x

"Монгол хүүхдүүд" өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт 1925 онд Швейцарын Женев хотноо болж, жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос “Хүүхдийн баяр”-ыг тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Энэ жил манай улс "Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр"-ийг 67 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. 6 дугаар сарын 1-ний өдрийг угтаж олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдах юм. 

Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний тухай болон “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд, НМХГ, НОБГ, НЭМГ, НЦГ, ТЦА, Нийслэлийн Хүүхдийн холбооны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул: 

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Тухайлбал хүүхдийн оролцох эрхийг хангах, хүүхэд өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар шийдвэр гаргах үйл явцад сайн дурын үндсэн дээр оролцох бололцоог бий болгохын тулд Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 03 тоот тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын сүүлийн 7 хоногийн Лхагва гаригийг нийслэлийн “Хүүхдээ сонсох өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Энэ жил нийслэлийн “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР”-өөр “Хүүхэд бидний аюулгүй орчин” сэдэвт хэлэлцүүлэг болно. Энэхүү арга хэмжээг угтан нийслэлийн 9 дүүрэгт хүүхдийн чуулган зохион байгуулсан бөгөөд чуулганаар дэвшүүлсэн саналуудыг шийдвэр гаргагчдад хүргэх, хүүхдүүд эвлэлдэн нэгдэж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, өөрийн эрх ашигт нөлөөлж байгаа аливаа асуудлаар эцэг эх, шийдвэр гаргах түвшний хүмүүст дуу хоолойгоо хүргэх зорилготой юм. 

Мөн хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ, хүүхэд хамгаалал, аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудлаар Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийг хуралдуулах, хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын тухай хууль тогтоомж, бодлого хөтөлбөрийн хэрэгжилт, хүүхдийн, оролцоо болон эерэг мэдээ мэдээллийг түгээх “ХАЙРЫН ГАР” богино хэмжээний видео сурталчилгааны бүтээл шалгаруулах уралдаан зарлах зэрэг олон үйл ажиллагааг зохион байгуулна. 

Энэ жилийг “Хариуцлагатай аав, ээж”  буюу эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх жил болгон зарлаж бодлого, үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна. 

Эцэг, эхчүүд үүрэг хариуцлагаа сайжруулсан цагт хүүхдийн хөгжил, хамгааллын асуудалд дорвитой өөрчлөлт гарах юм. Бид бүгд хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулахаар бэлэг авч өгдөг. Та бүхний авч өгч байгаа бэлэг хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хор биш хоол болох, хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээгдэхүүнүүдтэй байгаасай хэмээн уриалж байна.

Хугацаа

Үйл ажиллагаа

Хэзээ

Тайлбар

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулах үйл ажиллагаа

1

2019.05.29

Хүүхдээ сонсох өдрийн хэлэлцүүлэг

12:30-14:30

“Пума империал” зочид буудлын хурлын танхимд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45 төлөөлөгч, Нийслэлийн Засаг даргын орлогч нар, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Нийслэл дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хэлтсийн удирдлагууд болон холбогдох албаны удирдлагууд, Нийслэлийн хүүхдийн 9 элч, эцэг эхийн төлөөлөл, 45 хүүхдийн төлөөлөл оролцох бөгөөд хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлаар тэдний дуу хоолойг сонсож, тодорхой шийдвэрүүдийг гаргана

2

2019.05.30

Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөлийн хурал

11:00-13:00

Нийслэлийн Засаг даргын тэргүүлдэг Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн хурал Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд зохион байгуулагдаж, Хүүхдийн эрүүл мэнд, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд хэрхэн ажиллаж байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлуудад зөвлөмж чиглэл хүргүүлнэ.

3

2019 оны 05 сарын 29-31

Зорилтод бүлгийн хүүхдүүдийг баярлуулах арга хэмжээ

-

Хамгааллын үйлчилгээ болон зорилтот бүлгийн хүүхэд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хүмүүжиж буй хүүхдүүдэд бэлэг гардуулах арга хэмжээ зохион байгуулна

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр зохион байгуулах үйл ажиллагаа

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

06-р сарын 01-нд 11:00-17:00 цагийн хооронд “МОНГОЛ ХҮҮХДҮҮД” баярын арга хэмжээг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 15 цаг 13 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 15 цаг 17 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 15 цаг 22 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 15 цаг 27 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 15 цаг 45 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 15 цаг 55 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 16 цаг 8 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 16 цаг 15 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 17 цаг 12 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 17 цаг 22 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 17 цаг 34 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 17 цаг 45 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 18 цаг 38 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top