x

Бороо наашилсан энэ өдрүүдэд үерийн далангуудаа суллавал дээргүй юү

Үерийн далан таглаж барилга барьсаар удлаа.

“Борооны улирал эхэлчихлээ. Тэр дундаа манай энэ хавиар үер буух магадлал өндөр тул эрсдэлтэй бүсэд ордог. Гэтэл төлөвлөлтгүйгээр барилга барьж иргэдэд аюул учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Үүнийг холбогдох хүмүүс нь харж, нэгийг бодон хоёрыг тунгаагаасай гэж хүсэх юм. Үерийн шугам хоолой дарж, хааж барилга барих энүүхэнд болж. Үүнээс үүдэн бороо орсон үед зам эвдрэх шороо тоос босох, эцэстээ хүн явахын эцэсгүй нөхцөл байдал үүсдэг болсон” хэмээн Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Ц.Төмөрцогт гэгч залуу учирлан ярьж сууна. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг орчимд хөл хөдөлгөөн ихтэй ч зам талбай давчуухан билээ.

Гэтэл дарин дээр давс гэгчээр эмнэлгийн баруун талд байрлах үерийн далангийн ус зайлуулах хоолойг таглан байж барилга барьжээ. Ойр орчин нь хогондоо дарагдсан, эмх цэгцгүй ийм л нэг газар болж. Манай сурвалжлах хэсэг үерийн даланг таглаж барилга барьж, нийтийн эрх ашгийг зөрчиж буй үйлдлийн талаар ийн сурвалжиллаа.

ДАЛАНД СУУРИЛУУЛСАН УС ЗАЙЛУУЛАХ ХООЛОЙ МӨСӨӨР ТАГЛАГДЖЭЭ

Далангийн ойролцоо “Үерийн аюултай бүс. Голын үерийн хамгаалалтын бүсэд барилга байгууламж суурьших үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн самбар босгожээ. Гэвч үерийн далан дотор ус зайлуулах хоолой суурилуулж байгаад барилга барьчихаад байна. Эндхийн оршин суугчид хэлэхдээ “Бүрэн өргөө” компанийн барьсан энэ барилга анх баригдахдаа олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан ч нэг өглөө сэрэхэд хэсэг газарт нь цэнхэр хашаа татаж аваад далангийн урд талын багахан талбайд цемент цутгах ажил хийгдэж эхэлсэн” гэж байв.

Нийслэл хотын үерийн далангийн ойролцоо бүсэд 1,000 гаруй айл амьдарч байгаа. Эдгээр өрхүүдийг үер усны аюулаас далан, шуудуу л хамгаалж байгаа юм. 51 байршилд нийтдээ 140 километр урт үерийн далан суваг бий. Ихэнх нь 1980-1990 оны хооронд баригдсан. Тэдгээрийн 70 орчим хувь нь эвдэрч шаардлага хангахгүй болчихоод байгаа.

Ийм байтал хэн нэгэн эрх мэдэлтэн, хөрөнгө мөнгөтэй компани нь дайрч, давшилж ирээд танагтай үлдсэн хэдэн далан дээр барилга бариад байж болох уу. Нийслэлд шар усны үерээс илүү хур борооноос үүдэлтэй үер буух нь 99 хувийн магадлалтай байдаг аж. Энэхүү үерийн улмаас далан шуудуу дүүрч, ойр хавь нь бүхэлдээ усанд автсаар ирсэн билээ. Далан дээр барилга барьсан асуудлын талаар Баянзүрх дүүргийн V хорооны газар зохион байгуулагч Б.Уянгаас тодруулахад “Үерийн далан дээр барилга барих гэж байна.

Зогсоож өгөөч” гэж иргэд манай газрын албанд хандаж байсан удаатай. Энэ хэсэг газарт орон сууц барих зөвшөөрлийг нийслэлээс олгосон юм байна лээ” хэмээсэн юм. Харин “Бүрэн өргөө” компанийн тухайд “Мөн л Нийслэлийн газрын албаны захирамжтай” гэх хариуг хэлж байлаа.

Баянзүрх дүүргийн V хорооны иргэд “Барилга барьсан далангийн үзүүр хэсэгт орон сууц руу өгсдөг хар зам байсан. Үүнийг хүртэл таглачихсан. Одоо машин байтугай хүн явах газар ч алга. Хэдий орчин тойрондоо өнгө нэмээд барилга байгууламж барьсан нь сайн хэрэг ч гэлээ бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр бүтээн байгуулалтаа хийж болдоггүй юм уу” гэдгийг хэлсэн.

Далан орчмыг сайн ажвал ус зайлуулах хоолой мөсөөр таглагдсан байв. Баянзүрх дүүргийн V дугаар хорооны ойр орчимд үерийн ус их буудаг. Мөн өвөл болон хаврын улиралд хөрсний ус гарч халиа дош үүсдэг. Гэтэл ус ихээр нэвчин гардаг эрсдэлтэй энэ бүсэд барилга байгууламжийг олноор нь барьжээ.

“ЭКО КОНСТРАКШН” КОМПАНИ ҮЕРИЙН ДАЛАНГ ТЭГШИЛЖ НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИНА ГЭВ ҮҮ

Үер усны далан, шуудууг таглаж барилга, байгууламж барьсан тохиолдол ганцхан үүгээр зогсохгүй. Зөрчил үүсгэсэн бас нэгэн баримт бол барилгын салбартаа нэртэй “Эко констракшн” компанийн үйлдэл юм. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дунд голын (Сэлбэ) үерийн даланг таглаж зөвшөөрөлгүй барилга барьж буйд иргэд бухимдалтай байна. Үерийн далан дотор “Эко констракшн” компани өнгөрсөн жилээс барилга барихаар зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа талаар оршин суугчид хэллээ.

Тоос бужигнасан хүндхэн нөхцөл байдал биднийг угтав. Даланг шороогоор тэгшилжээ. Компанийн зүгээс хэлэхдээ “Бид барилга барихгүй ногоон байгууламж барина. Нийслэлийн Захирагчийн албатай бид гэрээтэй. Гэрээ нь энэ оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан. Гэрээнд зааснаар ирэх намар буюу есдүгээр сарын 15-ны дотор ажлаа дуусгаж өгөхөөр тусгасан байгаа.

Уг нь 2020 он хүртэл тохижилтын ажлыг хийе гэсэн боловч энэ жилдээ багтааж дуусга гэсэн үүргийг нийслэлийн захиргаанаас өгсөн, бид түүний дагуул ажлаа хийж байна. Иргэдийн ярьсанчлан хууль бусаар барилга барьсан зүйл байхгүй” гэлээ.

Үерийн даланд барилга, байгууламж барих асуудал өнгөрсөн жилээс хойш яригдаж иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсаар иржээ. Энэ талаар ойр хавийн оршин суугчид хэлэхдээ “Үерийн даланг шороогоор дараад ус урсах боломжийг нь хязгаарлаж байна. Мөн усны голдрилыг өөрчлөгдөхөд хүргэлээ. Ингэснээр оршин суугчдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учирч болзошгүй боллоо.

Энэ газарт 2018 оны зунаас эхэлж үерийн даланг багасгаж, хашаа босгож, бетон блок цутгаж байсан. Үүнийг тухайн үед Геодези, усны барилга байгууламжийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зогсоосон. Гэтэл 2019 онд дахиад барилгын ажлыг эхлүүлчихлээ. Одоогоор тус газарт усны голдрилыг өөрчилж, хоёр талаас нь шороогоор дараад, үерийн далан дундуур шороон зам гаргасан байдалтай гурав хонож байна.

Оршин суугчдын зүгээс НМХГ, Нийслэл хотын захирагчийн албанд мэдэгдэхэд дорвитой арга хэмжээ авсан зүйл алга. Энэ үйл ажиллагаа нь Барилга байгууламжийн тухай хууль, Хог хаягдлын тухай хууль, зэрэг олон хуулийг зөрчиж үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн үг” хэмээн учирлав. “Эко констракшн” компани далан дотор барилга барих гэж улайрсан асуудал ганцхан үүгээр зогсохгүй ажээ.

Эргэн сөхвөл 2018 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр дунд голын далан дотор барилга барихаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан удаатай. Ингэхдээ ямар ч зөвшөөрөлгүй тус барилгыг эхлүүлэн байсныг холбогдох байгууллагууд шалгаж тогтоосон байдаг. Тухайн үед Геодези, усны барилга байгууламжийн газар, мэргэжлийн хяналтын байгууллагын мэргэжилтнүүд шаардлага тавьснаар барилга барих гэж байсныг таслан зогсоосон байдаг байна.

Гэтэл энэ удаад “Баянмонгол” хорооллын ойролцоох даланг сүйтгэхээр зэхлээ. Анхнаасаа энэ хэсэгт барилга барих санаа агуулсан байгаа нь илт. Харин энэ удаад ногоон байгууламж барина гэх нэрийдлээр барилга барих далд санааг агуулж байсныг үгүйсгэхгүй юм. Нэг хэсэг барилгын компаниуд нийтийн эзэмшлийн зам талбайд барилга байгууламж барих тохиолдол бишгүй л их байсан.

Харин одоо нийтийн эзэмшлийн талбайг цөлмөж дуусаад үерийн далан руу халдаж эхэллээ. Барилгын салбар бол иргэдийн тав тух, аюулгүй байдал, амь насыг хариуцах учиртай чухал салбарт тооцогдоно. Гэтэл ийм дүр төрхтэй байх ч гэж. ”Эко констракшн” компани бүсэлж аваад ногоон байгууламж барих гэж буй Дунд голын (Сэлбэ) далан бол Улаанбаатар хотын зүүн хойд хэсгийг үерийн уснаас хамгаалах зорилготой баригдсан.

2014 онд засвар шинэчлэлтийн ажил бүрэн хийгдсэн далан аж. Уг далан 60 метр урттай бөгөөд “Эко констракшн” компани үерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газартаа оруулсан байна. Ийнхүү далан дээр барилга барьснаар ихээхэн хүчтэй үер болоход хохирлын хэмжээг үнэлэхийн аргагүй байдалд хүргэх гэнэ. Хууль бусаар барилга барьсан асуудал байхгүй ч үерийн даланг таглаж барих нь өөрөө иргэдэд болоод орчиндоо учруулах хор хөнөөл их гэдгийг хаа, хаанаа ухамсарламаар байна.

Эгэл жирийн иргэн гэхээрээ л мөнгөтэй нэгэнд эрхээ боомилуулдаг байх гэж үү. Тэмцээд, тэмцээд дийлдэггүй байдалтай олон ч жилийг үдлээ. Ямар нэгэн аргаар авна л гэсэн бол авдаг, барина л гэсэн бол барьдаг жишиг тогтлоо. Хууль, захирамж үйлчлэхээ ч байж. Улс эх оронд бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт бий болохын хэрээр хөврөн гарах асуудал ч мундахгүй юм.

Далан шуудууныхаа амыг таглаж, бөглөх хүртлээ газаргүй болчихсон улс уу, бид. Иймд газар олгохдоо хэн нэгэн компанийн эрх ашгийг дээдлэх биш иргэдийн эрх ашгийг хүндэтгэж байвал дээрсэн. Далан болгонд барилга сүндэрлүүлээд байвал эцэстээ гэр хорооллынхон төдийгүй орон сууц, албан конторууд ч жилийн дөрвөн улиралд ус, мөсөн дунд амьдрах байдалтай нүүр тулж мэдэх нь байна шүү.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 13 цаг 35 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг ухаалаг камераар илрүүлж байна 13 цаг 37 мин Татан буугдсан банк болон Хөгжлийн банкнаас 127.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 13 цаг 37 мин Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцлээ 13 цаг 38 мин Арвайхээр сумын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг хэрэгжүүлж байна 13 цаг 39 мин Бүх багийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ 13 цаг 39 мин Налайх дүүрэгт дулааны станц, эмнэлэг барих болон эдийн засгийн тусгай бүс байгуулахыг даалгав 13 цаг 40 мин "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ 13 цаг 41 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 13 цаг 42 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 16 цаг 6 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 16 цаг 12 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 16 цаг 23 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 16 цаг 24 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 16 цаг 27 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 18 цаг 3 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ 18 цаг 9 мин Халхголд автомашин яндангийн өвс шатаж хээрийн түймэр гарсан хэрэгт ял шийтгэл оноов 18 цаг 18 мин Өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Алдрын цом” тэмцээнд "Хөх Монгол" клуб тэргүүллээ 18 цаг 19 мин ОХУ болон Вьетнам улс атомын цахилгаан станц барих хэлэлцээрт гарын үсэг зурлаа 18 цаг 22 мин Монгол Улсад оны эхний гурван сард 126 мянга гаруй жуулчин иржээ 18 цаг 26 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв
Top