x

Д.Энхбат агсны хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлт гаргалаа

ТЕГ-ын дарга асан Б.Хурцын эхнэр Ү.Сарнай өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нарын нэр дээр нэгэн хүсэлт хүргүүллээ. Тодруулбал, тэрбээр Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг Монгол Улсын жирийн иргэний хувьд гаргасан байна.

Энэхүү хүсэлтэд “УИХ-ын 2000 оны сонгуульд тухайн үеийн МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, тус намын дарга Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхий сайд, Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байх үед миний нөхөр Б.Хурц болон тусгай албаны ажилтнууд Дамирангийн Энхбатыг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсан нь хэдийнэ ил болсон асуудал юм. УИХ-ын зарим гишүүн Төрийн ордонд зөвхөн Батын Хурцыг муухай харагдуулах зорилгоор нээлттэй сонсгол гээчийг хууль бусаар зохион байгуулж, шат шатны шүүхээр гэм буруутай нь тогтоогдож, ял шийтгэлээ сонссон хүмүүсийг сөрөг ПР-таа ашиглаж, мөн “Б.Хурц бол алуурчин, яргачин, хэлмэгдүүлэгч” хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинд тасралтгүй сурталдаж байхыг хараад “Тэр үед яг юу болсон юм бол. Миний хань ямар нэгэн алдаа эндэгдэл гаргачихаагүй байгаа” гэдгийг мэдэх үүднээс Д.Энхбат агсныг дайчлан авчирсантай холбоотой зарим мэдээллийг судалж үзлээ. Бодит баримтууд, мэргэжлийн хүмүүсийн хэвлэлд өгсөн ярилцлагаас харвал, миний хань Б.Хурц тэр хүнийг тамлаж, тарчилгаад амийг нь бүрэлгэчихээгүйг нотлох хангалттай олон баримт бий. Учир нь Д.Энхбат агсныг тухайн үед өвчний учир хугацаанаас нь өмнө чөлөөлж байжээ. Харин Багануур дүүргийн шүүхийн 2002 оны есдүгээр сарын 23-ны өдрийн 46 дугаартай ялтныг эрэн сурвалжлах тухай захирамжаар Д.Энхбатыг эрэн сурвалжилж, шүүхийн шийдвэрийг хангуулахыг Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)-т даалгасан байдаг юм байна.

Эрэн сурвалжлах ажлын хүрээнд ЦЕГ-аас Тагнуулын ерөнхий газар (ТЕГ)-т ирүүлсэн хүсэлтийн дагуу ТЕГ түүнийг 2003 оны тавдугаар сарын 18-нд Монгол Улсад авчирч, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн нь үгүйсгэшгүй баримт болон үлджээ. Ингээд Улсын мөрдөн байцаах газар (УМБГ)-ын II хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатад холбогдох хэргийг мөрдөн шалгаад шүүхээс түүний өмнө нь эдлээгүй байсан ялыг эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж. Харин ял эдэлж байх хугацаанд нь буюу 2004 оны тавдугаар сарын 24-нд ахлах мөрдөн байцаагч О Д.Энхбатыг Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцон шалгаж эхэлсэн байдаг юм билээ. ТЕГ-ын дарга асан Батын Хурц биш, харин төрийн нууцыг задруулахгүй байх тангарагтай гэдгээрээ жирийн биш жирийн иргэн болсон Батын Хурцын гэр бүлийнхэн бид ч үнэнийг мэдэхийг хүсч байна. Тийм учраас эхнэрийнх нь хувьд би Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарт Дамирангийн Энхбат агсныг Европын орнуудаар дамжуулан Монголд авчирсантай холбоотой асуудлыг улсын нууцаас гаргаж, олон нийтэд ил болгох хүсэлтийг тавьж байна. Тусгай ажиллагаанд оролцсон хүмүүсээс зөвхөн Батын Хурцыг илчилж, улс төрийн золиос, бас нэгэн хэлмэгдэгч болгож, нийгэмд муу муухай харагдуулах бүхий л технологийг эрх мэдэлтнүүд хангалттай хэрэгжүүллээ. Түүнийх нь төлөөсөнд миний хань төрд зүтгэснийхээ төлөө хар гэрт хоёр дахиа хоригдож байна” гэж дурджээ.

Харин ТЕГ-ын дарга асан Б.Хурц Дамирангийн Энхбат агсантай холбоотой хэргийг улсын нууцаас гаргуулах тухай хүсэлтийг ТЕГ-ын дарга Д.Гэрэлд 2017 онд гаргаж байсан аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ 16 цаг 14 мин С.Зоригийн хөшөөг хулгайлсан уу, хулгайд алдсан уу? 16 цаг 18 мин “Бүү бас” аяны хүрээнд сэрэмжлүүлэх самбар байршуулжээ 16 цаг 23 мин COP17 хурлыг зохион байгуулах үндэсний хорооны ээлжит хурал болж байна 16 цаг 29 мин МАА-н үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо 16 цаг 47 мин Хувийн хэвшилтэй хамтран тоног төхөөрөмжөө шинэчилдэг болохыг зорьж байна гэв 16 цаг 56 мин П.Санчес: Сеута хотод дайран нэвтэрсэн нь Испани руу халдсан хэрэг мөн 17 цаг 9 мин Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв 17 цаг 17 мин Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрсдэлтэйг 13 жилийн өмнө бодитоор мэдэрсэн 18 цаг 13 мин Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-60 см нэмэгджээ 18 цаг 23 мин СОР17-г зохион байгуулах барилга угсралтын ажлыг ирэх долоо хоногт хүлээлгэж өгнө 18 цаг 35 мин Броуд-Пик ууланд осолдсон дөрвөн уулчны цогцсыг олжээ 18 цаг 46 мин Төв болон зүүн аймгийн нутгаар дуу цахилгаантай аадар орно 19 цаг 39 мин Ойрх Дорнодын хурцадмал байдал газрын тосны зах зээлд нөлөөлсөөр байна Уржигдар 17 цаг 22 мин The HU хамтлаг Их Британид аялан тоглоно Уржигдар 17 цаг 18 мин Европын Холбоо хиймэл оюуны 7 гигафабрик барихаар төлөвлөжээ Уржигдар 17 цаг 14 мин Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна Уржигдар 17 цаг 09 мин Чингэлтэй дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орно Уржигдар 16 цаг 48 мин НИТХ-ын ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов Уржигдар 16 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан Уржигдар 16 цаг 11 мин
iИх уншсан
Арилжааны төслөө зогсоож байгаагаа Ж.Инфантино мэдэгдэв АНУ, Иран харилцан цохилтоо түр зогсоов Путины дэглэм бодитоор ганхаж эхлэв Венесуэл: “Хорт могой”-ноос ангижирахуй В.Зеленский Их Британийн шинэ Ерөнхий сайд Э.Бёрнэмын анхны ... Лу.Гантөмөр: Төмөр замын хүртээмж хангалтгүй, метро, цахилга... Д.Ганхуяг: Нийлүүлэгч нь нэг орны, нэг компани байх ямар эрс... Кристофер Ноланы трауматай Одиссей Хиймэл оюуныг хамгийн сонирхолтойгоор дүрсэлсэн кино, цуврал... П.Наранбаяр: Хүүхдүүдийн 78 хувь нь нийгмийн сүлжээнээс сөрө... Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, ус, хөдөө аж ахуйн ... Дуулиант санхүүчийн найз байсан Белорусь бүсгүй түүний саяуу... С.Рушдигийн аминд халдсан Хади Матарыг бүх насаар нь хорино БНХАУ-аас 6000 тонн АИ-92, АИ-95 автобензин нийлүүлэхээр тох... Ж.Баярмаа: Намрын гол эрсдэл шатахуун, эрчим хүчний тасалдал... Б.Пүрэвдагва: Энэ жил найман уурын зуухыг хийн түлшинд шилжү... Иргэн Г.Мөнхзул: Цахилгаан, дулааны төлбөрөө төлөхдөө сэтгэл... Хиймэл оюунд хөрөнгө оруулагчдын эргэлзээ болгоомжлол нэмэгд... Пашинян Армены экспортод тавьсан ОХУ-ын хязгаарлалтыг эргэн ... Монгол Улсад оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ...
Top