x

Худалдаа, хөгжлийн банк Дархан хотод “Бизнесийг дэмжих төв” нээлээ

Худалдаа, хөгжлийн банк, Дархан салбарынхаа үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Бизнесийг дэмжих төв”-ийг Хуучин Дархан тооцооны төвийн өөрийн байрандаа ёслол төгөлдөр нээлээ.

Энэхүү төвийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжих, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шаардагдах арга зүйн сургалт болон мэдээллээр хангах, бизнес эрхлэгчид өөрийн туршлагуудаа хуваалцах боломжуудыг олгох болон үйлдвэрлэл, бизнесийн зорилгоор ажлын байр, тоног төхөөрөмж зээлээр худалдан авах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээг цогц хэлбэрээр харилцагчдадаа хүргэх юм.

Тус төвийн нээлтийн арга хэмжээг нээж ХХБанкны Ерөнхийлөгч бөгөөд үүсгэн байгуулагч Б.Мэдрээ хэлэхдээ:

“Жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд ХХБанк нь олон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн, туршлагатай найдвартай банк. Тухайлбал, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн Хувийн хэвшлийг хөгжүүлэх, Техник туслалцааны хөтөлбөр, хөрөнгө оруулалтын төсөл, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайкатай хамтарсан "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах” зээлүүдийг амжилттай олгож байсан.

Дархан-Уул аймаг нь Монгол Улсын хойд бүсэд байрладаг аж үйлдвэр, газар тариалангийн гол бүс нутаг. Дарханд ХХБанк нь өөрийн салбарын үйл ажиллагааг эхлүүлсэнээс хойш 25 жилд Дархан хотын нүүр царай болсон олон байгууламжуудыг босгох болон хувийн хэвшлийн байгууллагуудад шаардлагатай санхүүжилт, зөвлөгөөг өгч байсан туршлагатай. Тиймээс бид энэхүү давуу тал дээрээ үндэслэн бизнес эрхлэгчдэд банк, санхүүгийн үйлчилгээг нэг цэгээс авах боломжтой “Бизнесийг дэмжих төв”-ийг салбарынхаа ойн баяраар нь нээж байгаад таатай байна. Энэхүү төвөөр дамжин олон Дарханчууд болон бизнес эрхлэгчид нь хөгжин, дэвшиж Дархан-Уул аймгийнхаа нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Бизнесийг дэмжих төв нь ХХБанкны Дархан хот дахь Хуучин Дархан тооцооны төвийн
4-р давхарт байрлаж байна.

Мөн Мэдээллийн ажилтантай 7037-4297 утсаар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хөгжлийг тодорхойлж, Бизнесийг хурдасгана
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 2 цаг 28 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 2 цаг 36 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 2 цаг 47 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 3 цаг 57 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 4 цаг 11 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 4 цаг 43 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 4 цаг 53 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Шакира Бишкект тоглолтоо хийлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ
Top