x

Хойд Солонгос түүхэн уулзалтыг Монголд хийх саналтай байна

Дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа Дональд Трамп, Ким Жон Уны түүхэн уулзалтыг зохион байгуулах газраар Монгол, Сингапур хоёр улс шалгарч үлдээд байгааг Өмнөд Солонгосын гурван том өдөр тутмын сонины нэг Жүнан Илбо өчигдөр мэдээлжээ.

Уг асуудалтай ойр ажиллаж буй албаны эх сурвалж тус сонинд ярихдаа “Саяхныг хүртэл Швед, Швейцарь зэрэг Европын улсууд яригдаж байсан ч Хойд Солонгосын удирдагч тэдгээр улс оронд зорчиход хүндрэлтэй учраас хасагдсан. Одоо АНУ, Хойд Солонгосын талууд Монгол, Сингапур улсуудын алийг сонгохоо эцэслэн шийдэхээр ажиллаж байна” гэсэн байна.

Шийдвэр энэ долоо хоногт багтан гарах боловч Пёньяны хүсэлтээр уулзалтын цаг хугацаа, хэлэлцэх асуудлын жагсаалтыг эцэслэн батлах хүртэл зохион байгуулах газрыг зарлахгүй байх магадлалтай байна гэжээ.

АНУ, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүд тавдугаар сарын сүүл, зургаадугаар сарын эхээр уулзах төлөвтэй байгаа юм.

Зөвлөлтийн үеийн нисэх онгоцыг хувиргасан Хойд Солонгосын хувийн агаарын хөлөг Чаммэй-1 нь хол аялах чадваргүйгээс Европын орнуудад зохион байгуулах боломжгүй болж байгаа гэнэ.

1970-аад онд үйлдвэрлэгдсэн уг онгоц нь 5,000 км хүртэл зам туулах чадвартай. Гэтэл Пёньянаас Стокгольм нь 7,200 км, Цюрих нь 8,500 км зайтай аж.

Тиймээс Хойд Солонгосын тал Монгол улсыг уулзах газраар сонгохыг санал болгож байгаа гэнэ. Харин АНУ-ын тал Монголын нийслэл Улаанбаатарыг дэд бүтцийн хөгжил сул гэж үзээд оронд нь Сингапурыг санал болгож байгаа тухай эх сурвалж мэдээлжээ.

Нэг талын ашиг сонирхолтой Өмнөд Солонгос, Япон, Хятад зэрэг орнуудыг Америкийн тал жагсаалтаас хасаж, зүүн өмнөд Азийн орнуудыг судалсны дүнд Сингапурыг сонгоод байгаа гэнэ.

Сингапур нь Вашингтоны тавьж буй дэд бүтэц, аюулгүй байдлын шалгуурыг хангаж, мөн Трампын энэ уулзалтыг сүр жавхлантай зохион байгуулах хүсэлд нийцэж байгааг мөн дурджээ.

Пёньянаас Сингапур хүртэл нисэхэд 6 цаг 30 минут зарцуулж, 4,700 км зам туулах юм байна.

Эх сурвалж: JoongAng Daily

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 19 цаг 0 мин Монтенегро улсын түүхийн товч 19 цаг 9 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 19 цаг 16 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 19 цаг 20 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 19 цаг 25 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 19 цаг 28 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 20 цаг 23 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top