x

Халх голын ялалтын 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо

Халх голын түүхэн ялалтын 80 жилийн ойд зориулсан “Орос ба Монгол: түүхийн эрин үеүд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал ОХУ-ын Ярославль хотноо энэ сарын 16-18-нд болов.

П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, Оросын Үнэн алдартны шашны Ярославлийн Хамба ламын захиргаа, Оросын түүхч, архивчдын нийгэмлэгийн тус хот дахь салбар хамтран зохион байгуулсан тус бага хуралд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга А.Амарсайхан, Ж.Баярхүү нар оролцов.

Хурлыг П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко нээж, Ярославль мужийн Думын дарга А.Д.Константинов, Ярославль, Ростовын Хамба лам Пантелеимон, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Ярославль мужийн Амбан захирагчийн орлогч А.Е.Шабалин нар хурлын үйл ажиллагаанд мэндчилгээ дэвшүүлж үг хэлэв.

ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү Монгол, Оросын ард түмний олон зуун жилийн харилцааны түүхэнд онцгой чухал байр суурь эзэлдэг Халх-Голын ялалтын 80 жилийн ойд зориулан энэхүү бага хурлыг зохион байгуулж буйд талархал илэрхийлээд “Халх голын ялалт нь тухайн үеийн олон улсын улс төрийн хүчний харьцааг өөрчилж, Япон улс фашист Германтай нэгдэж ЗХУ-тай дайтахгүй байх шийдвэр гаргахад нөлөөлж, улмаар 1941 оны хүнд цаг үед Алс дорнодоос цэргийн их хэмжээний хүчийг Москва руу нүүлгэн шилжүүлэх нөхцөл, боломжийг бий болгосон билээ. Чухамхүү цэргийн энэхүү хүчин ЗХУ-ын нийслэлийг хамгаалахад, улмаар Улаан арми сөрөг довтолгоо хийхэд чухал үүрэг гүйцэтгэсэн” хэмээн онцлон тэмдэглэв.

Хуралд П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургууль, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургууль, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Улс ардын аж ахуй, төрийн албаны академи, Санкт-Петербургийн Улсын их сургууль, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургууль, Оросын Улс түмний найрамдлын их сургууль зэрэг их, дээд сургуулийн болон Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлал, Оросын түүхийн зэрэг хүрээлэнгийн 200 шахам эрдэмтэн, профессор, судлаач оролцож, нэгдсэн болон дөрвөн салбар хуралдаанд нийтдээ 65 илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Монгол Улсын төлөөлөгчид эрдэм шинжилгээний бага хурлын нэгдсэн болон салбар хуралдаан, түүнчлэн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцсоны сацуу П.Г.Демидовын нэрэмжит Ярославлийн Улсын их сургуулийн нэгдүгээр орлогч захирал С.А.Кащенко, сургалт хариуцсан орлогч захирал И.А.Кузнецова, инноваци, хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал А.Н.Кисилёв, ректорын зөвлөх С.А. Запруднов нартай уулзаж, харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.

Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны дипломат ажилтнууд ийнхүү  энэхүү онол, практикийн бага хуралд оролцоход Монголын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн мэдээлэл, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэн ажилласан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 35 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 43 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 54 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 4 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 18 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 50 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 0 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top