x

БНХАУ-ын 2 иргэн их хэмжээний муудсан мах бэлтгэж байсныг илрүүлжээ

НМХГ, Эрүүгийн цагдаагийн албанаас хамтран Эмээлтэд байрлах "ТМ Эко хүнс" ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд хийсэн шалгалтаар гарал үүсэл нь тодорхойгүй, хүнсэнд зориулан бэлтгээгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй 20 гаран тонн үхрийн мах байсныг илрүүлжээ. Хяналт шалгалтаар илэрсэн тус махнаас дээж авч лабораторийн шинжилгээнд өгч, хяналт шалгалт явуулж байна. 

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:  Өчигдөр буюу тавдугаар сарын 23-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар, СХД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, мөн дүүргийн Мэргэжлийн хяналтын алба хаагчидтай хамтраад 32 дугаар хороонд байрлах мах бэлтгэлийн үйлдвэрт муудсан байж болзошгүй их хэмжээний махыг боловсруулж байна гэх мэдээллийн мөрөөр шалгалтын ажиллагаа явууллаа.

Урьдчилсан байдлаар үхрийн 25 тонн муудсан махыг хадгалж, бэлтгэж байсан нь тогтоогдсон. Махны өнгө, үнэр зэргийг үндэслэн мэргэжлийн хяналтын байгууллага муудсан гэж үзэж байгаа. Мөн харласан, эвгүй үнэртэй махыг хөргүүргүй чингэлэгт хадгалж байсан. Тухайн махаа том савтай уусмалд хийж гаргаад яснаас нь шулж, савлаад хөлдөөх үйл явц хийгдэж байсан нь тогтоогдсон. Шингэн уусмал нь ямар найрлагатайг тодруулахаар мэргэжлийн хяналтын байгууллага уусмал болон махнаас шинжилгээ авсан. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байна" гэлээ. 

Хүнсний үйлдвэрлэл явуулах боломжгүй, ариутгал, халдваргүйжүүлэлт хийгээгүй нөхцөлд мах бэлтгэж байна хэмээн МХЕГ урьдчилсан байдлаар дүгнэсэн байна. Түүнчлэн бэлтгэсэн махаа Улаанбаатарын хүнсний хэрэгцээнд нийлүүлэх гэж байсан уу, эсвэл экспортлох зорилготой байсан уу гэдгийг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Энэ хэрэгтэй холбогдуулан БНХАУ-ын иргэн Ю, Б нарыг хойшлуулшгүйгээр сэжигтнээр тооцон баривчилж бөгөөд 461 дүгээр ангид саатуулжээ. Урьдчилсан байдлаар тухайн обьектыг БНХАУ-ын иргэд түрээсээр ашиглаж байсан, мөн махны гарал үүслийн бичиг болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл гарч ирээгүй байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 31 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 38 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 49 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 59 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 13 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 45 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 55 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top