x

Ё.Баатарбилэг: ЕБС-иудад сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнд оролцож, “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд боловсролын салбарын гүйцэтгэх үүрэг” сэдвээр илтгэл тавьжээ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ХНХЯ-тай хамтран УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор үндэсний зөвлөгөөн зохион байгуулсан байна. Тус зөвлөгөөнд хүүхдийн төлөө төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллага, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцсон байна.

БСШУС-ын сайд гэр бүл, эцэг эх, олон нийтийн санамсаргүй үйлдэл, хайхрамжгүй байдлаас шалтгаалж хүүхэд аливаа эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь нэмэгдэж байгааг анхааруулж, хүүхдийн эрх болон тэднийг хамгаалах хууль, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хүүхэд хамгааллын талаарх ойлголт, мэдлэг томчуудын дунд хомс, амьдралын буруу дадал хэвшил, хүүхдийн өмнө хүлээх хариуцлага, ухамсар дутмаг байгааг онцлов.

ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны мэдээллээр 2019 оны эхний дөрөвдүгээр сарын байдлаар гэмт хэргийн улмаас 680 хүүхэд хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас 486 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Сургалтын байгууллагын орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоо 23 байна.

Эдгээр тоо баримтаас харахад гэр бүлийн орчинд “ээлтэй орчин” бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна. Үүний тулд гэр бүлийн гэр бүлийн хүүхдүүдийнхээ орчинд цахим хэрэглээг хянах, хязгаарлах, шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлж, дадал хэвшил олгоход эцэг эх, асран хамгаалагчид анхаарах цаг болсон байна.

Боловсролын сургалтын байгууллагын удирдлагууд хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдийн судалгааг урьдчилан гаргаж, орон нутгийн хүүхэд хамгааллын хамтарсан баг, олон нийтийн хүчин чармайлтыг нэгтгэн, уялдаа холбоог ханган ажиллах шаардлагатай байна. Тиймээс Боловсролын сайд хүүхэд хамгааллын чиглэлээр дараах дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай

 Цаашид Хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр

1. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиудын хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдан гарсан дүрэм, журмуудын хэрэгжилтийг хангахад төр, төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авч, хамтран ажиллах; 
2. Сургуулийн төсөвт хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг тусгах;
3. Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах;
4. Сургууль, дотуур байрын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах, бодлого боловсруулахад эцэг эхийн зөвлөл, олон нийтийг татан оролцуулах, байнгын дэмжлэг, түншлэлийг бий болгох, хүүхдэд зөв үлгэр дууриал үзүүлэх, харилцах, тэднийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх; 
5. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны хүүхдийн үдийн цай хоолны зардлыг нэмэгдүүлж, чанартай хоол хүнсээр үйлчлэх;

Орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр
1. Ачааллыг бууруулж, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулийг 3 ээлжээс 2 ээлжид бүрэн шилжүүлэх; 
2. Ерөнхий боловсролын сургууль, дотуур байрны ус, ариун цэврийн байгууламжийг шинэчлэн сайжруулах цогц бодлого хэрэгжүүлэх;
3. Насжилт өндөртэй, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй” дүгнэлттэй барилга, байгууламжийг шинэчлэн барих;
4. "Сургуулийн бүс, техникийн ерөнхий шаардлага" стандарт шаардлагын хэрэгжилтийг хангах, сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх шаардлагатай бөгөөд эдгээр чиглэлд бодлого үйл ажиллагаагаа чиглүүлэх болно гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 36 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 44 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 55 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 5 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 19 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 51 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 1 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top