x

“Эрдэнэт үйлдвэр” Токиогийн олимпод оролцох баг тамирчдаа дэмжинэ

“Токио-2020” зуны XXXII олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих зорилго бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газартай байгууллаа.

“Олимп, паралимпод оролцох баг тамирчдаа дэмжих” тухай санамж бичигт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар гарын үсэг зурах ёслол энэ сарын 4-ны өдөр боллоо.

Санамж бичигт гарын үсэг зурснаар олимп, паралимпод бэлтгэгдэж буй баг тамирчдын бэлтгэл сургуулилтын орчин нөхцөл сайжрах, олимпийн эрх олгох, оноо цуглуулах тэмцээнүүдэд өргөн хүрээнд оролцох, гадны улсад хамтарсан бэлтгэл хийх илүү боломжууд бүрдэж байна.

Монгол Улсын Засгийн газар сүүлийн жилүүдэд Төрөөс биеийн тамир, спортын салбарт баримтлах бодлого, дэмжлэгт онцгой ач холбогдол өгч шат дараалсан олон ажил хэрэгжүүлж байгаа юм.

Тэдгээрээс гол анхаарал хандуулж буй нь “Токио-2020” зуны XXXII олимпийн наадмын бэлтгэл ажил билээ. Энэ ажлын хүрээнд “Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хороо” өнгөрсөн 2018 онд байгуулагдаж, тус хорооны даргаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, орлогч даргаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нар ажиллаж, хоёр удаагийн хурлаар томоохон асуудлуудыг шийдвэрлэжээ.

Монголын баг тамирчид 2008 оны олимпод түүхэн амжилтаа гаргасан. Энэ удаагийн “Токио-2020” зуны XXXII олимпийн наадам цагийн зөрүүгүй, ижил бүс нутагт зохион байгуулагдах давуу талтай тул Бээжин-2008 олимпийн наадмын амжилтаа бататгах болон ахиулах зорилготой ажиллаж байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 17 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 11 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 20 цаг 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 21 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 22 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 22 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top