x

Сайд Ч.Улаан “Нийслэлд 50.6 мянган тонн мах шаардлагатай” гэв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны 2019.05.28-ны хуралдаанаар, хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийн талаарх ХХААХҮ-ийн сайд Ч.Улааны мэдээллийг сонсов. ХХААХҮЯ-наас махны хомсдол, үнийн савалгааг арилгахаар ажиллаж байгаа бөгөөд энэ онд гурил, хүнсний ногооны хангамж тогтвортой байхыг мэдээлэлдээ танилцуулсан. 

Мэдээлэлд, манай улсын хүн амын энэ оны хүнсний хэрэгцээнд нийт 117.6 мянган тонн, үүнээс Улаанбаатар хотын хэмжээнд 50.6 мянган тонн мах шаардлагатайг дурджээ. Улаанбаатар хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд 12.6 мянган тонн, нэг сарын хэрэгцээнд 4.2 мянган тонн мах шаардагддаг байна. Нийслэлийн хүн амыг махаар тогтвортой хангах зорилгоор, махны үйлдвэрүүдийн банкны зээлийн хүүг хөнгөлөх замаар нөөцийн махыг хямд худалдаж байна.  Арилжааны банкны шалгуурт тэнцсэн “Баатрууд Тэнгэр”, “Дархан меат фүүдс”, “Сүхбаатар мах маркет” ХХК-иуд дөрвөн мянган тонн мах бэлтгэснийг өнгөрсөн сарын 15-наас худалдаж эхэлсэн. Одоогоор, нөөцийн 58 хувийг борлуулаад байна. Нөөцийн мах зах зээл дэх жижиглэнгийн үнээс 16-45 хувиар хямд байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцолсон.

Харин Монгол Улсын хүн амын энэ оны хэрэгцээт гурилын хэмжээ 225.6 мянган тонн, үүнээс нийслэлд 97.2 мянган тонн гурил шаардлагатай. Тиймээс дээрх хэмжээний гурил үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц буудайн нөөцийг дотоодын ургацаас бүрдүүлсэн байна. Дотоодын үйлдвэрүүдийн агуулахад байгаа гурилын болон буудайн үлдэгдэл, импортын нийлүүлэлтээс үзэхэд шинэ ургац хүртэл гурилын хангамж харьцангуй тогтвортой байх аж.

Ноднин 13.1 мянган га талбайд төмс тарьж, 167.9  мянган тонн ургац хураажээ. Мөн хүнсний нарийн ногоог 8.6 мянган га талбайд тарьж 102.2 мянган тонн ургац авсан байна. Тариаланчдыг дэмжиж, эх орондоо тарьж ургуулсан хүнсний ногоог НӨАТ-аас чөлөөлж, ААНОАТ-ын 50 хувийг хөнгөлсөн. Түүнчлэн хүлэмжийн тоног төхөөрөмж импортлох татварыг мөн чөлөөлжээ. Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад, төмс хоёр хувиар, хүнсний нарийн ногоо 1.7-3.1 хувиар буурсан байна. Төмс, хүнсний ногооны хангамж шинэ ургац гарах хүртэл тогтвортой байх боломжтой юм байна.

Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн. Гишүүд, ноднин дулааны аргаар боловсруулсан их хэмжээний махыг экспортод гаргасан,  дотоодын зах зээлд махны үнэ нэмэгдсэн нь иргэдийг бухимдуулж байгаад бодлогын арга хэмжээ авахыг анхааруулав. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 38 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 59 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 13 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 45 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 55 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top