x

97 дугаар сургуулийн 70 сурагч сүрьеэгийн халдвар авчээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авч 38 хүүхэд өвчилсөн талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл ганц 15 дугаар сургууль ч гэлтгүй Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь “мантуу сорил”-оор тогтоогджээ. Тодруулбал, хоёрдугаар ангийн гурав, зургадугаар ангийн хоёр бүлгийн 90 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь тодорхой болжээ.

Тус сургуулийн эмч Л.Золжаргалаас энэ талаар тодруулахад “Тавдугаар сарын 8-ны өдөр 12 ангийн хүүхдэд сорил тавьсан. Сорилд 436 хүүхэд хамрагдахаас 389 сурагч хамрагдаад 70 сурагчийн сорилын хариу өөрчлөлттэй гарсан. Гэхдээ энэ нь хүүхдүүд сүрьеэгээр өвчилсөн гэсэн үг биш. Халдвар авсан гэсэн үг. Тиймээс энэ 70 хүүхдийнхээ цээжний зургийг авахуулсан. Өнгөрөгч арванхоёрдугаар сард манай хоёр сурагч булчирхайн сүрьеэгээр өвдсөн юм билээ. Гэхдээ одоо энэ хоёр хүүхдийн эмчилгээ хийгдээд дуусах шатандаа явж байгаа” гэсэн мэдээлэл өгөв.

Хэдийгээр сургуулийн эмч 70 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан гэх мэдээлэл өгч байгаа ч эцэг эхчүүд 90 гаруй хүүхэд халдвартай нь тогтоогдсон гэх мэдээллийг бидэнд өгсөн юм. Мөн тус сургуулийн захиргаанаас сурагчдыг хичээлдээ ирэхдээ амны хаалт зүүхээс гадна гэрээсээ аяга, халбагаа авчрахыг анхааруулсан байна. 

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Бурханд халдаж, бүгийг нүцгэлэгч 4 цаг 34 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 4 цаг 42 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 4 цаг 53 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 6 цаг 3 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 6 цаг 17 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 6 цаг 49 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 6 цаг 59 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Өчигдөр 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Уржигдар 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Уржигдар 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Уржигдар 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Уржигдар 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Уржигдар 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Уржигдар 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Уржигдар 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21
iИх уншсан
Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав "Хараал хүрсэн хот" Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ... Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Шакира Бишкект тоглолтоо хийлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ
Top