x

Махны үнэ 2000-3000 төгрөгөөр буурчээ

Махны үнэ 10 мянга хол давж хүмүүсийг бухимдуулаад амжсан. Дүүргүүдэд нөөцийн махны худалдаа гарсан ч маханд дугаарлах хүмүүс урт дараалал үүсгэн, худалдаж авах махны хэмжээг тогтоосон нь хэтэрхий туйлшрал байсан гэх мэтчилэн нэлээд шүүмжлэлд өртсөн. 

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны иргэн н.Бат-Эрдэнэ “Махны үнэ өссөн учраас жижиглэнгээр авч байна. 60 гаруй сая толгой малтай атлаа “тэнгэрт тулсан” үнээр мах худалдаж аваад сууж байх гэж. Нөөцийн мах авахаар хэтэрхий урт дараалалд олон цагаар зогсоод 4-5 хоногийн хоолны мах авлаа” хэмээн халаглаж байсан юм. Харин өнгөрсөн амралтын өдрүүдэд худалдааны төвүүдэд махны үнэ буурсан байлаа. Тухайлбал, “Нарантуул-2” худалдааны төвд үхрийн цул мах кг 11,500-12,500 төгрөг байсан бөгөөд энэ нь долоо хоногийн өмнөхтэй харьцуулахад дариу 2,500-3,500 төгрөгөөр буурсан дүн аж. 

Худалдаачин Б.Цэнгэлийн ярьснаар богино хугацаанд махны үнэ огцом өссөн ч эргээд буух төлөвтэй байна гэв. Хэдийгээр үхрийн махны үнэ буурсан ч хонины мах төдийлөн буураагүй байна. Долоо хоногийн өмнө 11-12 мянган төгрөгийн үнэтэй байсан хонины цул мах өчигдөр 10 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Ийнхүү махны үнэ буурах болсон шалтгааныг албаныхан тайлбарлахдаа, Засгийн газрын хуралдаанаар хүн амын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэд зохицуулалт хийх талаар хэлэлцсэн. Махны үнийг тогтвортой байлгах үүднээс 127 худалдааны цэгт нөөцийн махыг борлуулж, амралтын өдөр өргөтгөсөн худалдаа хийж байна. Дулааны аргаар мах боловсруулан экспортлох үйлдвэрүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс бэлтгэх ёстой ч зах зээлд гарахын өмнө гар нядалгаа хийж байсан нь тогтоогдсон тул энэ байдлыг зогсооно гэдгийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлж байв. Түүнчлэн ченжийн харилцааг халж, иргэд үйлдвэрлэгч шууд харилцах боломжийг бий болгохоор ажиллаж байгаа аж. 

Хэрэв дотоодын зах зээлд хүндрэл үүсвэл 3, 4, 5 дугаар сард махны экспортыг зогсоох талаар ярьж буй аж. Дээрх шийдвэрүүдийг хэрэгжүүлснээр махны үнийг хэдэн хувиар бууруулна гэж хэлэх боломжгүй ч аль болох уян хатан байдлаар зохицуулахаар ажиллаж байгаагаа салбарын мэргэжилтнүүд хэлж байв. Юутай ч 14 хоногийн турш эрчимтэй өссөн махны үнэ 2,000-3,000 төгрөгөөр буурч иргэд түр амсхийж байна. Цаашид махны үнэ буурна хэмээн салбарын сайд Ч.Улаан илэрхийлснийг энэ дашрамд онцолъё.

Өнгөрсөн лхагва гариг буюу энэ сарын 22-ны байдлаарх махны үнэ гурав хоногийн дотор 2,000-3,000 мянган төгрөгөөр буурчээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 30 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 37 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 48 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 58 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 12 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 44 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 54 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top