x

Л.Оюун-Эрдэнэ: Зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжуудыг буулгахаас өөр аргагүй

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн газруудыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид олгосон асуудлыг цэгцлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.

Өнгөрсөн 27 жилийн хугацаанд төлөвлөлтгүй газар олгосон нь нийслэлийн агаарын бохирдол, автозамын түгжрэлтэй холбоотой. Тиймээс одооноос газар олгох, хот төлөвлөх асуудлыг урт хугацаанд харж шийдвэрлэх шаардлагатай гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ:

-2012 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар Хөрөнгийн биржийн баруун талд байрлах 0.7 га газар, 2012 он Асашёорюүгийн цэцэрлэгт хүрээлэнгийн 0.24 га газар, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн дэргэд 1.8 га, МУИС-ийн ур талын оюутны талбайг Улаанбаатар хотын банкинд тус бүр 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Мөн Улаанбаатар зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбайн урд талын хэсэг, Цэдэнбалын нэрэмжит талбайг ч хувийн хэвшилд олгосон асуудал бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар газар олголтын асуудлыг судлах, цэгцлэх төлөвлөгөө боловсруулах ажлын баг гаргах боллоо. Түүнчлэн 100 гаруй аж ахуйн нэгжид Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн эзэмшлийн газраас олгосон асуудал бий.

Тиймээс өнөөдрийн хуралдаанаар тус төвийг улсын төсөвт байгууллага болгон өөрчлөн байгуулахаар шийдвэрлэсэн. Төр хувийн хэвшлээ дэмжинэ. Гэхдээ бизнес эрхлэхийн тул нийслэлийн төв талбай, хүүхдийн зуслангийн газрыг авч болохгүй. Цаашдаа зөвшөөрөлгүй барьсан барилга, байгууламжуудыг буулгахаас өөр аргагүй болж байна. Ирэх долоо хоногийн даваа гарагт Засгийн газрын гишүүд НЗДТГ-ын ажилтай танилцаж, газар олголтын асуудлыг хэлэлцэх болсон гэв.

Энэ үеэр БНХАУ-ын аж ахуйн нэгжид хүлэмжийн аж ахуйн зориулалтаар 50 га газар олгох асуудал үнэн эсэхийг тодруулахад, “Тийм зүйл байхгүй. БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд энэ асуудлаар ХААИС-ийн удирдлагуудтай уулзаж санал солилцож байсан ч хэрэгжүүлээгүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаадын аж ахуйн нэгжид хүлэмжийн зориулалтаар газар олгохгүй байхыг Хотын захирагч С.Амарсайханд үүрэг болгосон" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.161.5)
    энэ попчдын хэнийх нь үгэнд итгэхвэ......
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 27 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 35 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 46 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 56 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 10 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 42 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 52 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top