x

Хотын даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ

Хотын Захирагч С.Амарсайхан хотын даргаар томилогдсоноосоо хойш хотын даргын “Явуулын оффис” ажиллуулахын зэрэгцээ иргэдийн санал гомдлыг хүлээж авах тусгай дугаар ажиллуулна гэдгээ хэлсэн. Тэгвэл нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааг иргэд, олон нийтэд ойртуулах, тэдний ажил, амьдралд тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой Засаг даргын “Явуулын оффис” өнөөдрөөс дүүргүүдэд ажиллаж эхэллээ.

Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр өглөө Хан-Уул дүүргийн “Явуулын оффис”-т ажиллаж, тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн багш, сурагчдын хамт “Номын баяр 2019” арга хэмжээнд оролцохоор Сүхбаатарын талбайд ирсэн юм.

Хотын даргын “Явуулын оффис” болон “Улаанбаатар сити тур” аяллын автобусаар “Номын баяр”-т оролцохоор ирэх замдаа хүүхэд багачууд хотын Захирагчтай илэн далангүй яриа өрнүүлж, хүсэл мөрөөдөл, санал бодлоо хуваалцсан. Энэ үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан хүүхэд багачуудын дунд Улаанбаатар хотын түүх, соёлын талаар танин мэдэхүйн асуулт асууж, амжилттай хариулсан хүүхэд бүрт “Бумбардай”, “Явуубаатар” зэрэг ном бэлэглэв.

Хотын Захирагч С.Амарсайхан “Номын баярын өдөрлөгтэй холбоотойгоор өнөөдөр Засаг даргын “Явуулын оффис”-оо нээж, алслагдсан сургуулийн сурагчдын санал бодлыг сонсож, ном уншихын ач холбогдлын талаар тэдэнтэй ярилцлаа. Бидний ирээдүй хойч ямар их хүсэл тэмүүлэлтэй, өмнөө тавьсан том зорилготой байгааг хараад эрхгүй бахархаж байна. Цаашид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид энэхүү явуулын ажлын байранд иргэд, олон нийттэй уулзаж, асуудлыг аль болох газар дээр нь шийдвэрлэх юм” хэмээв.  

Хотын дарга Хан-Уул дүүрэгт ажиллах үеэрээ тус дүүргийн ерөнхий боловсролын “Буянт-Ухаа” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, сурагчидтай уулзлаа. Хотын Захирагчийг тус сургуулийн удирдлагууд болон багш, сурагчид угтан авч, захирал Ө.Болормаа сургуулийн орчин нөхцөл, үйл ажиллагааны талаар танилцуулав. Тус сургуулийн шинээр барьж буй 640 хүүхдийн өргөтгөлийн байрыг ашиглалтад ороход тулгамдаад буй зарим нэг асуудалд нийслэлийн зүгээс дэмжлэг үзүүлж, хугацаанд нь ашиглалтад оруулахад анхаарч ажиллана. Ингэснээр алслагдсан нэг сургуулийн сурагчид  гурван ээлжээр хичээллэдэг хүндрэлтэй нөхцөл байдлаасаа гарах боломжтой болж байгаа юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 40 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 51 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 1 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 15 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 47 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 57 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top