x

Сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсчээ

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс, урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-ийн дарга Р.Дагва Нийслэлийн цагдаагийн газарт ажиллалаа.

Гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулж, урьдчилан сэргийлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газраас олон ажил хэрэгжүүлжээ. Засгийн газраас хэсгийн нэг байцаагч 4,000 хүнд үйлчлэх ёстой гэсэн тогтоол гаргасан ч өнөөдөр нэг байцаагч үүнээс хоёр, гурав дахин олон хүнтэй хороонд ажиллаж буй. 

НГХУСАЗЗ-өөс дэмжлэг үзүүлж, олон нийтийн цагдааг хороодод ажиллууснаар хэв журмыг тогтооход тодорхой эерэг үр дүн гарч байгаа аж. Тиймээс Нийслэлийн цагдаагийн газрынхан дотооддоо зохион байгуулалт хийж, олон нийтийн цагдааг мэргэшүүлэх, албан ажиллуулах зэрэг арга хэмжээ авч байгаа нь санаачлан хэрэгжүүлж буй ажлуудынх нь нэг юм.

Нийслэлийн цагдаагийн газарт жилд 450,000 орчим дуудлага ирдэг байна. Тэгвэл үүний 65-70 хувийг хотын захын гэр хорооллоос ирүүлсэн байдаг аж. Цагдаагийн бие бүрэлдэхүүнийг эл эрсдэлт бүсэд ажиллуулж, дуудлага бүрт хүрч ажиллахыг хичээдэг ч техник хэрэгсэл тааруугаас бэрхшээл гардаг гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж хэлсэн юм.

Энэ жил НГХУСАЗЗ-өөс нийслэлийн цагдаагийн газарт нэг тэрбум төгрөгөөр автомашины парк шинэчлэл хийх юм. Гэвч тус газрын техник хэрэгсэл муудсан тул дахин 20 гаруй машины хэрэгцээ байгаа аж. Тиймээс албан хаагчдын зүгээс дараа жилүүдэд тээврийн хэрэгслийн парк шинэчлэлд дэмжлэг үзүүлж өгөхийг уулзалтын үеэр хүссэн юм. Мөн баар, цэнгээний газруудын ажлын хуваарьт өөрчлөлт оруулж, төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулах хэрэгтэй байгааг ч хэлсэн.

Учир нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундаанаас үүдэлтэй гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж буй аж. Тодруулбал, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэн жилд 1,000 гаруй хүн амиа алдаж, 17,000 гаруй хүн баривчлагдаж, 9,000 гаруй ял шийтгүүлдэг гэнэ. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва тус газрын техник, хэрэгслийг үе шаттай шинэчлэхэд анхаарч, дэмжлэг үзүүлэхээс гадна төрийн байгууллагуудын ажлын уялдааг сайжруулахад анхаарч ажиллахаа уулзалтын үеэр хэлсэн юм.

Уулзалтын үеэр хөндсөн өөр нэг асуудал нь цагдаагийн хэлтсийн таван байрны дулаан хангамж байв. Өнөөдрийн байдлаар таван хэлтэс нүүрс түлж, нам даралтын зуухаар халаалтаа шийдэж байгаа гэнэ. Засгийн газрын 62 дугаар тогтоолыг энэ сарын 15-наас хэрэгжүүлсэн тул цагдаагийн хэлтсийн байрнуудын дулааны асуудлыг шийдвэрлэх шаардлагатай тулгарсан байна. Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд НГХУСАЗЗ-ийн дарга Р.Дагва холбогдох албаны хүмүүст үүрэг, чиглэл өгч, тус асуудлыг шийдүүлнэ гэв.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 38 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 59 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 13 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 45 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 55 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top