x

Хүүхэд амиа хорлосон бол эцэг эхийг нь шийтгэе

Хүүхэд гэмтсэн, бэртсэн, өвдсөн, амиа алдсан, тамлуулж зодуулсан, хүчир-хийлүүлсэн, амиа хорлосон мэдээ сонсох бүрт нийтээрээ бид хэдэн өдөртөө сэтгэл тайван бус, ухаан ундуй сундуй явцгаах юм. Гэвч дахиад л хүүхэд амиа хорлож өөрийгөө егүүтгэсэн хэргүүд. Өдөр бүр хүүхэдтэй холбоотой энэ мэт бараан, харамсалтай хэргийн дүн нэмэгдэж тоо нь ахисаар.

Гэтэл байх л ёстой үзэгдэл шиг, ингэх л ёстой амьдрал шиг, жамаараа л явчхаж байгаа юм шиг томчууд чимээгүй харсаар сууна. Ер зогсоож болохгүй тавилан уу, ерөндөг байхгүй үхэл үү. Үүний жишээ, Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын нутаг дэвсгэрт 15-хан настай хүү энэ сарын 19-ний өдрийн 21:00 цагийн үед өөрийн амьдардаг байшингийнхаа хөндлөвч модноос хүзүүгээ боочихжээ. Талийгаач хүү өөрийн өмсөж явсан шар өнгийн дурдан бүсээрээ дээд тэнгэр рүү дэвших шат хийчихжээ.

Хэргийг аймгийн цагдаагийн хэлтэс гадны нөлөөтэй эсэхийг нь шалгаж байна гэх мэдээлэл ирэв. Яагаад тэр вэ. Амиа хорлох сэдэл юунаас үүдэв. 15 настай хүүхэд гэдэг зүүж яваа бүсээрээ хоолойгоо боох нь бүү хэл хар дарсан зүүднээсээ айж уйлаад аргадуулдаггүйсэн билүү. Ямар гээчийн зовлон, бэрхшээл байгаад үхлээс өөр зам сонгох боломжгүй болтол нь зоригийг нь хурцлав.

Томчууд ч бай, хүүхэд ч бай өөрөө өөрийгөө егүүтгэнэ гэдэг бол асар их зориг гаргахыг шаардахаас гадна, гарцаагүй шалтгаант нөхцөл үүссэн байдгаас үүдэлтэй болов уу. Үхэл рүү түлхсэн гарцаагүй шалтгаан нь юу байв. М хүүгийн хувьд хөдөөгийн буйдхан суманд амьдардаг. Угтаа бол хөдөөд хамгийн жаргалтай өсөж, хамгийн налгар, тайван байдаггүйсэн билүү. 

М хүүгийн амиа хорлосон гэх мэдээ гол гогодож зүрх, тархи тайвширч амжаагүй байхад эцэг эхийнхээ маргааныг өөрийн халуун амиар эцэслэж дахин нэг хөөрхөн охин зурвас үлдээгээд амиа хорлочихлоо. Охины үхлийн шалтгаан нь эцэг эхийнх нь эцэсгүй хэрүүл маргаан байв. Биеэ хэлэхгүй муухайгаар хэлж аав, ээж гэдгээ умартталаа хэрэлддэг тэдний харилцаа, хандлагаас залхсан охин эцсийн мөч хүртлээ өөрөө өөрийгөө буруутгасаар энэ амьдралаас явжээ. Ивий хөөрхий минь.

Ээж, аав гэх эх захгүй хэрүүлийн алим хуваалцсан хоёртоо охин “Манай гэр бүл мөнхийн хэрүүлтэй байдаг нь надаас болсон. Аав ээж хоёрын хэрүүлийг тэвчиж чадахгүй нь, өдөр бүр хэрүүлтэй байхыг би хүсэхгүй байна. Аав аа та ээжийг 10 жилийнх нь уулзалтад хэрүүл хийлгүй явуулаарай” гэх захиа үлдээгээд өөрөө бидний дундаас явчихжээ. Охин 15 настай. Тавдугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт уг хэрэг гарчээ.

Юутай их эмгэнэл вэ. Юутай их шаналал вэ. Томчуудын эх захгүй, зах замбараагүй хар бараан, хүйтэн цэвдэг харилцааны золиос хүүхэд байх ёстой гэж үү. Эцэг эх гэгдэх гэр бүлийн хүмүүжилгүй, сэтгэлийн боловсролгүй, гэр бүлийн харилцааны мэдлэггүй тамлагчдын дунд хүүхэд амиараа дэнчин тавьж зовж, жаргах ёстой юу. Асран халамжлагч аав, ээжийнхээ дэргэд байгаа хүүхэд амиа хорлосон бол харж хандаж, анхаарч, хянаж чадаагүй эцэг эхэд нь хариуцлага хүлээлгэе.

Хүүхэд хохирогч болсон энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг ажиглаад байхад эцэг эх гэх хууль ёсны асран хамгаалагчдын буруутай үйлдлээс болж хүүхэд амьдралаас залхсан байдаг нь элбэг. Тэгвэл хүүхдийнхээ сэтгэл зүйг хянаж, тэдэнтэй ярилцаж давж туулж чадахгүй гацчихаад байгаа асуудлыг нь ойлгуулах, ойлголцоход гар бие оролцоогүй эцэг эхчүүдийг буруутан болгоё. Хүүхдээ үхлээс өөр зам сонгох боломжгүй болтол нь ганцаардуулсан, шаналгасан, гадуурхсан, хүчирхийлсэн, тамлаж зодсон зэрэг олиггүй, хүйтэн хандлага үзүүлсэн эцэг, эх байх эрхгүй хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэе. Тэгвэл дээрх хоёр хүүхдийн адил үхэхэд ойрхон нөхцөлд дахиад хэдэн хүүхэд амьдарч байгаа юм бэ.

НҮБ-ын хүүхдийн эрхийн тухай конвенцийн тайланд 2018 оны байдлаар Монгол Улсад 3,122 бүтэн өнчин хүүхэд, 74 хараа хяналтгүй, 33,322 хагас өнчин, 11,435 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, 495 хөдөлмөр эрхлэгч хүүхэд, асрамжийн байгууллагад байгаа 1,034 хүүхэд, гэмт хэргийн хохирогч болсон 1,688 хүүхэд, сэжигтэн яллагдагч болсон 956 хүүхэд, хуулиар шийтгүүлсэн 295 хүүхэд, хүнийг болгоомжгүй байдлаасаа болж хохироосон гэх 10 хүүхэд байдаг гэх судалгаа гарчээ.

Энэ бол өнөөдрийн Монгол Улсад амьдарч байгаа бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн маань нөхцөл боломжийн судалгаа. Хамгийн сэтгэл түгшээсэн бас нэгэн судалгаа нь гэр бүлийн орчин нь эрсдэлтэй бүлэгт багтсан 20 мянган гаруй хүүхэд байна. Өөрөөр хэлбэл, эдгээр 20 мянга гаруй хүүхдийн амьдарч өдөр хоногийг өнгөрүүлж буй гэр бүлийн орчин нь эрсдэлтэй байгааг тогтоочихжээ. Одоо тэгвэл хутганы ирэн дээр амьдарч байгаа эдгээр 20 мянган хүүхдээ яах вэ, Монгол Улс. Үүнд хариулт өгөх томчууд байна уу. Өдөр өдрөөр амиа хорлохыг нь, хэн нэгний гарт үхэхийг нь хараад, дуугүй тоолоод л суух уу. Энэ чиглэлд ямар ажил хийх вэ.

Юу хийвэл бид 20 мянга гаруй бяцхан иргэнийхээ сэтгэл зүрхийг тайван амгалан орчинд амьдруулж чадах вэ. Энэ бол бидний хийж чадахгүй, хяналтаас гарчихсан нөхцөл байдал, тоон мэдээ юм уу.

Хүүхдээ анхаарч, хянаж, хамгаалж чаддаггүй улс байгаад яах юм бэ. Хүүхдэд анхаарал хандуулъя, зөв тусгал болъё гэх зэргээр цагдаагийн байгууллага тодорхой ажил хийж, нийгмийг сэнхрүүлэх хэд хэдэн аян зарлалаа. Гэлээ гээд ганцхан байгууллагын хичээл зүтгэлээр хүүхдээ ялгаварласан нийгмийн гажиг сэтгэл зүй илааршихгүй нь мэдээж. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч болсон томчуудыг татан оролцуулъя. Тэдний оролцоог ахиулъя. Ингэхдээ хуулийн хүрээнд асуудалд хандъя. Тэгэхгүйгээр чимээгүй өнгөрөөж хүүхэд амиа алдсан мэдээг тоолж суусаар байтал хүүхдийн төлөө цохилох зүрхтэй, зовох сэтгэлтэй хүмүүс сэтгэлд гутралд автах нь ээ.

Гэр бүлийн маргаан, архинаас үүдэлтэй хардалт, хүчирхийлэл хүүхдийн сэтгэл зүйг гэмтээдгээс гадна айдас түгшүүр бий болгодог нь харилцааны хууль. Тиймээс эцэг эхчүүд үр хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлдэг, өөрсдийн харилцаа хандлагаа аврах ажил өрнүүлье. Хүүхэд мөрөөдөж аав ээжийнхээ хайранд эрхэлж ирээдүйн Монгол Улсын ажиллах хүч болон өсөх ёстой болохоос өөрийгөө егүүт-гэх боломж эрэлхийлсэн гунигт тавиланг гараараа зурах ёсгүй ээ.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Иран дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлнэ 43 мин Усны нөөцийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа 2 цаг 24 мин УИХ: Хууль боловсруулах ажлын хэсгүүдийн хуралдааны тов 2 цаг 24 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 2 цаг 28 мин Гуравдугаар сарын 26-наас 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 2 цаг 32 мин Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 16 цаг 51 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлийг ухаалаг камераар илрүүлж байна 16 цаг 53 мин Татан буугдсан банк болон Хөгжлийн банкнаас 127.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 16 цаг 53 мин Засгийн газар эдийн засгийн хямралаас сэргийлэх төлөвлөгөөг хэлэлцлээ 16 цаг 54 мин Арвайхээр сумын 4 дүгээр сургууль “Мянган ном” төслийг хэрэгжүүлж байна 16 цаг 55 мин Бүх багийг үүрэн холбооны сүлжээнд бүрэн холбох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ 16 цаг 55 мин Налайх дүүрэгт дулааны станц, эмнэлэг барих болон эдийн засгийн тусгай бүс байгуулахыг даалгав 16 цаг 56 мин "Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн долоодугаар сарын 11-13-нд тэмдэглэнэ 16 цаг 57 мин Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрүүд 16 цаг 58 мин Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ 19 цаг 22 мин Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторын бүтээн байгуулалт 25 хувьтай үргэлжилж байна 19 цаг 28 мин Цаг агаарын урьдчилсан мэдээ: Зарим нутгаар цас орж, шуурга шуурна 19 цаг 39 мин Татварын байцаагчид хахууль өгөхийг завдсан иргэнийг 3 сая төгрөгөөр торгожээ 19 цаг 40 мин Баянхошуу, Шархад дэд төвд 5000 айлын орон сууц барих төсөл хэрэгжиж байна 19 цаг 43 мин "Чингис хаан" нисэх буудал руу 24 цагаар үйлчлэх автобусны чиглэл, цагийн хуваарь 21 цаг 19 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top