x

“Korean Air” компанийн захирал хоёр охиноо албан тушаалаас нь огцруулжээ

БНСУ-ын “Korean Air” компанийн гүйцэтгэх захирал Чой Ян Хо эрх мэдлээрээ далайлган бусдад дээрэнгүй хандсан гэх хэрэгт орооцолдоод байгаа хоёр охиноо удирдах албан тушаалаас огцруулж байгаагаа зарласан байна. Түүний бага охин “Korean Air” компанийн маркетингийн хэлтсийн дарга Чой Хюн Минийг өнгөрөгч сард хурлын үеэр ажилтныхаа нүүр рүү ус цацсан хэрэгт буруутган цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бол том охин Чой Хюн А нь 2014 онд онгоцны үйлчлэгчийг самар авч ирж өгөхдөө тавганд биш ууттай нь авч ирж өглөө хэмээн онгоцноос хөөж, нислэгээ хойшлуулан олон хүний ажлыг цалгардуулсан хэргээр дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхаарлын төвд орж улмаар 2015 онд агаарын тээврийн аюулгүй байдлыг алдагдуулсан, эрх мэдлээрээ дарамталсан зэрэг хэргүүдээр таван сарын турш хоригдсон.

Чой Ян Хо: “Korean Air” компанийн гүйцэтгэх захирлын хувиар мөн эцэг хүнийхээ хувиар би охидынхоо ёс зүйгүй үйлдэлд уучлалт гуйж байна. Энэ бүхэн миний буруу. Гэр бүлийн маань гишүүдийн үйлдлээс болж хохирол амссан компанийхаа бүх ажилтан албан хаагчдаасаа хүлцэл өчье”

Өмнөд Солонгосын тэргүүлэх агаарын тээврийн компани болох “Korean Air” -ийн гүйцэтгэх захирлын охид ийнхүү ёс зүйн алдаа гаргасан нь олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжлэлтэй тулгараад байна. Дээрх хэргүүд шуугиан дэгдээж эхэлснээс хойш Кореан Эйр компанийг нэрнээсээ “Korea” буюу Солонгос улсын нэрийг авч хаяхыг шаардсан бичигт нийт 56.000 хүн гарын үсгээ зуржээ. Энэ хэргээс гадна Чой Ян Хогийн гэр бүлийнхнийг татвар төлөлгүйгээр тансаг эдлэлүүд оруулж ирдэг гэсэн хэрэгтэй холбогдуулан өнгөрөгч бямба гарагт цагдаагийн ажилчид тус компанийн төв оффист нэгжлэг хийсэн байна.

Эх сурвалж: MONGOLTV.NEWS

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 18 цаг 56 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 5 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 11 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 16 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 20 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 23 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 18 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top