x

Зарим цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлжээ

Өнөөдөр НМХГ-аас сургуулийн өмнөх улсын болон хувийн боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын тухай мэдээлэл хийлээ.

НМХГ-аас хяналт шалгалтын явцад шаардлага хүлээн аваагүй, тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан зарим цэцэрлэгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлэн ажиллажээ.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш: НМХГ-аас 2019 онд нийт СӨБ-ын 282 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалтаар зарласан. Эдгээрийн 274 байгууллагад нь буюу 97 хувьд нь төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.  

Хяналт шалгалтын явцад давхардсан тоогоор 2,860 зөрчил, дутагдал илэрсэн. Илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн зөвлөгөө өгч, улсын байцаагчийн 128 албан шаардлагыг зөрчлийн тухай хуульд үндэслэн хүргүүлж ажилласан. Мөн илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 114 албан тушаалтанд 44 сая 55 мянган төгрөгийн торгууль ногдуулан бүрэн барагдуулсан.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад СӨБ-ын байгууллагуудад нийтлэг алдаа зөрчил, анхаарал татсан хэд хэдэн зөрчил байлаа. 

Боловсролын хяналтын чиглэлээр 109 байгууллага шалгахад:

  • 32 цэцэрлэг нь шалгалтын явцад тавьсан нөхцөл шаардлагыг биелүүлээгүй,
  • 25 цэцэрлэг мэргэжлийн эрхлэгчгүй,
  • 58 цэцэрлэг мэргэжлийн багшгүй 
  • Төрийн бус өмчийн 36 цэцэрлэг буюу 50 хувь нь зориулалтын байргүй
  • Хувийн цэцэрлэгүүдийн 40-50 хувь нь зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулсан
  • Төрийн бус өмчийн 71 цэцэрлэг хөгжим болон биеийн тамирын заалгүй байгаа зэрэг нь сургалтын хэвийн үйл ажиллагаа явуулах орчин  нөхцөлийг бүрдүүлээгүй байсан нь шалгалтын явцад илэрсэн гэв. 

Мөн хяналт шалгалтаар илэрсэн 1,799 зөрчлийн 614 нь боловсролын чиглэлээр, үлдсэн нь сургалтын орчинтой холбоотой зөрчил илэрсэн. Энэ нь сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байгаа нь төлөвлөгөөт шалгалтаар илэрсэн.  

Мөн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 15 хувийнх нь барилга байгууламж нь муудаж, засвар үйлчилгээ хангалтгүй хийгдсэн байдал нь хүүхэд эрүүл аюулгүй орчинд сурч хүмүүжихэд сөргөөр нөлөөлж байна. Дээрээс нь төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаасаа 1.5-2.5 дахин их хүүхэд хүлээн авч, анги бүлгийн нягтрал ихэссэн. Үүнтэй холбоотойгоор ариун цэврийн нэг тоноглолд ногдох хүүхдийн тоо эрүүл ахуйн нормоосоо 0.5-2 дахин их байгаа нь халдвар хамгааллын дэглэм алдах, бага насны хүүхдийн дунд халдварт өвчин тархах, багш ажилчдын хөдөлмөрийн чадварт сөргөөр нөлөөлөх нөхцөл бүрдүүлж байгаа нь шалгалтаар илэрсэн" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 33 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 41 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 52 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 2 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 16 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 48 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 58 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top