x

Д.Цогтбаатар: Хар тамхины наймаа нэг хүний, нэг улсын асуудал биш

Турк Улсын Истанбул хот дахь манай Консулын газрын дэд консул Б.Баттүшиг жолооч С.Эрдэнэбаярынхаа хамтаар өнгөрсөн тавдугаар сарын 3-ны өдөр Чех улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байх үедээ саатуулагдан тус улсад хоригдож байна. Тэд дипломат дугаартай автомашиндаа 70 кг герион тээвэрлэж явсан бөгөөд энэ мэдээлэл өнгөрсөн долоо хоногт ил болсон. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.

-Энэ хоёр хүний үйлдсэн хэрэгтэй холбоотойгоор өнөөдөр Монгол Улсын Гадаад харилцааны яамны нэр хүнд зөвхөн монголчууд төдийгүй дэлхийд шалдаа буутал уначихлаа. Иймд үед албан үүргээ нэр төртэй гүйцэтгэж яваа дипломатчдад хүртэл үл итгэх хандлага газар авч байна. Мэдээж нэр бүхий хоёр хүний асуудлыг ярилцлагын явцад дэлгэрэнгүй асуух тул танаас юун түрүүнд энэ асуудалд ямар байр суурьтай байгааг тань тодруулъя?

-Зөв л дөө. Миний хувьд яг энэ асуулт, эргэлзээ олон нийтээс гарч байгааг ойлгож байна. Үүн дээр Гадаад харилцааны яам ч тайлбар хийх ёстой. Ер нь бол хүмүүс маш их жигшиж хандаж байна. Цочирдож байна.

Тэгэхээс ч өөр аргагүй. Харин дипломат албанд, дипломатчдад итгэж болох уу гэдгийн тухайд бол өнөөдөр бүгдийг нь шалгаж байгаа гэдгийг хэлмээр байна. Онцгой шинэ арга хэмжээ авах талаар ярилцаж байна. Мөн зөвхөн дангаараа Гадаад харилцааны яам ажиллах бус олон улсыг дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлийн асуудал хөндөгдөж мэдэх учраас зөвхөн манай яам, Монгол Улс төдийгүй бусад орнуудтай илэн далангүй хамтран ажиллах шаардлага үүслээ.

Ингэж ярьж, хамтарч асуудлын ард гарахгүй бол хэцүү. Итгэлцлийн тухайд итгэлийг эргүүлэн олж авахын төлөө бүх хүчин чармайлтаа гаргаж ажиллана. Дахиж ийм хэрэг гаргаж болохгүй.

-Гол нь үүний тулд юу хийж байна вэ гэдэг нь бас их чухал байх?

-Дипломат албаныхан хар тамхины наймаанд холбогдсон тухай асуудлыг Гадаад харилцааны яам өнөөдөр хөндсөн хэрэг биш гэдгийг юун түрүүнд хэлмээр байна. Учир нь, энэ оны нэгдүгээр сарын 15-ны өдөр буюу энэ хэрэг гарахаас дөрвөн сарын өмнө манай яамнаас холбогдох байгууллагад албан бичиг явуулсан.

Яагаад албан бичиг явуулах болсон гэхээр ОХУ-ын Эрхүү хот дахь Ерөнхий консулын газарт ажиллаж байсан хүн өнгөрсөн оны сүүлчээр мөн л Чехээс ХБНГУ руу мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэлийг дипломат дугаар бүхий автомашинаар тээвэрлэж яваад баригдаж, хоригдсон. Энэ асуудалтай холбоотойгоор Европт байгаа манай Элчин сайдын яамдууд руу чиглэсэн үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна гэдэг хүсэлт тавьсан.

Манайхыг энэ хүсэлтийг тавихтай зэрэгцээд холбогдох байгууллагууд нь аль хэдийнэ тусгай шалгалтын ажлуудаа эхлүүлсэн байсан. Ажиллаж эхлэхдээ өөрсдийн олон улсын сүлжээ байгууллагуудтай хамтарч ажилласан гэж ойлгож байгаа. Гэхдээ энд би тусгай байгууллагын үйл ажиллагааны талаар ярих нь зохиогүй хэрэг. Иймд зөвхөн энэ хэрэгтэй холбоотойгоор Гадаад харилцааны яам болон өөрийн зүгээс авч хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж байгаа ажлынхаа талаар мэдээлэл өгнө.

-Тухайлбал?

-Сая Зүүн Европын оронд айлчлахдаа Гадаад харилцааны сайдтай нь энэ асуудлаар ганцаарчилсан уулзалт хийсэн. Уг нь өнгөрсөн арванхоёрдугаар сард Зүүн Европын орнуудаар айлчлалаар ярих гээд байсан асуудлуудын нэг нь яг энэ л дээ. Даанч улс төрийн нөхцөл байдлаас болоод хойшлуулж байгаад сая айлчилсан. Энэ үеэрээ дээр хэлсэнчлэн асуудлыг ярьсан. Туслалцаа дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах хүсэлт тавьсан.

Яагаад гэхээр хар тамхины наймаа гэдэг чинь нэг хүний болон нэг улсын асуудал биш. Дээр нь, гэмт хэрэг өөр улс орны нутаг дэвсгэрийг дамнан гараад байна. Иймд үр дүнтэй хамтран ажиллах нь чухал. Нэг ёсны энэ бэлтгэл ажлууд эхэлсэн байсан гэж болно. Мөн зөвхөн энэ удаагийн хэрэг явдалтай холбоотойгоор асуудлыг би ярьсан юм биш.

Өмнө нь 2008 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ирээд би олон хүний дургүй хүргэсэн нэг санаачилга гаргаж, түүнийгээ албан ёсоор гэрээ болгон гарын үсэг зуруулж эхэлсэн нь тухайн үед их түгээмэл байсан тамхины наймааг зогсооход түлхэц өгсөн талтай.

-Ямар учиртай гэрээ байсан юм бэ?

-Дипломат төлөөлөгчийн газарт томилогдсон ажилтантай байгуулах гэрээг шинэчлэн батлах тухай тусгай журам гаргасан. Тэр журмын дагуу байгуулж эхэлсэн гэрээгээр дамжуулан эх орныхоо нэр хүндийг хамгаалахыг зорьсон. Яг үнэндээ эх орны нэр хүнд, Монгол Улсын аюулгүй байдал гэж бүгд ярьдаг хэр нь яг юуг хийсэн юм бэ гэж асуувал олон хүн тийм амар хариу хэлэхгүй л байх. Хэлэхэд хэцүү л байхгүй юу.

Тэгэхэд тэр гэрээг байгуулахаас зарим дипломатчид бүр татгалзаж, намайг янз бүрээр муулж байсан. Би зорилгоосоо ухраагүй. Жишээ нь, тамхи, хар тамхи болох аливаа нэгэн хууль бус наймаа болон үйлдэлд Монгол Улсын дипломатч оролцдог юм бол явуулсан бүх мөнгөө та нараас буцааж нэхэмжилж авна гэдгийг гэрээнд оруулсан. Гэр бүлийг нь нүүлгэхэд гаргасан зардлаа гаргуулж авна. Монгол Улсын нэр хүнд, дипломат албанд гаргасан хохирлыг нэхэмжилнэ гэж заасан. Энэ чинь зүгээр нэг хоосон үг яриа биш байхгүй юу. Ийм гэрээнд зурдаг болсон хүмүүс хариуцлагатай байна аа даа.

-Монгол Улсын нэр хүндийг хэрхэн үнэлэх юм бэ, тэгээд?

-Тэр хүн эх орныхоо нэрийг хэдээр үнэлэхэд бэлэн байсан юм бэ гэдгээр харьцуулж тооцно гэж үзсэн. Өнөөдөр Германд баривчлагдаад байгаа хоёр хүн гурван сая евротой тэнцэх хар тамхи тээвэрлэж явсан. Тэгвэл яг энэ мөнгөн дүнтэй тэнцэх төлбөрийг Монгол Улсад төлөх ёстой гэсэн үг. Үүний үр дүнд Гадаад харилцааны яамны үндсэн дипломат кадр 2016 он хүртэл элдэв төрлийн хууль бус наймаанд оролцоогүй байдаг юм. Би 2012 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын ажлаа өгсөн. Түүнээс хойш манай яамны яг үндсэн дипломатчид ийм гэмт хэрэгт холбогдоогүй гэдэг нь яах аргагүй үзүүлэлт биз.

-Харин 2016 онд?

-Манай яамыг өөр яамтай нэгдэж салахад орж ирээд тухайн үедээ тэтгэвэртээ гарсан байсан хүний нэг асуудал гарсан. Дараа нь мөн өөр албанаас орж ирсэн нэг хүн мансууруулах бодис тээвэрлэх хэрэгт холбогдож Германд баривчлагдсан. Тэр даруйд манай яам холбогдох байгууллагууд руу үүнд анхаарч, хамтран ажиллах бичиг явуулсан. Тэр дагуу ажил хийгдэж эхэлсэн байсан л гэсэн үг. Тэгэхээр үр дүн байгаа биз.

Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор манай яамныхныг, дипломатчид биднийг бүгдийг нь шалгах хэрэгтэй болж байгаа. Тэгж байж дахин ийм хэрэг гарахаас сэргийлж чадна.

-Таныг ч гэсэн үү?

-Тийм ээ. Шаардлагатай гэж үзвэл намайг ч гэсэн шалгах хэрэгтэй. Үндэслэл байгаа бол шалгаг. Би татгалзахгүй. Итгэлцлийг эргүүлэн олж авахын тулд сайтар шалгах хэрэгтэй. Шалгуулах ч ёстой. Тэгэхгүй бол итгэлцлийг эргүүлэн олж авахад хэцүү болчихоод байна. Яг үнэндээ өмнө нь намайг хар тамхины аюул Монголын босгыг даваад ороод ирлээ, бид нарт тусгай байгууллагын тусгай мэдээлэл, тусгай ажиллагаа хэрэгтэй байна гэж олон нийтэд ярьж байхад тухайн үед хүмүүс итгэхгүй, элэглээд байсан.

Даапаалж ч байсан. Одоо тэгвэл байдал ямар болов. Хамгийн их санаа зовоож байгаа зүйл маань юу гэхээр тусгай алба болох дипломат байгууллагынхныгаа бид хянаад, шалгаад зогсоож болно. Гэтэл жирийн монгол иргэдийг, залуусыг онилчихоод байгаа олон улсын зохион байгуулалттай бүлэглэлийн үйл ажиллагааг таслан зогсооход хэцүү шүү.

-Та манай мэргэжлийн дипломатчид ийм хэрэгт өнөөг хүртэл холбогддоггүй гэж байна. Тэгвэл өнөөдрийн баривчлагдаад байгаа энэ хоёр хүн танай мэргэжлийн кадрууд мөн үү, биш үү?

-Манай яамнаас томилогдсон хүмүүс мөн. Б.Баттүшиг нь өмнө нь Бангкокт томилогдож байсан. Дараа нь, Истанбулд томилогдсон. С.Эрдэнэбаяр нь 1990-ээд оноос манай яаманд ажиллаж эхэлсэн, олон сайд, олон Элчин сайдын жолооч хийсэн хүн.

-Таныг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн байхад, сая сайд болоход ч жолоочийг тань хийж байсан гэдэг яриа гарсан. Та ямар шалгуураар энэ хүнийг Истанбул руу томилсон юм бэ?

-Яг үнэндээ энэ хүн өнгөрсөн жилийн томилгоонд ороогүй байсан юм. Гэтэл тухайн жилийн томилгоо бүгд хийгдэж дууссаны дараа Туркт томилогдсон байсан хүн явж чадахаа байж оронд нь Төрийн албаны зөвлөлөөр шийдэгдэж, Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас нэр нь орж ирээд явсан. Намайг энд ажиллах хугацаанд надтай таван жолооч ажилласан.

Тэдний л нэг. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхэлдэг газраас “Энэ хүн таны жолоочоор ажиллана" гэхэд би “Үгүй ээ, энэ хүнийг авахгүй” гэж нэг ч удаа хэлж үзээгүй. Яагаад гэхээр манай яамны нэг онцлог нь сайдаар ч, Төрийн нарийнаар ч ажилласан байлаа гэхэд гаднаас жолооч чирж ирдэггүй. Цаанаас нь жолоочийг хуваарилж өгдөг. Энэ журмын дагуу л тодорхой хугацаанд миний жолоочоор болон бусад олон сайд удирдлагын жолоочоор 25-26 жил ажилласан. Олон Элчин сайдын жолоочоор ч ажиллаж байсан.

-Дэд консул Б.Баттүшиг нь хэзээ томилогдсон бэ?

-Адилхан өнгөрсөн жил томилогдсон.

-Таныг сайд болсны дараа юу?

-Тийм ээ. Томилгоо төрийн албаны салбар зөвлөлөөс хийгддэг. Тэр дагуу л томилогдсон хүн. Өмнө нь Бангкокод консулаар ажиллаж байгаад буцаад ирээд дүрэм, журмынхаа дагуу дараагийн томилгоогоо аваад явсан хүн.

-Б.Баттүшигийн талаар турк хэлгүй хүнийг яагаад Истанбулд томилсон юм бэ гэдэг асуудал яригдаж байсан. Элчин, консулын ажилтнуудад англи хэлээс гадна тухайн улсын хэлээр ярьдаг байх шаардлага тавьдаг уу?

-Консулаар явж байгаа хүмүүст англи хэлний шаардлага тавьдаг. Яг консулаар явж байгаа хүмүүс дунд тухайн томилогдож очиж байгаа орныхоо хэлээр ярьдаг хүн яг үнэндээ олон байдаггүй. Иймд мэргэжлийнхээ хүрээнд, тухайн орныхоо хууль хүчний байгууллага болон дипломат албандаа бүрэн англи хэлээр ойлголцоод явах боломжтой хүнийг явуулдаг. Бангкокод ажиллаж байхдаа жишээлбэл Тай хэлээр нь ярьдаггүй л байсан байгаа шүү дээ.

-Одоо Истанбул дахь консулын газрын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Ерөнхий консулыг нь гурван сарын өмнө татчихсан. Дэд консул нь хар тамхи зөөвөрлөж, яваад баригдчихлаа шүү дээ?

-Хоёр хүн ажиллаж байгаа. Түр хамаарагч нь ерөнхий консулаа орлож байгаа.

-Консулын газраас эрхийг нь хамгаалах, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт асуудалд нь анхаарч ажиллаж байгаа гэдэг мэдээллийг танай яамнаас өмнө нь өгч байсан. Энэ үйлчилгээ хэвийн үргэлжилж байгаа юу?

-Мэдээж Монгол Улсын иргэн гэдэг утгаар нь манай яамны зүгээс үзүүлэх ёстой үйлчилгээгээ үзүүлж байгаа. Хэргийг нь хэрхэн шийдэх нь бол тухайн улсын хууль хяналтын байгууллагын асуудал. Хуулийнхаа дагуу л шийдэж таараа.

-Монгол дахь Германы Элчин сайдын яамнаас энэ асуудлаар танай яамтай холбогдсон уу?

-Холбогдоогүй. Герман Улсад гарсан учраас Герман дахь Монгол Улсын Элчин сайдын яам илүү мэдээлэлтэй байх нь тодорхой. Энэ хүрээндээ л асуудал яригдаж байгаа. Та нар мөн энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр манай хоёр дипломат ажилтан хэрэгт холбогдсон ч цаана нь ямар том сүлжээ байна вэ гэдгийг бид хэлж мэдэхгүй. Иймд илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь өөрөө хэргийн илрүүлэлтэд нөлөөлж мэдэх учраас тодорхой хязгаарлалттай яриа өгч байгааг. Өөр аргагүй болчихоод байна.

-Монгол Улсаас Турк Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд бол Р.Болд. Энэ хүн өмнө нь Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан. Гэтэл Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан хүний удирдаж байгаа Элчин сайдын яаманд удирдагдах ёстой, хянагдах ёстой Истанбул дахь Ерөнхий консулын газрын дэд консул нь хар тамхи тээвэрлэж яваад баригдсанд олон хүн гайхаж байна. Зүгээр нэг Элчин сайд биш, Тагнуулын ерөнхий газрын дарга байсан хүний удирдлагад ажиллаж байсан хүмүүс хар тамхи тээвэрлэж явжээ гэхээр хэн ч гайхах нь тодорхой шүү дээ. Нэг талдаа эсвэл Р.Болд удирдаж байсан учраас хэрэг илэрлээ гэдэг ч юмуу?

-Нэг юмыг их тодорхой хэлье. Юун түрүүнд энэ хоёр хүн Элчин сайдаас өөр газар ажиллаж байсан. Элчин сайдын яам Консулын газрыг ерөнхий байдлаар хянадаг. Өдөр тутмынх нь үйл ажиллагаанд оролцоод байдаггүй. Нэг ёсны тэнд нэг хүн гэмт хэрэг үйлдээд явж байгааг энд байгаа Элчин оайд битгий хэл гэрт нь байгаа гэр бүл нь ч мэдэхгүй л байхгүй юу. Хүн нэгэнт ийм хэрэг хийхээр шийдээд тохирсон бол хэнд ч хэлэхгүй. Өөрөө шийдээд л явна.

Тэр дундаа дипломат ажилтнууд гадуур маш их уулзалттай байдаг. Хэдийгээр хэзээ, хаашаа машинаар явсан. Хэнтэй уулзсан гэх мэт бүртгэл хийгддэг ч гэсэн бүх хөдөлгөөнөө бүртгүүлсэн үү, үгүй юу гэвэл үгүй л болно. Ирээд уулзалтуудынхаа тэмдэглэгээг хийдэг. Гэтэл алийг нь хийгээд, алийг нь хийгээгүйг мэдэхэд бас хэцүү л байдаг.

-Та маргааш Монголын дипломат албаныхны холбогдсон тамхи болон хар тамхитай холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөх юм билээ. Одоо хэрэв бэлэн болсон бол мэдээллээсээ хэлж болох уу?

-Мэдээлэл бэлтгэгдэж байгаа. Маргааш тодорхой мэдээлэл өгнө.

-Яг үнэндээ энэ асуудалтай холбоотой таныг Гадаад харилцааны сайдаасаа огцрох ёстой. Турк дахь Элчин сайд Р.Болдыг эгүүлэн татаж, хариуцлага тооцох ёстой гэдэг нийгмийн уур амьсгал сүүлийн өдрүүдэд хүчтэй өрнөж байна. Цаашид ч нэг хэсэгтээ энэ шаардлага чимээгүй болохгүй л болов уу. Харин Истанбулд Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир “Би гуравдугаар сард ажлаа өгсөн. Энэ тухай юу ч мэдэхгүй. Ард түмнээсээ ийм хэрэг гарсанд уучлал гуйя” гэж өчигдөр мэдэгдэнэ лээ. Таны хувьд өөртэй тань холбоотой огцрох ёстой гэдэг шаардлагын талаар ямар бодолтой байна вэ?

-Өмнө нь хууль бус тамхины наймаа өчнөөн олон удаа гарч байхад хэн арга хэмжээ авч, хэн үүнийг таслан зогсоохын төлөө тэмцэж байсан юм бэ. Энэ наймааны ард ямар их мөнгө, эрх мэдэл явдаг гэж санана. Ямар их зориг, тэвчээр гаргаж, 2008 оны гэрээг боловсруулж, 2009 онд батлуулж, гарын үсэг зуруулсан гэж бодож байна. Монгол Улсын нэр хүнд гэж бүгдээрээ ярьж байна. Зориг тэвчээр гаргахгүй юм бол яаж Монгол Улсын нэр хүндийг хамгаалах юм. Тэгэхэд би харин ч системд өөрчлөлт хийсэн байхгүй юу.

-За яахав, та 2008 онд дипломат албыг тусгай гэрээтэй болгосон юм байна. Мөн энэ оны нэгдүгээр сард холбогдох байгууллагад дипломат албаныхан хар тамхины хууль бус наймаанд оролцож байгаа эсэхийг шалгана уу гэдэг бичиг явуулж, урьдчилсан хяналт тавиулж эхлүүлсэн байна. Хоёр удаа зориг гаргасан юм байна. Гэсэн ч энэ бүх хэрэг явдалтай холбоотойгоор таныг “Огцрох ёстой” гэдэг олны байр суурь амар өөрчлөгдөхгүй болов уу. Ядаж л, АН-ынхан ээлжит жагсаалаа танай яамны гадаа хийж таараа. Үүнд таныг тодорхой хариулт өгөхгүй юу гэж асуугаад байна л даа?

-Би албан тушаалтай зууралдахгүй. Хэзээ ч зууралдаж, хүн амьтнаас албан тушаал гуйж явж үзээгүй. Гэхдээ Монголд хулгай гаарлаа гээд бүх цагдаа нарыг тэмцэж чадсангүй гээд халаад байж болох юм уу. Хулгай зогссонгүй гээд Цагдаагийн ерөнхий газрын дарга нарыг өөрчлөөд хулгай зогоох уу. Үүнтэй л адил байхгүй юу. Би хууль бус наймаатай хэзээ ч эвлэрч байгаагүй.

Цаашид ч эвлэрэхгүй. Тэгвэл та нар надаас асууж байгаа бол би бас асуумаар байна. Хэн зориглоод тамхины наймааны асуудлыг гаргаж ирээд тодорхой үр дүнд хүргэсэн юм бэ. Хэн манай дипломат албыг шалгаач гэж холбогдох байгууллагуудад бичиг явуулаад хөөцөлдөөд яваа юм бэ. Яахав ингээд болсонгүй гэж үзэх юм бол ОКЕЙ. Монголын төр шийдвэрээ л гаргана биз. Би хэн ч сэдээгүй аргуудыг сэдсэн, хэрэгжүүлсэн.

Гадаадын байгууллагатай энэ асуудлаар уулзаж, ярилцсаны үр дүн гэж бас байна. Дараагийн удаад миний оронд өөр нэг сайд ирлээ гэхэд хил дамнасан хулгайч нарт хорлонтой арга хэмжээ сэдэх хэрэг гарна. Би асууя. Олон жил ярьсан. Тодорхой арга зэм сэдээгүй. Амар биш л байхгүй юу. Энэ чинь ганц Монголын биш дэлхийг хамарсан сүлжээ болчихоод байна гэдгийг бодоорой. Би огцрохгүй гэсэндээ айсандаа яриад байгаа юм биш. Үүний эсрэг юу хийсэн бэ, ямар арга хэмжээ авсан бэ гэдгээ л хэлж байна.

-Танай яамны энэ оны нэгдүгээр сард холбогдох байгууллагуудад өгсөн бичиг өмнө нь дипломат албанд ажиллаж байсан Т.Мөнхбат гэж хүн Чехээс Герман руу хар тамхи тээвэрлэж байгаад баригдсантай холбоотой гэж ойлгосон. Тэр хүний хэрэг шийдэгдсэн байгаа юу. Мөрдөн байцаалтын шатанд явна уу?

-Шалгагдаж байгаа. Мансууруулах бодис бүхий эм тээвэрлэсэн. Ийм хэргийн шалгалтад нэлээн их цаг хугацаа орно.

-Өчигдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралд таныг энэ сэдвээр мэдээлэл өгсөн гэдэг яриа байсан. Үнэн үү?

-Өчигдөр өөр гэрээ хэлэлцээрийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ талаар дараа тусгайлан хуралдахаар яригдсан.

-Харамсалтай нь, танай салбартай холбоотой дуулиан цаашид ч үргэлжилж мэдэх юм. Учир нь, өнөөдөр гэхэд Хөх хотын Ерөнхий консул Д.Мөнх-Эрдэнэ хууль бус машины наймаанд холбогдож, шалгагдаж байгаа тухай мэдээлэл гараад эхэллээ шүү дээ?

-Тэр хүн асуудал гаргасан нь үнэн. Буцааж татна гэдгээ Д.Мөнх-Эрдэнэд хэлчихсэн байгаа.

-Яагаад тэгээд эгүүлэн татахгүй байгаа юм бэ?

-Хөх хотод хэрэг үүсгээд шалгагдаж байгаа. Бид нааш нь татчих юм бол дипломат эрх ямбаныхаа хамгаалалтад ороод аливаа тайлбар өгч, тэндээ шалгагдахгүйгээр буцаж ирнэ. Үүнийг мэдсээр байж тайлбар өгүүлэлгүйгээр татвал бид түүнийг хамгаалсан болно. Зүй ёсоор манай байгууллагыг хардах болно. Тиймээс бид олон улсын хуулийн дагуу тухайн улсын хуулийн байгууллагын шаардлагын дагуу дархан эрхийг нь зөвхөн тайлбарын хүрээнд түдгэлзүүлж тайлбарыг нь өгүүлж байгаа.

Нөгөө талаас өөрөө буруугүй бол түүнийгээ нотлох боломж олгож байгаа юм. Нэг ёсны дипломат албаны зарчим гэж бий. Тэр дагуу явагдаж байгаа асуудал.

Г.Отгонжаргал "Үндэсний шуудан" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (112.72.11.106)
    Mafi maygiin suljeegeeree ogtsorohgui baih arga zam sedeh l geh baih daa
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Badag (112.72.11.106)
    Ogtsroh l heregtei bolj dee ah huu
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • иргэн (202.126.89.101)
    одоо орос солонгос гээл чухал чухал элчин сайдуудаа. бас л томилж чадаагуй шударга хун олж тавихгуй гадаад яамныхаа захиалгат луйварчдаа томилохоор тохиролцоо хийгээд л захаас нь томилуулж бна.Нямдоржийн хуухдээс авхуулаад.заавал гадаад яамнаас томилно гсн чмар хууль беа.шударга нэп цэвэр хун томилооч малнуудаа
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • bi (202.126.89.101)
    Odoo ch gsn tauij bgaa bolon tauihaar zehej bgaa hms n bugd l adilhan gadaad yamnii eeljit zahialgat luivarchid.Odoo herhen shudarga shiiduerlehiig n harya.
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • хүсэлт тавиад байгаа сайд нь хүртэл оффшорчин..гадныханы элэг нь хөшиж үхлээ..монгол гэж азийн чучка боллоо... (203.91.116.154)
    зочин
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • zochin (202.9.42.167)
    tur ter humuuct itgeed ylcinhaa ner turig undurt urguud ireerei gcn utgel daahgui turiin hair daahgui hognuudig mart tendee harin shorond xataa mongol ylc 3 huneer dutahgui
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • bold (202.9.42.167)
    ylcin ner turig gutaacan ymnuudig und n xairladag n ter chigt xay turiin xair daaj ubj chadahgui umnuudig mart harin shorond n hataa utgel daaj chadahgui umnuudig mart ted naraar mongol dutahgui
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Б.Бямбасайхан (202.179.25.210)
    Албан тушаалтайгаа зууралдах санаагаа хэлээд байна энэ хулчгар офшорчин
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 6 цаг 50 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 8 цаг 24 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 8 цаг 49 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 9 цаг 7 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 9 цаг 24 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 9 цаг 43 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 22 цаг 7 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 22 цаг 17 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 23 цаг 19 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 23 цаг 37 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 23 цаг 37 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 23 цаг 45 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 23 цаг 57 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр 17 цаг 50 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно Өчигдөр 17 цаг 47 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана Өчигдөр 17 цаг 34 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 30 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 17 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь Өчигдөр 16 цаг 41 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top