x

Аавууд аа! Ирээдүйн аваргыг төрүүлэх үү? Эсвэл гэмтнүүдийн тоог нэмэх үү?

Хүүхэд хэн болох нь аавуудаас хамгийн их шалтгаалдаг гэдгийг та мэдэх үү? Эрдэмтдийн судалгаагаар аав нь хамгийн их цагийг өнгөрүүлсэн хүүхэд ирээдүйд зөв хүн болж төлөвших, амжилттай явах хамгийн гол хүчин зүйл болдог гэжээ.

Олон жилийн судалгаагаар аав нь хүүхдэдээ илүү цаг зарцуулснаар хүүхэд өөртөө итгэлтэй, зан араншингийн элдэв асуудалгүй, эрүүл чийрэг, сэтгэн бодох чадвар өндөртэй, нийтэч хүн болон төлөвшдөг байна.

Энэ талаар олон сонирхолтой баримт ч бий. Тухайлбал, дэлхийн түүхэнд эцэг хүү Нобелийн шагналтнууд зургаа байдгийн дөрөв нь физикийн салбараас төрөн гарчээ. Тэд амжилтаа өглөөний цайнаас үдийн хоол хүртлээ аавтайгаа байж, асуудлыг хамтдаа шийдвэрлэдэг байсантай холбон тайлбарлажээ.

Өөр нэг жишээ, Израйлчууд дэлхийн хүн амын 2-хон хувийг эзэлдэг ч 20 хувь нь Нобелийн шагнал хүртсэн байдаг. Үүний нууц нь эцэг эх нь хүүхдэдээ хамгийн их цаг зарцуулдагт холбоотой аж.

Энэ мэт жишээ хаа сайгүй. Гэтэл бид хүүхдэдээ цаг зарцуулах нь битгий хэл 24 цагийн хэдэн минутыг тэдэнтэй өнгөрүүлдэг билээ дээ!

Саяхны нэгэн судалгаагаар, Монгол ээжүүдийн 57 хувь, аавуудын 7-хон хувь нь бяцхан үрсдээ цаг гаргадагийг тогтоожээ. Бодит байдал яг л ийм байна. 

Цаг, минутаар "ургаж" буй бяцхан үр тань хэн болох, хэн байх нь эцэг эх та бүхнээс л шалтгаална.

Амжилттай, өөртөө итгэлтэй, сайн хүн бүтээх үү? Эсвэл ирээдүйн гэмтнүүдийн тоог нэмэх үү? Өөрсдөө л мэдэцгээ!

ХЗДХЯ, Цагдаагийн Ерөнхий газраас Дэлхийн Зөн олон улсын байгууллага, ГБХХГ, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран "ЗӨВ ТУСГАЛ" хүүхдийн хөгжил, хүмүүжил, хамгааллын хөдөлгөөнийг улс орон даяар өрнүүлээд байна. Энэ удаагийн хөдөлгөөн нь эцэг, эх, асран хамгаалагч руу чиглэж байгаа юм.

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн төлөө олон аян, хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд энэ удаад эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ хүмүүжил, хамгаалалд анхаарахыг уриалж, гарч болзошгүй хор хөнөөлийг нь ухуулан ойлгуулах ажлууд хийгдэх юм.

ЦЕГ-ЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик 20 цаг 57 мин СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан 21 цаг 16 мин Дэлхийн багш нарын өдөр тохиож байна 21 цаг 28 мин П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин боллоо 21 цаг 34 мин Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны бодлоготой уялдуулна 22 цаг 15 мин Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, тоножээ 22 цаг 18 мин АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парламентын засаглал… 22 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Уржигдар 10 цаг 09 мин Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин гардууллаа 2026-10-02 Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэрэглэл өндөр байна 2026-10-02 Хүнсний тогтолцооны тогтвортой байдлыг хангахад олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлнэ 2026-10-02 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлаа 2026-10-02 С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг" зогсооно 2026-10-02 О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сайд шийдвэрээ гаргасан гэж ойлгосон 2026-10-02 Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин 2026-10-02 Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа 2026-10-02 Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав 2026-10-02 Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв 2026-10-02 В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийлэв? 2026-10-02 Боловсрол, эрүүл мэндийн салбарын хөгжлийг дэмжинэ 2026-10-02
iИх уншсан
В.Путин “Валдай” клубийн чуулганаар ямар байр суурь илэрхийл... Ах, дүүгийн барилдлага, айлсаж буй Чунчин Эргэдэг хаалга... Хэвлэлийнхэн АНУ, Ираны хэлэлцээ мухардалд оржээ Худлаа... Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөв С.Наранцогт: Мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтгөрийн тойргийг... Роналдугүй Португалын шигшээ баг хоёр дараалан хожлоо Б.Энхбаяр: ДНБ-д эзлэх төсвийн хэмжээ тогтвортой, зээлжих зэ... О.Цогтгэрэл: Л.Батлут сайдыг огцруулах асуудлаар Ерөнхий сай... Ю.Клоппын удирдсан Германы шигшээ анхны хожлоо авлаа Чуулганы хуралдаанд тааллаараа бус тангарагаа биелүүлж оролц... Г.Ганбаатар: Хэдхэн компани хөдөө аж ахуйн салбарт олгосон и... Crew 13 багийг ОУСС руу илгээлээ Цасан нурангины улмаас Непалд 15 хүн амиа алджээ Нийслэлийн 13 байршилд гал түймрийг илрүүлэх өндрийн камер а... Улсын заан Д.Алтанцоожид “Сүзүки Жимни” маркийн автомашин га... Кубын эсрэг хоригоо Вашингтон улам чангатгав Угаарын хийн хордлого, гал түймрийн аюулаас урьдчилан сэргий... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллаж байна
Top