x

ЭМГЭНЭЛ

Гаваагийн БАТХҮҮ 

/1960-2019/

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд асан, Ардчилсан намын дэд дарга Гаваагийн Батхүү 2019 оны 5 дугаар сарын 17-нд зуурдаар таалал төгсөж, монголын төр, ард түмэнд хүнд гарз тохиолоо.

Г.Батхүү 1960 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрж, Өвөрхангай аймгийн 10 жилийн дунд сургууль, 1983 онд хуучнаар ЗХУ-ын Харьков хотын инженер-эдийн засгийн дээд сургууль, докторантыг тус тус төгсөж, 1999 онд ШУТИС-д бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалжээ.

Тэрбээр Авто засварын заводын засварчнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж, улмаар Монгол Улсад парламентат ёс, ардчиллыг хөгжүүлж төлөвшүүлэх, дэд бүтэц, зам тээврийн салбарын төрийн бодлогыг тодорхойлоход оюун билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр гурван удаа сонгогдон, Улсын Их Хурлын дэд дарга, Засгийн газрын гишүүн, Дэд бүтцийн хөгжил, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын өндөр хариуцлагатай албыг нэр төртэй хашиж, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын хөгжил, улс орны бүтээн байгуулалтад тод томруун ул мөр үлдээсэн төрийн зүтгэлтэн байв. Түүний санаачилж батлуулсан олон хууль тогтоомж эдүгээ Улсын Их Хурал, Засгийн газрын өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, дэд бүтэц, зам тээвэр, эрчим хүч, харилцаа холбоо, боловсрол, хөдөө аж ахуйн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

Г.Батхүү улс төрийн нөр их ажлын зэрэгцээ төрийн түшээдийн томоохон төлөөллийн хувьд хөрш орнуудтай харьцах харилцаанд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дэд дарга, Монгол-Солонгосын эдийн засгийн форумын Ерөнхийлөгч зэрэг албан тушаалд өндөр хариуцлага, идэвх санаачлагатай ажиллаж байв.

Тэрбээр үндэсний АПУ компанийг үүсгэн байгуулсан нь Монгол Улсын тэргүүлэгч аж ахуйн нэгж “Шунхлай” групп болж өргөжсөн бөгөөд олон улсын стандартыг нутагшуулах, шинэ техник технологи, менежмент, маркетингийн дэвшилтэт хэлбэрүүдийг нэвтрүүлсэн анхдагчдын нэг байлаа. 

Г.Батхүү олон нийт, нийгмийн сайн сайхны төлөө идэвхийлэн ажиллаж Монголын Ардчилсан Нам хөдөлгөөн, Ардчилсан залуучуудын холбоо, Монголын баг сумдын үндэсний холбоог үүсгэн байгуулж, Монголын морин спорт уяачдын холбоо, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Монголын автомашин мотоциклийн спортын холбооны Ерөнхийлөгч, даргаар удаа дараа сонгогдон ажиллажээ. Тэрбээр Үндэсний Их баяр наадамд 20, 21 дүгээр зуунд дээд насны 3 морь түрүүлүүлсэн хоёр уяачийн нэг билээ.

Төр, нийгмийн зүтгэлтэн, төрийн бус байгууллагуудын тэргүүн, үндэсний өв соёлоо эрхэмлэн дээдлэгч Г.Батхүүгийн хөдөлмөр зүтгэлийг Монгол Улсын төр, засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Монгол Улсын “Тод манлай” уяач цолоор шагнажээ.

Улсын Их Хурлын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд асан, талийгаач Гаваагийн Батхүүгийн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга тулхтай хүнлэг зан чанар, даруу төлөв гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

Х.БАТТУЛГА, Г.ЗАНДАНШАТАР, У.ХҮРЭЛСҮХ,

Л.ЭНХ-АМГАЛАН, Я.САНЖМЯТАВ, Д.ТОГТОХСҮРЭН, Д.ЛҮНДЭЭЖАНЦАН, Я.СОДБААТАР, С.ЧИНЗОРИГ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ, Х.БАДЕЛХАН, Н.ЭНХБОЛД, Б.ЭНХ-АМГАЛАН, С.ЭРДЭНЭ, Д.ЭРДЭНЭБАТ, Б.ПҮРЭВДОРЖ, А.ИШДОРЖ, Г.ГАНБОЛД

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 3 цаг 32 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 3 цаг 39 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 3 цаг 50 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 5 цаг 0 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 5 цаг 14 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 5 цаг 46 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 5 цаг 56 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Шакира Бишкект тоглолтоо хийлээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээл...
Top