”, “Хүүхдэд ээлтэй дүүрэг” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, чиглэл бүрт нь тохирсон ажлууд хийгдээд явж байна. Тухайлбал, “Утааны эсрэг Усан спорт” урамшуулалт аяныг зохион байгуулсан. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй өрх, аж ахуй нэгж, байгууллагыг урамшуулах, усан спортын ач холбогдлыг сурталчлахад ихээхэн үүрэгтэй. Уг аянд идэвхтэй оролцсон гэр хорооллын айл, өрхийн хүүхдүүдийг дүүргийнхээ “Усан спорт сургалтын төв”-д үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичгээр урамшуулсан. “МАСК“ төслийг сургуулиудад хэрэгжүүллээ. Бид аливаа асуудлыг өнгөрсний дараа ярих биш, урьдчилан таниулж хүүхэд, залуучуудад мэдээлэл түгээх хэрэгтэй. Тиймээс сургууль, цэцэрлэгүүд рүү илүү анхаарч ажилласан. Ямар нэг байгууллага хүний хөгжилдөө анхаарч иргэнээ баялаг болгож чадах юм бол, хөгжлийн бусад асуудлууд аяндаа шийдэгдэнэ гэж харж байна.

-Цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Бид барьсан сургууль, цэцэрлэгийн тоогоороо бол дүүргийнхээ хүүхдүүдийг аль эрт бүрэн хангах боломжтой болсон. Сургууль, цэцэрлэг яагаад хүрэлцэхгүй байна гэхээр төлөвлөгдөөгүй шинэ хорооллууд олноор баригдаж, ачаалал нэмэгдэж байгаа учраас хүртээмж бага болж ирж байгаа юм.

-Дүүргийн хэтийн хөгжлийн талаар ямар ажлууд төлөвлөж байна?

-Дахин төлөвлөлтийн олон барилгууд баригдаж эхэлсэн. Төмөр замын дан шар байшингуудын оронд орчин үеийн орон сууцууд сүндэрлэх зорилт тавин ажиллаж байгаа. Харамсалтай нь Нийслэлийн ерөнхий төлөвлөлт өнөөдөр муу байна. Улаанбаатар Хот маань хот биш, бохирдлын бөөгнөрөл боллоо. Унтаад босоход хашаа хатгачихсан, байрны суурь ухаад эхэлсэн байдаг нь нууц биш. Энэ бүгдийг эсэргүүцэж ярихаар Нийслэлээс зөвшөөрөлтэй учир дүүргийн дарга нар дуугүй бай л гэнэ. Цэцэрлэг сургуулийн газаргүй, явган хүн явах замгүй байхад орон сууцны зөвшөөрөл олгоод байдаг. Засаг дарга таваас 10 жилийн дараа дүүргийн хөгжил ямар хэмжээнд очих вэ гэдгээ нарийн тооцоолох боломжгүй байдалд байна. Хөгжил бол тухайн жилийн төсвийн хуваарилалтаас хамаардаг зүйл. Ирж байгаа төсөв нь дүүргийн тулгамдсан асуудлын таван хувийг шийдэхэд ч хүрэлцэхгүй. Манай баг боломжиндоо биш зорилгодоо тулгуурлан ажилладаг. Бид Олон улсын байгууллага, дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладгийн хүчинд нэлээд олон асуудлыг шийдэж чадсан. Тухайлбал өнгөрсөн онуудад дөрвөн замын уулзвар, эмнэлэг зэрэг том ажлууддаа хөрөнгө оруулалт хийсэн. Харин одоо явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж зэргээ шийдэхээр ажиллаж байна.

-Иргэдээс ирсэн санал, хүсэлтийг яаж шийддэг вэ? 

-Аливаа асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн санал хүсэлт чухал. Иргэдэд чирэгдэлгүй, цаг алдалгүй хүсэлтээ ирүүлж байх бололцоог хангах үүднээс тусгай дугаар ажиллуулж байна. Дүүргийн 1800-1222 дугаар иргэдийн санал хүсэлтэд хариулж, гомдлыг нь шийдвэрлэж хариу мэдээлэл өгдөг. Иргэдээс ирсэн гомдлын дагуу шаардлага хангахгүй баар, ресторан, PC тоглоомын газруудыг холбогдох хууль, хяналтын хэлтсүүдтэй хамтран ажиллаж хаагаад байна. Тухайлбал айлууд цонхоо онгойлгох боломжгүй хоол үнэртэх, шөнийн цагаар асуудал үүсгэж байсан зарим нэг үйлчилгээний газруудыг хаасан байгаа. Энэ асуудлаас үүдэж маргаан их гардаг. Бизнес хааж хорьсон гэж. Бид иргэн бүрийн төлөө ажиллах үүрэгтэй. Иргэдийнхээ амар тайван байдлыг нэн тэргүүнд тавьдаг. Мөн дүүргийнхээ төмөр контейнеруудыг зөөж эхэлснээр олон хороо цэгцтэй болж контейнергүй болсон. Агаарын бохирдлын тухай хуулийн хүрээнд утаатай машинуудыг зорчуулахгүй байх захирамж гаргасан. Энэ бүгдийг хийхэд эсэргүүцэл, дургүйцэл, шүүмжлэлтэй их тулгарсан. Дараа нь тэр ажил эрүүл мэндэд ямар тус нэмэртэй болохыг иргэд маань ойлгож сайшааж байсан. /инээв/ Тус ажлыг нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх хэрэгтэй гэдэг саналыг иргэд өөрсдөө гаргаж байна.

-Та УИХ-ын гишүүн, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан туршлагатай хүн. Дүүргийн Засаг даргын ажилтай харьцуулахад?

-Дүүргийн ажил мэдээж амаргүй. Иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, гэмт хэргийн гаралтыг хэрхэн бууруулах гээд хамаарахгүй асуудал гэж байхгүй. Дүүрэг бол хүн амын тоогоороо гурваас дөрвөн аймагтай тэнцэх хэмжээний маш том айл. Иймд дүүрэгт хүний амьдралд байдаг бүхий л асуудал өрнөдөг. Төсөв, мөнгө гэх мэт олон асуудал ундарч шийдвэрлэх шаардлага гардаг. “Сэтгэл байвал шийдэл ямагт олдоно” гээд л иргэдээ амар тайван, аз жаргалтай байлгахын төлөө баг хамт олноо удирдаад ажиллаж байна. Хийх ажил, цаашид төлөвлөсөн олон асуудал ар араасаа хөвөрч байна даа. Ямар ч байсан зорилгодоо тулгуурлан ажиллах болно.

atime.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top