x

Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх дүүргийн нийт 17 хороог хуваана

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өчигдөр үдээс хойш /2019.05.20/ үргэлжлэн хуралдлаа. Хуралдаанаар Хотын соёлын элч ажиллуулах тухай асуудал байв. “Хотын соёлын элч”-ийг ажиллуулах журмын төсөлд туссанаар хотын Захирагчийн батламжилсан төлөөлөгч байх бөгөөд тухайн хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байна.

Нийслэлийн 152 хороонд боловсрол, соёл урлаг, спорт, хүмүүнлэг, эрдэм шинжилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан ажлын туршлагатай, тухайн хороондоо нэр хүндтэй, олон нийтэд танигдсан иргэн байхаар төлөвлөсөн тухай нийслэлийн Засаг даргын Хөгжлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хуралдаанд танилцуулав. Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэн, журмын төсөлд нэмэлт өөрчлөлт оруулж, дараагийн хуралдаанаар шийдвэрлэхээр тогтож хойшлууллаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ДҮҮРГИЙН ХОРООДЫГ ХУВААНА

Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь “Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хуваах, өөрчлөн зохион байгуулах тухай” танилцуулгыг нийслэлийн Засаг даргын тамгын газрын Төрийн захиргааны удирлагын хэлтсийн дарга Ү.Ганболд зөвлөлийн гишүүдэд хүргэлээ.

Нийслэлийн 2019 оны төсөвт Засаг захиргааны анхан шатны нэгж 20 хороо хуваах, өөрчлөн зохион байгуулахаар 6.1 тэрбум төгрөг төсөвлөгдсөн бөгөөд үүний дагуу хүн ам, өрх, газар нутгийн хэмжээг харгалзан нийслэлийн дүүргүүдээс 27 хороог хувааж, шинээр 27 хороог байгуулах, 9 дүүргийн хилийн цэсэд өөрчлөлт оруулах санал ирүүлснийг уламжлав.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцээд Сонгинохайрхан дүүргийн 11-н хороо, Хан-Уул дүүргийн тав, Налайх дүүргийн нэг хороог хувааж, шинээр байгуулах хороог 17 байхаар тогтож, уг асуудал Зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар уг асуудал дэмжигдэж, НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд уламжлагдахаар болсон юм. Засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж шинээр хороо байгуулснаар иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг шуурхай, саадгүй хүргэж, ажил үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц дэвшил гарна гэж хотын Захирагч С.Амарсайхан хуралдааны үеэр онцолж хэлэв.

САЙЖРУУЛСАН ТҮЛШНИЙ ТҮГЭЭЛТ, БОРЛУУЛАЛТЫГ ХЭРХЭН ХЭРЭГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ

Хуралдааны төгсгөлд  “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын товч танилцуулгыг нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал хүргэлээ.

Тогтоолын хүрээнд хийгдэж буй ажлын явц болон хөрөнгө оруулалтын асуудлыг хуралдаанаар хэлэлцсэн юм. Түүнчлэн нийслэлийн 2018-2019 оны төсвийн хөрөнгө оруулалтаар нүүрсээр галладаг 56 барилгын 33 зуухыг төвлөрсөн дулаан хангамжид холбох дөрвөн багц ажил хийгдэж байна. Уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 16-100кВт хүртэлх хүчин чадалтай ус халаах зуух ашигладаг 2,397 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад нар, салхи, газрын гүний дулааныг ашиглах, стандартын шаардлага хангасан, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй тоног төхөөрөмж хэрэглэхийг уриалсан албан мэдэгдлийг дүүргүүдийн Засаг даргын тамгын газартай хамтран мэдэгдэх хуудсыг хүргүүлэн ажиллаж байгаа аж.

Захирагчийн ажлын албаны зүгээс бага оврын болон гэр зуух ашиглаж халаалт дулаанаа шийддэг, түүхий нүүрс түлдэг 2,397 байгууллагын асуудлыг хариуцан шийдвэрлэх саналыг Захиарагчийн ажлын албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр зөвлөлд илэрхийлж тэр дагуу шийдвэрлэхээр боллоо.

Түүнчлэн “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс гарсан сайжруулсан түлшийг төвлөрүүлсөн цэг болон жижиглэн худалдааны цэгүүдэд хүргэх шаардлагатай тээвэрлэлтийн зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөлийн гишүүд хэлэлцэв.

Эдгээр асуудлаар Засаг даргын зөвлөлийн гишүүд хугацаа сунган нухацтай хэлэлцэж, хөрөнгө санхүүгийн эх үүсвэр болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг дахин боловсруулж, танилцуулахыг ажил хариуцсан албан тушаалтан, агентлагт чиглэл болголоо.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top