x

Нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгээр өвчилжээ

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авсан гэдэг нь шинжилгээгээр батлагджээ. Халдвар авсан хүүхдүүдийн 38 нь халдварын эсрэг эмчилгээний эм ууж байгаа юм байна. 15 дугаар сургууль нь 1710 сурагчтай. Тус сургуулийн барилга “сургалтын үйл ажиллагаа явуулахад хангалтгүй” гэсэн мэргэжлийн хяналтын дүгнэлт гарсан байжээ.

Нийслэлийн 15 дугаар сургууль нь 1974 онд баригдсан бөгөөд барилга нь агаарын солилцоо сул явагддаг, орчин нөхцөл хангалтгүй гэх мэт олон асуудал тулгардаг байна.

Халдвар 2017 онд тус сургуулийн нэгэн багшаас дамжин халдварласан гэж эцэг эхчүүд үзэж байгаа юм байна. Үүнээс үүдэн олон тооны сурагч сүрьеэгийн халдвар авчихаад байгаа ч одоог болтол хичээллэсээр байгаа аж.

Ё.Баатарбилэг: Хаана ямар хариуцлага алдсаныг тогтооно

Энэ асуудалд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг “Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн сургуулийг карентин тогтоох эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Олон нийтийн дунд явж байгаа мэдээлэлд үндэслэн дур мэдэн шийдвэр гаргаж болохгүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захиралтай холбогдон мэдээлэл авсан. Тэндээс баг ажиллаж, шинжилгээ хийж, урьдчилан сэргийлэх процесс үргэлжилж байгаа. Эрүүл мэндийн яам холбогдох мэдээллийг хийж байгаа. Цаашид хэрхэх асуудал шийдвэрлэгдээгүй байна. Боловсролын салбарт байгаа асуудлын нэг нь сургуулийн орчин нөхцөл. Нэг ангид 30-40 хүүхэд хичээллэж байгаа. Эмч нарын баг сургууль дээр ажиллаж байгаа. Хаана ямар хариуцлага алдсаныг тогтоосны дараа хариуцлагын тухай яригдана” гэв.

Д.Сарангэрэл: 38 хүүхэд, нэг багшийн асуудал бий

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Надад өгсөн мэдээллээр өвчтэй багшид эрүүл гэсэн бичиг хийж өгсөн гэсэн мэдээлэл алга. Үүссэн асуудалтай холбоотойгоор ХӨСҮТ-ийн баг сургууль дээр ажилласан. 2015 оноос хойш 15 дугаар сургууль дээр сүрьеэгийн тохиолдол гарч байгаа юм байна. Хүүхдүүдийг оношлоод эмчилгээнд оруулах гэж байгаа. ХӨСҮТ-ийн захирлын өгч буй мэдээллээр эцэг, эхчүүд уушгины сүрьеэгийн эмчилгээнд эмзэглэж байгаа, эмчилгээ хүнд явцтай, эм нь хүүхдийн элгийг гэмтээдэг гэсэн мэдээлэлтэй байгаа юм байна. ХӨСҮТ-ийнхний мэдээллээр 38 хүүхэд, нэг багшийн асуудал бий” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Химийн хорт бодис хууль бусаар хадгалсан гадаадын иргэн, хуулийн этгээдийг торгожээ 51 мин Одон орон судлаачид дэлхийтэй төстэй шинэ гараг илрүүллээ 52 мин Зэвсэгт хүчний ангид цэргүүд маргалдаж нэг нь бэртсэн асуудлаар ЗХЖШ мэдээлэл хийлээ 54 мин Сувилахуйн "Асаргааны баг"-ийн туслах сувилагчдыг чадавхжуулах сургалт боллоо 54 мин Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлыг эхлүүллээ 56 мин Б.Жаргалан: АН олон залууст хаалгаа нээж байж ялалт байгуулна 59 мин О.Цогтгэрэл: Б.Энхбаяр, Д.Мөнх-Эрдэнэ нар сайн дураараа чөлөөлөгдөж, шалгуул 1 цаг 22 мин "Монголын Геологи хайгуул чуулга уулзалт-2026" эхэллээ 2 цаг 36 мин Нийслэлд хэрэгжиж буй төслүүдийн байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээг нээлттэй мэдээлэхийг үүрэг болголоо 2 цаг 41 мин Энэ жил 94.1 км явган болон дугуйн зам барихаар төлөвлөжээ 2 цаг 42 мин Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенко БНАСАУ-д айлчилж байна 2 цаг 48 мин Дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтын эсрэг "Ягаан өдөр"-ийн тухай 2 цаг 49 мин Орон даяар гамшгийн аюулын дуут дохио дуугарч, дадлага сургуулилалт хийнэ 2 цаг 50 мин Шар усны үер, халиа тошинд өртөх эрсдэлтэй 1024 өрх байна 2 цаг 51 мин Иран дайсагнаагүй орнуудын хөлөг онгоцыг Ормузын хоолойгоор нэвтрүүлнэ 3 цаг 44 мин Усны нөөцийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа 5 цаг 25 мин УИХ: Хууль боловсруулах ажлын хэсгүүдийн хуралдааны тов 5 цаг 25 мин Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 5 цаг 29 мин Гуравдугаар сарын 26-наас 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв 5 цаг 33 мин Трамп Тегераныг хэлэлцээр хийхийг "маш их хүсэж байна" гэсний дараа Ираны арми АНУ-ыг "өөртэйгөө хэлэлцээр хийж байна" гэж мэдэгдэв 19 цаг 52 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь “Хоёр тал” биш, нэгэн дээвэр дор О.Номинчимэг: Төрийн өмч дарга нарын "шидэт уут" биш, ард тү... Сургуулийн орчин дахь дээрэлхэлттэй дэлхийн улс орнууд хэрхэ... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ П.Наранбаяр боловсролын салбарт юу үлдээв Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top