x

Ц.Цэцэгдэлгэрэх: Хөрөнгө, орлогоо нотолж чадаагүй албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн шалгаж байна

Авлигатай тэмцэх газар (АТГ)-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхтэй ярилцлаа.

-Төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг АТГ жил бүр бүртгэн авч олон нийтэд мэдээлсээр ирсэн. Ингэж нээлттэй мэдээлэхийн ач холбогдол нь юу вэ?

-Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэг арга нь албан тушаалтнууд шударгаар олсон орлого, хөрөнгийнхөө байдлыг жил бүр мэдүүлэх явдал. АТГ-аас хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгаж, худал мэдүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх буюу авлигын гэмт хэрэг болохоос өмнө таслан зогсоох арга хэмжээ авч ажилладаг.

Уг мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж, олон нийтэд мэдээлэх нь АТГ-аас албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэдийн хяналтад өгч байгаа нэг хэлбэр. Иргэдийн хяналт, оролцоотойгоор авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой чухал үйл ажиллагаа. Нөгөө талаас хөрөнгө, орлогоо мэдүүлэх нь нийтийн албан тушаалтны үүрэг хэдий ч өөрийгөө шударга ажиллаж байгаа гэдгийг олон нийтэд нээлттэй харуулах баталгаа болдог.

-Албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлэг дэлгэрэнгүй бус байна гэж зарим хүн шүүмжилдэг шүү дээ.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягтад заасны дагуу мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүний тухайн тайлант онд олсон долоон төрлийн орлогоо мэдүүлж байгаа. Тухайлбал, үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулал, үйл ажиллагааны болон хөрөнгө борлуулсны гэх мэт орлогыг мэдүүлдэг. Мөн хувь хүний нууцтай холбоотой зарим зүйлээр зохицуулагдсан болохоор бид олон нийтэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуй байдлаар мэдээлж байгаа.

Авлигын эсрэг хуульд заасны дагуу албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. 2013 оноос эхлэн хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлэг (ХАСХОМ)-ийг цахимаар авдаг болсон. Ингэснээр төрийн албан хаагчид мэдүүлгээ интернэт орчин бүхий газарт хаанаас ч мэдүүлж болох нөхцөл бүрдүүлээд байгаа. Энэ нь судалгаа, дүн шинжилгээ хийх, мэдээллийг нэг доороос түргэн шуурхай авах, хяналт шалгалтыг шуурхай зохион байгуулах ач холбогдолтой.

-Хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд мэдээлэхдээ АТГ шинэчлэл хийсэн гэсэн. Яг ямар шинэчлэл хийв?

-Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудынхыг олон нийтэд мэдээлдэг байсан. Цахим системийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор 2018 онд нийт 35 700, 2019 онд нийт 36 800 орчим албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан.

Жил бүр 40 000 гаруй хүнээс мэдүүлгийг нь авчихаад яагаад 36 мянга орчим албан тушаалтныг ил мэдээлээд байна гэж гайхаж магадгүй. Төрийн болон албаны нууцын тухай хуульд зааснаар төрийн цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний тоо бүртгэл, нэгдсэн мэдээлэл, цэргийн мэргэжлийн ангилал, ногдуулан данслагдсан хүн, техникийн нэгдсэн тоо бүртгэл нь төрийн нууцад хамаарах гэх мэт зохицуулалтаар Тагнуулын ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах яам зэрэг таван байгууллагын мэдүүлэг гаргагчдын хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд нээлттэй мэдээл дэггүй. Төрийн захиргаа, нутгийн захиргааны болон нийслэл, дүүрэг, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн бусад этгээдийн мэдүүлэг гаргагчдынхыг олон нийтэд нээлттэй байршуулсан.

-Иргэдийн хяналтад өгч байгаа гэж та бүхэн хэлдэг. Гэтэл иргэдэд хөрөнгө, орлогын мэдүүлгийг унших, судлах соёл, дадал, сонирхол байгаа болов уу?

-Авлигатай тэмцэнэ гэдэг нь дан ганц АТГ-ын чиг үүрэг, хэрэгжүүлэх үйл ажиллагаа биш. Авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай нийгмийг хөгжүүлэхэд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам, эвслийн хүсэл эрмэлзэл, идэвх санаачилга хамгаас чухал төдийгүй Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн зорилго ч үүнд оршиж байгаа.

Хөрөнгө, орлогын мэдүүлгийн мэдээллийг иргэд, олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэдэг. Гэтэл зарим сэтгүүлч таслал, цэгийг буруу ойл гож мэдээлэх явдал гарч байна. Бид цахим хуудсандаа байршуулахдаа мянгаар тооцож тавьдаг. Тухайлбал 15 350.0 мянган төгрөг гэхийг зарим сайтын сэтгүүлч 153 сая, эсвэл 15 тэрбум төгрөг гэж уншиж, хүмүүсийн орлого хэд дахин өссөн гэх зэргээр буруу, зөрүү мэдээлэл гаргасан. Уг нь энэ тоо 15 сая 350 мянган төгрөг гэсэн үг. Ялангуяа төрийн өндөр албан тушаалтнууд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нарын мэдүүлэгт судалгаа, харьцуулалт хийхдээ мянгаар тооцож тавьсан тоог буруу уншиж, хэт өссөн байдлаар харуулж байгаа нь асуудлыг улстөржүүлж сарниах, тодорхой хүний нэр хүндэд халдах сөрөг үр дагавар гарч байна.

Бид хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдэд илүү ойлгомжтой байдлаар нийтлэх, тухайлбал, орлогыг төрөл төрлөөр нь задалж харуулах зэргээр цахим мэдээлэлдээ өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа.

-Санаатай ч гэх үү, санамсаргүй ч гэмээр ойлголтын зөрүү нэлээд гардаг юм шиг. Тухайлбал, өөрийн нэр дээрх газрыг мэдүүлэхдээ хэмжих нэгжийг яаж сонгох ёстой вэ?

-Албан тушаалтнууд өөрийн болон гэр бүлийн гишүүний нэр дээрх өмчлөлийн, эзэмшлийн, ашиглалтын газрыг мэдүүлэх үүрэгтэй. Хэзээ авсан, төрөл, хэмжээ, зориулалт, үнийн дүнг зах зээлийн ханшаар илэрхийлэн бичих ёстой байдаг. “Газар” гэсэн энэ хэсэгт мэдүүлэг гаргагч өөрсдөө ам метрээр нь, эсвэл га-гаар нь мэдүүлэх эрхийг мэдүүлгийн маягтад нээлттэй олгосон байгаа. Өөрөөр хэлбэл, өрхийн хэрэгцээнд олгодог газраа 700 ам метр гэх үү, 0.07 га гэж мэдүүлэх нь тухайн хүн сонголт хийх боломжтойгоор оруулж өгсөн байдаг юм. Гэтэл энэ асуудалд мөн алдаа гаргаад их хэмжээний газартай юм шиг хэвлэлээр мэдээлээд байна.

-Мэдүүлэг авдаг маягтаа боловсронгуй, ойлгомжтой болгох шаардлагатай юм байна даа.

-Тийм ээ. Илүү ойлгомжтой болгон ажиллаж байгаа. Жишээлбэл, өмнө нь “Барилга байгууламж” гэсэн хэсэгт автомашины зогсоол, зуслангийн байшин, гэр, хашаа байшин, амбаараа хүртэл бичдэг байсан. Энэ бүгд нийлэхээр тухайн албан тушаалтан маш олон байгууламж, орон сууцтай мэт харагддаг байв. Энэ жилээс иргэдэд ойлгомжтой, нээлттэй байлгах үүднээс үүнийг дэлгэрүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, амины орон сууц, нийтийн орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний оффис, авто зогсоол гэх мэтээр бүгдийг нь төрөлжүүлсэн.

Бас “Хадгаламж” хэсэгт дотоод дахь хадгаламж, гадаад дахь хадгаламж гэж ялгавартайгаар харуулдаг боллоо.

-Албан тушаалтнуудаас хөрөнгө, орлогын мэдүүлгийг авах нэг хэрэг. Олон нийтэд мэдээлэх нь бас нэг ажил. Хамгийн чухал хэсэг нь иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр хөрөнгө, орлогоо шударгаар олсон уу, үгүй юү гэдгийг шалгаж тогтоох ажил байх болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд төрийн албан хаагчдын нэр хүнд унаж, улмаар хууль бусаар хөрөнгөжсөн, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, бусдад давуу байдал олгодог гэх мэт сөрөг ойлголт бий болж байгаа. Жилээс жилд хууль бусаар хөрөнгөжсөн гэх албан тушаалтны талаарх үндэслэл бүхий мэдээлэл АТГ-т ирж, тоо нь өсөх хандлагатай.

АТГ-аас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нягталдаг. 2019 он гарсаар 120 орчим албан тушаалтны мэдүүлгийг нарийвчлан шалгалаа. Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр үүний 20 орчим хувийг, үлдсэнийг нь төлөвлөгөөт хяналт, шалгалтын хүрээнд хийжээ. Шалгалтаар зөрчил гаргасан, орлого, хөрөнгөө худал мэдүүлсэн 19 албан тушаалтанд сануулах, цалинг бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх сахилгын арга хэмжээ тооцуулснаас таван хүнийг нийтийн албанаас чөлөөлүүлсэн.

Мөн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж нотолж чадаагүй есөн албан тушаалтныг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр гэмт хэргийн шинжтэй гэж үзэн гүнзгийрүүлэн шалгаж байгаа. 2018 онд 21 албан тушаалтныг дээрх үндэслэлээр холбогдох хэлтэст шалгуулахаар шилжүүлсэн. Иймд нийтийн албанд ажиллаж байгаа албан тушаалтнуудад хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ үнэн, зөв мэдүүлэх, ашиг сонирхлын зөрчилд автахгүй, хууль бусаар орлого, хөрөнгө олохгүй байх нөхцөл, шаардлага үүсэж байна. Хэрэв хууль ёсны орлогоос өөр их хэмжээгээр олсон орлого, хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл гэж үзэх үндэслэл болж байгааг анхаарах хэрэгтэй.

Эцэст нь хэлэхэд, төсвийн мөнгөнөөс хумсалсан, хууль бусаар орлого олж, үндэслэлгүйгээр хөрөнгөжөөд байгаа албан тушаалтнуудыг АТГ-т мэдээлж, “шүгэл үлээх” үүргээ хэрэгжүүлэхийг иргэд, олон нийтэд уриалж байна. Тэдгээрт дураараа авирлах, ард түмний хөрөнгөөс дахин хумслах боломжийг олгохгүй байх, авлигагүй улс орон болохын төлөөх тэмцэлд иргэн таны оролцоо, хяналт хамгаас чухал байгааг онцолъё.

unuudur.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 29 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 2 цаг 2 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 31 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 36 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 39 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 43 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 48 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 3 цаг 57 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 19 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 51 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 13 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 19 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 33 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 44 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 51 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 5 цаг 58 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 6 цаг 2 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 6 цаг 8 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 12 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 15 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top