x

Ц.Оюунгэрэл: Төрийн ордонд хүний амьд явах эрх зөрчигдсөн

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн сарын 17-нд харамсалтай үйл явдал тохиосон. Та МОАН-ыг талийгаач Г.Батхүүтэй хамтран үүсгэн байгуулж байсан шүү дээ?

-Тийм ээ. Ойрд гунигт мэдээ олон сонсож байна. Манай талийгаач Д.Арвин, Г.Батхүү хоёр парламентад нэг ширээнд сууж байсан. Бие биеэ хөгжөөж, хошигнодог найзууд байлаа. 2016 онд бид УИХ-д хамт сууж байхад ардчиллын 25 жилийн ой тохиосон. Тэр ой нэг л нам гүм өнгөрсөн. Тухайн үед Г.Батхүү, А.Бакей бид хэд Монголын ардчилалд тэмдэглэх юм байхгүй юм уу. Бид ямар үнэ цэнэтэй зүйл бүтээсэн билээ. 

Сүүлийн 25 жилд ардчиллаас ямар сургамж авч, үнэт зүйл бүтээв гэж ярьж байгаад МоАН-ыг байгуулахаар болсон юм. Энэ санаачилгын гол зорилго нь ардчиллын үнэт зүйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, залуучуудад зааж сургах, гэгээрүүлэхээр архив үүсгэж өөрөөр хэлбэл, үнэт зүйлд консерватив хийх ТББ-ыг байгуулсан юм. Үүний дараагаар  ардчиллын 10 үнэт зүйлийг томьёолсон.

Хамгийн эхэнд бичигдсэн үнэт зүйл бол Монголын ардчилал тайван замаар ирсэн. Нэг ч цонх хагалаагүй маш тайван замаар ардчиллыг эхлүүлсэн. Нэгнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдахгүйгээр хэл амаараа хоорондоо ярилцаад үүссэн асуудлаа шийддэг байх нь хамгийн үнэ цэнэтэй соёл юм. Энэ бүхэнд талийгаачтай хамтарч ажиллаж байлаа.

-Талийгаач өөрөө ардчиллын илэрхийлэл байсан даа?

-Түүний соёлын өвийг дээдэлсэн зан чанар нь ардчиллын үнэт зүйлийн нэг яах аргагүй мөн. Өөрөө морь уяадаг “Толин хул”-ыг дээдэлж ямар гоё дуу бүтээсэн билээ. Угаасаа соёлын өв, тэр дундаа ардчиллын үнэт зүйлийг  тээж, түгээн дэлгэрүүлэх чинхүү хүсэлтэй хүн юм гэдэг нь сэтгэл зүрхнээс нь харагдаж байсан. 1990 онд хэдэн залуус жагсаж байгаад ардчилал гэдэг юмыг хийсэн.

Одоо коммунизм байгуулсан ч болно хэмээн явцуу бодлоор савлаж болохгүй. Нэг үеийнхний бүтээсэн үнэт зүйлийг тодорхойлж дараагийн үедээ үлдээх зарчим дээр суурилсан байгууллага. Одоо ч энэ чиглэлд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Нөгөөтэйгүүр талийгаач маань АН-ын дэд даргаар томилогдоод байсан.

Бидэнд юу гэж захисан вэ гэвэл “Бид хоёр жил ардчиллын үнэт зүйлийн тухай ярилаа. Одоо энэ үнэт зүйлээ намынхаа үнэт зүйл болгоход хувь нэмрээ оруулж ажиллаарай” гэж хэлж байсан. Гэтэл үнэхээр харамсалтай зүйл боллоо.

-АН-ын зүгээс ОУПХ-нд хандсан. Та энэ асуудалд илүү анхаарч ажиллаж байна уу?

-Хэргийн нөхцөл байдал цагдаагийн эрх мэдлээс хэтэрсэн орчинд төрийн хамгаалалтай газар болсон учраас Монгол Улсын цагдаа, хууль хүчнийхэн хараат бусаар нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэлтэй гэж бодож байна. Тиймээс ОУПХ-нд хандсан. Одоогоор тэр талаар албан ёсны хариулт ирээгүй байна.  Ямар ч байсан эхний ээлжинд бидний хүсэлтийг хүлээн авсан.

-Хандаж байгаа гол үндэслэл нь юу вэ?

-Хэрэв талийгаач гудамжид явж байгаад унасан бол хүн тааралдаад хамгийн түрүүнд түргэн дуудна. Дараа нь цагдаа дуудна. Гэтэл талийгаачийн энэ үйл явдлыг хамгийн түрүүнд харсан хүн хамгийн эхэнд Тагнуулын байгууллагыг дуудсан байдаг. Тэгээд цагдаа, эмчийг дуудсан юм билээ. Тэгэхээр энэ хүний амь насыг аврах үйл ажиллагаа дарааллаар бол хамгийн сүүлд явагдсан. Амь насыг аврах боломжгүй болсон хойно эмч ирсэнд их гомдолтой байна.

Эндээс ажиглахад хүний амь нас аврах үйлдлийн дэс дараалал яагаад алдагдсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд эрх мэдэл саад болсон. Төрийн ордны хамгаалалттай, дархан цаазат дархлаатай, тагнуулын мэдэлд байдаг тэр орчинд эмчийг оруулах уу, үгүй юу гэдэгт зөвшөөрөл өгөх, авах гэсээр бүтэн цаг алдсан. Үүнээс ажиглахад монгол хүний үндсэн эрх болох хамгийн эхэнд биелэгдэж байх ёстой амьд явах эрх зөрчигдсөн.

Хамгийн түрүүнд, эрх мэдэлдээ үйлчлэх гэсэн дэс дараалал тогтжээ. Хүний амь эрсдэж байхад эмч дуудахаас илүүтэй тагнуулынханд хамгийн түрүүнд сонсгож байгаа нь хүний амьд явах эрхийн үнэт зүйл энд алга. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгосон хүний эцсээ хүртэл амьд явах эрх Төрийн ордонд олгогдоогүй. Үүнээс эхлээд энэ үйл явдал эргэлзээ төрүүлсэн. Ер нь цаашлаад хэргийн  шалгалт, мөрдлөг зөв явах уу гэдэгт эргэлзэж байна. Хэн, хэний өрөөгөөр орж шалгасан.

Хэн тэнд байсан гэх мэтээр асуудлууд ар араасаа  урган гарч байна. Эдгээрт хариулт өгөхөд Монголын цагдаа хүчин мөхөсдөж, хүч хүрэхгүй байна. Тэд одоо болтол мэдэгдэл хийж чадахгүй байна. Түүнчлэн задлан шинжилгээнд ар гэрийнх нь зүгээс хөндлөнгийн шинжээч, мэргэжлийн эмч оруулъя гэхэд хүсэлтийг нь хүлээж аваагүй, татгалзсан.

Зөвхөн эмч биш хүнийг оруулж болно гэсэн. Хөндлөнгийн гэрч оруулахад хүртэл мэргэжил, мэдлэгээр ялгаварлаж хязгаарлалт тавьж, хааж боосон үйлдэл гараад байгаа нь энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

-ОУПХ улс орны парламентын гишүүдийн аюулгүй байдалд хэрхэн хандаж ямар шаардлага тавьдаг юм бол?

-Украинд парламентын ордон руу дайрч байсан тохиолдол бий. Харин  гишүүд танхимд бие биеэ дайрч, доромжлох үйл явдал аль ч улсад байдаг. Манайд ч байнга байж л байдаг. Гэхдээ амь насаа алдаж байсан үйл явдлын тухай сонсож байгаагүй. Яг энэ нөхцөл байдалд ОУПХ ямар байдлаар хандахыг мэдэхгүй байна. Бид ямар хариу ирэхээс үл хамаараад эрхийнхээ төлөө дуугарч байх ёстой. Дараа дараагийн парламентын гишүүдийн амь нас, аюулгүй байдлын баталгаа хэр хангагдах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 

Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн аюулгүй байдал ч яригдана. Төрийн ордонд дуртай хүн нь дураар дургихад ямар ч хариуцлага байдаггүй юм байна. Хяналтын камергүй юм байна гэсэн дүгнэлт газар авах юм бол хамгийн аюултай. Тиймээс ОУПХ-ноос ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстой, ямар дараалалтай тусламж үзүүлэх, шалгалтыг нь хэрхэн хийж гүйцэтгэх зэрэг зөвлөгөө, стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Яагаад ОУПХ-г онцолж хамгаалалт хүссэн юм бэ. Хэргийг мөрдөх үйл ажиллагаанд энэ чиглэлийн олон улсын байгууллагад хандах боломж байгаа байх л даа?

-Зөвхөн парламентын дархлаанд хамгаалалт хүсэж хандаж байгаа. Парламентын олон улсын стандартыг мөрдүүлэхээр хандаад байгаа юм. Төрийн ордонд хүний амь нас эрсэдсэн байхад хамгийн түрүүнд ирэх ёстой эмч, цагдаа хамгийн сүүлд ирсэн. Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байдаг төрийн тусгай хамгаалалтай байгууллагын мэдэлд тэр хүн амь насаа алдчихаад тэгтлээ яагаад удав. Ер нь ямар ч газар осол болсон хамгийн түрүүнд амь насыг нь л аврах, амьд байлгах эрхийг нь хангадаг биз дээ.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 31 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 2 цаг 5 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 2 цаг 34 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 2 цаг 39 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 2 цаг 42 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 2 цаг 46 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 3 цаг 51 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 4 цаг 0 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 4 цаг 22 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 4 цаг 53 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 5 цаг 15 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 5 цаг 21 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 5 цаг 36 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 5 цаг 47 мин Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна 5 цаг 54 мин Хэт халалтын улмаас Токиод түргэн тусламжийн 3454 дуудлага иржээ 6 цаг 0 мин НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Матилда Димовскад талархал илэрхийлэв 6 цаг 5 мин Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчилсэн тариф ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 6 цаг 11 мин Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ 6 цаг 14 мин СОР17: 190 орчим орны 2000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байна 6 цаг 18 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и...
Top