x

АН-ын зөвлөл УИХ өөрөө тарах тухай уриалгыг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-д үүсээд байгаа нөхцөл байдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбогдуулан Ардчилсан намын зөвлөлөөс Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдэл нь гурван үндсэн зүйлээс бүрдсэн байна.

Үүнд:

Судалгааны байгууллагууд УИХ тарах эсэх талаарх судалгаа хийхэд иргэдийн 76 хувь УИХ тарах нь зөв гэсэн хариултыг өгсөн байна. УИХ-ын үйл ажиллагааг үнэлэх иргэдийн үнэлгээг 2018 оны 11 дүгээр сард 1.8 болтлоо буурсан нь өмнөх онуудын судалгаанаас эрс буурсныг харуулж байна. Ингэснээр иргэдийн сонголтын үр дүнд байгуулагдсан энэ УИХ үүргээ гүйцэтгэж чадахгүй, цаашдаа ч бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэхэд хүргэлээ. Мөн УИХ-ын гишүүд нь албан тушаал эрх мэдэл, нөлөөгөө ашиглан гэмт хэрэг үйлдэх, авлигын хэрэгт холбогдох, сахилга ёс зүйн алдаа гаргах зэрэг олон хууль бус үйлдлүүд гарсаар байтал хариуцлага огт яригдахгүй байгаа нь асуудалд хуульгүй мэт хандаж байна гэж үзэж байна.

Энэ нь өөрөө Ардчилсан Үндсэн хуулийн “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” алдагдуулахад хүргэж байна. Мөн концессын гэрээнүүдийн асуудал, Төрийн албыг үнэлэн, наймаалцах замаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг завдсан “60 тэрбумын” гэгдсэн гэмт үйлдэл, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээлийг  өөрсдөө авч, бизнес эрхлэгчдийн боломжийг хаасан гэх мэт нотлогдсон  асуудлууд, мөн хууль хүчний байгууллагад улс төрийн захиалгаар нөлөөлж байгаа нь, хариуцлага алдсан гишүүд албан тушаал ахиулан тавьж буй зэрэг нь Төрийн ордны тухай хуулийг  ноцтойгоор зөрчсөн зөрчлүүд даамжирч байгаа нь өнөөгийн УИХ нь зүй бус хандлагын үлгэр жишээ болж, ард олны итгэл үнэмшил, тэднийг манлайлан дагуулах чадваргүй болжээ хэмээн үзэж байна.

Олонхийг бүрдүүлж буй эрх баригчдын байгуулсан Засгийн газрын тэргүүн нь өөрийн амлалтын эсрэг ажиллаж, түүний амлалт хөрсөн дээр эсрэгээрээ хэрэгжиж махны үнийн өсөлт, шатахууны үнийн өсөлт, валютын ханшийн өсөлт зэргээр иргэдийнхээ халаасыг хоосолж  байна. Мөн 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад дахин нэг сайд 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гарч ирсэн. Бид үүн дээр албан ёсны хариулт авахыг хүссэн боловч одоог хүртэл бидэнд хариу ирээгүй байна. Энэ нь хариуцлагагүй Засгийн газар огцрох хангалттай үндэслэл юм. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч өөрийн байр сууриа хатуу илэрхийлсэн.

Иймд УИХ дахь Ардчилсан намын зөвлөл үндэсний эрх ашгийг дээдлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан уриалгыг дэмжиж, УИХ өөрөө тарах шийдвэр гаргах ёстой гэсэн өөрсдийн байр сууриа дахин нотолж байна.

Г.Батхүү агсны амиа алдсан хэргээр ОУПХ-той хамтран ажиллахыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаас хүслээ

Парламентад суудалтай, улс төрийн сөрөг хүчний намын дэд дарга Төрийн өндөржүүлсэн тусгай хамгаалалт бүхий Төрийн ордонд амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дэд дарга, Монголын Парламентын бүлгэмийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгаланд хүсэлт хүргүүлж байна. Хэрэг явдал гараад даруй 10 гаруй хоног өнгөрөөд байхад өнөөдөр Хууль хяналтын байгууллагын зүгээс тухайн хэргийг мөрдөн шалгаж байна гэдгээс өөр мэдээлэл албан ёсоор огт хийгдээгүй байна. Төр нийгэм, улс төрийн зүтгэлтэн ийнхүү амь насаа алдсан нь анхны тохиолдол биш бөгөөд Санжаасүрэнгийн Зориг агсны хэрэг өнөөдөр хүртэл улс төр, хууль эрх зүйн маргааныг дагуулсан хэвээр байна. Бидэнд өмнөх алдаа сургамжаа үнэлэн цэгнэж дахин давтагдахаас сэргийлэх зүй ёсны шаардлага тулгарч байна. Тиймээс Тухайн хэргийг эхнээс нь улс төрийн болон бусад аливаа нөлөөллөөс ангид байлгах, энэ чиглэлээр арвин туршлагатай олон улсын байгууллагын арга зүй, техник технологийн илүү өргөн боломжийг манай хууль хяналтын байгууллагуудын үйл ажиллагаанд ашиглах, хөндлөнгийн хяналт тавиулах үүднээс энэ ээдрээтэй хэргийг илрүүлэхэд Олон Улсын Парламентын Холбоогоор дамжуулан олон улсын холбогдох мэргэжлийн байгууллагуудын туслалцаа дэмжлэгийг зохих журмын дагуу авах, хамтран ажиллах ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын Зөвлөл үзэж байна.

Нөгөөтээгүүр энэ долоо хоногт буюу 5 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган зохион байгуулагдаж байгаа тул уг асуудлыг Олон Улсын Парламентын холбоонд албан ёсоор тавих, нааштайгаар шийдвэрлүүлэх, цаг хугацааны хувьд болон агуулга, хэлбэрийн хувьд хамгийн тохиромжтой нөхцөл бүрдсэн байна гэж Улсын  Их Хурал дахь Ардчилсан намын Зөвлөлөөс үзэж байна.

Иймд Таныг УИХ дахь Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны даргын хувьд дээрх асуудлаар Олон Улсын Парламентын Холбоонд цаг алдалгүй хандаж, асуудлыг нааштайгаар нэн яаралтай шийдвэрлүүлэх талаар зохих арга хэмжээ авахыг УИХ дахь Ардчилсан намын Зөвлөлөөс хүсэж байна гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тухайн замаар байнга зорчдог бол 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлнэ 54 мин Ц.Чойдон, Г.Сүнзмаа нар 17 хүүхэд төрүүлж өсгөжээ 1 цаг 2 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв 1 цаг 12 мин “Туул-1” коллекторын ажлыг эрчимжүүлнэ 1 цаг 18 мин Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг төрийн өмчит байгууллагуудыг татан буулгаж, хувийн хэвшилд хариуцуулна 1 цаг 22 мин Нийслэлийн харьяа амаржих газруудыг “Эх, хүүхдийн төв” болгон өргөтгөнө 1 цаг 26 мин Адольф Хитлерийн төрсөн байшинг цагдаагийн хэлтэс болгожээ 2 цаг 20 мин Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна 3 цаг 53 мин Булган аймаг 5000 дэмбээчнээр Гиннесийн дэлхийн дээд амжилт тогтоохоор бэлтгэж байна 4 цаг 22 мин Төв аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил 80 хувьтай үргэлжилж байна 4 цаг 27 мин Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна 4 цаг 30 мин Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим дэмжжээ 4 цаг 34 мин Монгол орны нийт нутгийн 50 гаруй хувьд зуншлага сайн байна 5 цаг 39 мин Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэт хотын 50 жилийн ойд оролцож байна 5 цаг 48 мин Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ 6 цаг 10 мин Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруулжээ 6 цаг 42 мин OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Face стартапыг хакерджээ 7 цаг 3 мин Завхан аймагт ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил үргэлжилж байна 7 цаг 10 мин Н.Баярсайхан: Цөлжилтийг зогсоох түлхүүр нь технологи бус, орон нутгийн иргэд, малчдын оролцоо 7 цаг 24 мин Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн итгэлийг алдсаар байна 7 цаг 35 мин
iИх уншсан
Д.Трамп: Ормузын хоолойд хөлөг онгоц руу халдвал Ираны гүүрн... Возинья дэлхийн бэлгэдлийн шигшээд багтжээ OpenAI-ийн хиймэл оюуны загварууд хяналтаас гарч, Hugging Fa... Пентагонд 1.15 их наяд доллар олгохыг Төлөөлөгчдийн танхим д... Эболагийн халдвараар 1000 хүн нас баржээ Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрийн шинэчи... Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Дүүжин замын тээврийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай ба... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Agent Kim Reactivated цуврал Netflix-ийн жагсаалтыг тэргүүлс... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Эль-Ниньо үзэгдэл маш хүчтэй болох төлөвтэй байгааг анхааруу... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Д.Амарбаясгалан: МАН сонгуульд ялж буй мэт боловч иргэдийн и... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а...
Top